Цар тахлаас болж олон хүн амиа алдсан. Эрүүл мэндийн салбарын бэлэн бус байдалд иргэд бухимдалтай байгаа. Тэрбээр Covid-19-ийн халдвар анх дэгдсэн үеэс цар тахалд бэлэн гэж хоосон амлаж, цуглуулсан хандивын мөнгийг үр ашиггүй цацсанаас болж өнөөдөр иргэд хэвтэх эмнэлэггүй, эмнэлгүүд нь амьсгалын аппаратгүй байна. Тэрбээр өмнө нь “Гурван сая хүнд гурван ширхэг уушги орлуулагч /Экмо/ аппарат байхад хангалттай” гэж байв. Сайд асан өмнөх үгээ мартсан уу эсвэл өнөөдөр түүнийг нь санах хүн байхгүй гэж бодсон уу, саяхны УИХ-ын чуулганы хуралдаан дээр "Уушги орлуулах Экмо аппарат, амьсгалын аппарат дутагдалтайн улмаас хүний эрүүл мэнд амь нас эрсдэж байгаа гэх мэдээлэл яваад байна. Үнэхээр аппарат дутагдалтайгаас болоод хүний амь эрсдэж байгаа нь байж болохгүй зүйл шүү, С.Энхболд сайд аа" гэж попорсонд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэд аж ахуйн нэгж, гадаадын орнуудын тусламж дэмжлэгээр чамгүй мөнгө, хөрөнгө цугларсан. Уг мөнгөөр амьсгалын аппарат, уушги орлуулагч аваад цар тахалтай тэмцэх бэлтгэлээ яагаад хангаагүй вэ гэсэн асуулт Д.Сарангэрэл гишүүнд зүй ёсоор тавигдана. Өөртөө клип дуу зориулахаас илүү иргэдийнхээ эрүүл мэндийг бодож, эмнэлгийн бэлэн байдлаа хангасан бол 500 гаруй хүн амиа алдахгүй байсан ч юм билүү, Д.Сарангэрэл гишүүн ээ.
Б.СЭМЖИД
Холбоотой мэдээ