Ерөнхийлөгч Элчин сайдыг томилох санал УИХ-д хүргүүлэв | News.MN

Ерөнхийлөгч Элчин сайдыг томилох санал УИХ-д хүргүүлэв

Ерөнхийлөгч Элчин сайдыг томилох санал УИХ-д хүргүүлэв

Ерөнхийлөгч Элчин сайдыг томилох санал УИХ-д хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.07.01/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүллээ. Засгийн газрын хуралдаанаар 25 Элчин сайдыг чөлөөлж, томилох саналыг хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч зөвшилцөж, 24 Элчин сайдыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлжээ.

Ерөнхийлөгчийн зөвшилцөх бичигт дурдсан Элчин сайдын нэрс:

  1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг;
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг;
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг;
  4. Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг;
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг;
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг;
  7. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг;
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг;
  9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг;
  10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг
  11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг;
  12. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;
  13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг;
  14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг;
  15. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг;
  16. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийи Баатаржавыг;
  17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг;
  18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг;
  19. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг;
  20. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг;
  21. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг;
  22. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг;
  23. Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг;
  24. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг тус тус томилохоор тусгасан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-01 202.126.90.88

Батбаяраас бусад нь болж бна.арай дэнднээ болобсрол муу шүү дээ

Avatar

Зочин 2021-07-01 68.100.237.110

Дандаа намын томилгоо бнхшдээ . Мэргэжлийн хүмүүсийг явуулаач. Мөнхбаяо, Нарантунгалаг авгай ч гэх штг…

Avatar

харамсалтай 2021-07-01 122.201.21.24

ВАУЧЕРААС 592 сая луйвардсан батцэцэг хүргэнээ элчинд зүтгүүлж, түүнийг нь хүрэлсүх дэмжиж байгаа юм уу?

Avatar

Зочин 2021-07-01 203.91.115.49

Ө.Батбаярыг хүмүүс аялагч гэдгээр нь сайн мэдэж байгаа боловч маш ажилсаг, мэдрэмжтэй, гадаад хэл сайтай, хүнтэй эвтэй нөхөрсөг ханддаг залуу гэдгийг нь сайн мэднэ. Аялал бол зөвхөн түүний нэг л хэсэг хобби нь. Харин ч Америк Монголын хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй болох байх гэж бодож байна. Амжилт хүсье

Avatar

programm,erunxiilugch,city menejment-xubi 2021-07-01 172.85.168.166

z

Avatar

Арай юу үгүй юу 2021-07-01 172.58.190.214

Аялагч хийж байгаад л бүр Элчин сайд болчих бололтой юмаа

Avatar

Зочин 2021-07-01 173.66.146.205

Ямар ч мэдлэггүй боловсролгүй үхэр Женко Ерөнхийлөгч Сайд болж байхад мэдлэгтэй мэдрэмжтэй боловсролтой сэтгэлтэй энэ залуу бол чадна.

Avatar

Зочин 2021-07-01 202.9.46.112

dugaar 24- arai bishee, yu ve ene chin,

Avatar

Бат 2021-07-01 202.126.88.165

АНУ-д суух элчин сайдаар Батбаярыг боль би дургуйцэж бна

Avatar

Зочин 2021-07-01 173.66.146.205

Ямар ч мэдлэггүй боловсролгүй үхэр Женко Ерөнхийлөгч Сайд болж байхад мэдлэгтэй мэдрэмжтэй боловсролтой сэтгэлтэй энэ залуу бол чадна.

Avatar

зочин 2021-07-01 202.179.26.174

АНУ-д Ө. Батбаяраа болиоч. Гадаад яаманд ажилладаггүй Хийдэг ажил нь аялал. бас тэгээд батцэцгийн хүргэн гэнэ үү

Avatar

Энхсүх 2021-07-01 66.181.179.15

Юун Энхсүх вэ?

Avatar

Зочин 2021-07-01 142.186.96.184

Tagnuuliin ded darga asan

Avatar

иргэн 2021-07-01 202.21.108.246

Ядахдаа АНУ-д мэргэжлийн хүн явуулаачээ. Сайдын хүргэнээ болиочээ

Avatar

Zochin 2021-07-01 103.229.123.104

Ayalagchiig arai oor ulsad tomilmoor uym aa,ANU d arai l bna daa,ter tom gurniig doromjilso uym boloh vi dee

Avatar

зочин 2021-07-01 103.229.121.81

ЛУ Болдыг одоо болиоч ээ Хүрэлсүхээ энэ одоо шударга ёс уу улаан урвагч луйварчинг яаж байгаа нь одооч цадигаа алдах нь дээ яан

Avatar

Зочин 2021-07-01 202.21.113.238

ene myy murui yaj suugaad bgaam

Avatar

Зочин 2021-07-01 202.55.188.110

MAN mongol ulsiig dampuuruulj bna duuu

Avatar

Баяр 2021-07-01 150.129.143.161

Энхтүвшин гэдэг шар шимжилсэн авилгач өвгөнд төр өргүй шүү дээ.Хүүхдээ сайдад шахана Стандартын даргад Б.Билгүүн гэж хулгайчийг шахсан одоо энэ дуракийг шалгаж шууд шорон руу ачих хэрэгтэй.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-01 66.181.184.155

Марзан томилолт болждээ. Элдэв аялагч, Лу Болд хэрэггүй, Харин Орос дахь нэг дунхуу нөхрийг татаж байгаа нь маш зөв. Энэ нөхрийг очсоноос хойш хоёр улсын харилцаа зогсонги байдалд орсон. Спутник вакцин ч хөөцөлдөөд одоо болтол авч чадахгуй байна шүү дээ.

Avatar

иргэн 2021-07-01 66.181.182.20

Аялагч нөхөр шууд л элчин сайд болооод явчлаа шүү. КТМС төгссөн компютер менежмент газар тариалангын чиглэлээр сурсан ажилласан дипломат албаны талаар ажиллаж байгаагүй гээд өөрөө ярьж байсан шүү дээ. Гэтэл шууд дипломат албаны тооноор нь ороод явчлоо. Энэ төрийн албанд тэтгэвэрийн нас гэж байхаа болчихжээ.

Avatar

илд 2021-07-01 103.26.193.177

Ө батбаяр гэгч ард иргэдийг тамхиар хордуулж олон зуун мянгаар нь алсан гэмт хэрэгтэн гээ биздээ бас сайд батцэцэгийн хүргэн гээ биздээ ашиг сонирхолын зөрчилтэй байгаа юм бишүү хууль засагладаг төр гээ биздээ

Avatar

Лу.Болд одоо юу вэ 2021-07-01 66.181.161.65

Лу.Болд огт болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж