"Халдварын улмаас өнчирсөн хүүхдүүдэд тусламж үзүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

"Халдварын улмаас өнчирсөн хүүхдүүдэд тусламж үзүүлнэ"

"Халдварын улмаас өнчирсөн хүүхдүүдэд тусламж үзүүлнэ"

УИХ дахь эмэгтэй гишүүд Засгийн газар, Улсын Онцгой комисст Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг хүргүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд тэдний саналыг хүлээн авч, УОК-оор шийдвэрлүүлнэ гэсэн байна. Үүнээс гадна Covid-19 халдварын улмаас өнчирсөн хүүхдүүдийг насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай сан байгуулах санал гаргасан байна. Өнгөрсөн жил хүүхдийн төлөө үндэсний фондод 2.2 тэрбум төгрөг цугларсан бөгөөд дээрх мөнгийг Covid-19 халдварын улмаас өнчирсөн, эм тариа шаардлагатай амьдралын түвшин доогуур хүмүүст туслах зорилгоор ашиглах санал гаргажээ. Ингэхдээ тус сангийн  зориулалтыг өөрчлөх хууль эрхзүйг шинэчлэх шаардлагатай гэдгийг гишүүд хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа"Иргэдийн зүгээс хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байна. Мөн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүй байхад наадам хийх нь оновчгүй юм гэдэг асуудлыг тавьж байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж