Нийтийн эзэмшлийн талбай нэгээр нэмэгдлээ | News.MN

Нийтийн эзэмшлийн талбай нэгээр нэмэгдлээ

Нийтийн эзэмшлийн талбай нэгээр нэмэгдлээ

Иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан, газраа зориулалтын бусаар ашигласан иргэд аж ахуйн нэгж байгууллагын газрыг үе шаттайгаар чөлөөлж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарантуул захын уулзварын баруун талд байрлах ЭССО төвийн нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан төмөр хашааг буулгаж газрыг чөлөөллөө. Тус төв нь зөвшөөрөгдсөн талбайгаа дур мэдэн сунгаж нийтийн эдэлбэр газрыг хааж төмөр хашаа барьсаныг дүүргийн Газрын албанаас газар чөлөөлөх шаардах хуудас өгсөн хэдий ч зөрчил арилгах хуулийн хугацаа дууссан тул өнөөдөр ийнхүү албадан буулгалтыг хийж байна. Явган хүний зорчих хэсгийг чөлөөлж өгснөөр орчны тохижилтын ажлыг хийх боломжтой болж байгаа юм.

Цаашид Баянзүрх дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдаж олон жил болсон граш, чингэлэгүүдийг албадан буулгаж дүүргийн иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, тоглоомын талбай, явган хүний зам, автомашины зогсоол зэргийг төлөвлөн барьж байгуулах талаар холбогдох албаныхан мэдээлж байлаа.

Түүнчлэн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, 48 дугаар сургуулийн зүүн талд байрлалтай олон жил газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас иргэд, олон нийтийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж, сургуулийн орц, гарц хааж буй хашааг албадан буулгаж, газрыг нь чөлөөлсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tr 2021-07-01 150.129.141.98

OMERTÀ гэх нэрнийхээ утгыг ойлгосон л байгаа даа?

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.180

Шоронгийн хадааснууд цагдаад мэдүүлэг өгөхөөс татгалзах. Амаа үдэх. Мафийн ойлголт юм б

Avatar

Зочин 2021-07-01 202.9.40.8

Зөв сайн бна

Avatar

Зочин 2021-07-01 202.55.188.93

Жуковын Сувдансондор хотхоны хажуу авто угаалга караоке гэх мэт сендвичийг буулгаач

Avatar

Зочин 2021-07-01 66.181.178.125

РЦНК с урагш үлдсэн жаахан газараа янзлаач хотын даргаа .

Avatar

Зочин 2021-07-01 66.181.170.215

Баянзүрх дүүргийн 129 цэцэрлэгийн урд талын гараашуудыг бас буулгах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж