Наадамд оролцохгүй, дэмжихгүй гэж аж ахуй нэгжүүд мэдэгдэв | News.MN

Наадамд оролцохгүй, дэмжихгүй гэж аж ахуй нэгжүүд мэдэгдэв

Наадамд оролцохгүй, дэмжихгүй гэж аж ахуй нэгжүүд мэдэгдэв

Наадамд оролцохгүй, дэмжихгүй гэж аж ахуй нэгжүүд мэдэгдэв

Цар тахлын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа тул Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан. Ингэснээр зарим аж  ахуйн нэгжүүдийн хязгаарлалт сараар сунгагдаж байна. Өөрөөр хэлбэл хариуцлагын гэрээ байгуулсан тоотой хэдэн нэгжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж бусад нь хаалгаа барина. Гэтэл халдвараар өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг үл харгалзан улсын баяр наадмыг цахимаар тэмдэглэх гэж буйг аж ахуй нэгжүүд эсэргүүцэж мэдэгдэл гаргаж байна.

Тухайлбал, “Монре даатгал” ХХК наадамтай холбоотой үйл ажиллагааг даатгахгүй, дэмжиж ажиллахгүй болсныг албан ёсоор мэдэгджээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн гуравдугаар зүйлийн 3.1.2-т Хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх үүрэгтэй гэж заасан байдаг. Хүнд хэцүү цаг үед зүй зохисгүй шийдвэр гаргаж хэрэгцээгүй мөнгийг наадамд зарцуулах гэж буйг эсэргүүцэж  хурдан морины уяач болон унаач хүүхдийг даатгахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Улсын наадамд ойролцоогоор 9000 морь, 387 унаач хүүхэд оролцох албан бус статистик бий. Нээлтийн төсвийн хувьд 850 сая төгрөг байхаар төлөвлөөд байгаа билээ.

Бусад даатгалын компаниуд ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. “Мөнх Даатгал” ХХК нь цар тахалтай тэмцэж буй энэ үед хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг 21 аймгийн салбарууд болон төв компанийн борлуулалтын аливаа сувгаар даатгахгүй болохыг мэдэгджээ. Мөн “Pepsi” брэнд болон “Жи Эн Бевережис” ХХК нь Covid-19 цар тахлаас үүдсэн нөхцөлийн улмаас аливаа баяр, наадмын үйл ажиллагааг дэмжин ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Эдгээр байгууллагууд нийгмийн сүлжээнд #NoNaadam хаштаг ашиглан албан ёсны мэдэгдэл гаргаж байгаагаа илэрхийлээд байна. Наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн аж ахуй нэгжүүд ч өнөөдөр /2021.7.1/ төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Байгууллага, аж ахуй нэгжүүдээс гадна аймгууд ч наадам тэмдэглэхгүй гэдэг албан шийдвэрээ гаргаад байна. Одоогоор 10 аймаг баяр наадамтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахгүй гэдгээ бичгээр илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-01 202.21.101.186

халхын голын дайнд Монгол улсаас 274 хүн үхсэн байна.
Гэтэл КОВИД тахлаас 90000 хүн өвдөж 600 хүн үхчихээд байна.

Дайнтай цагт баярлаад яах вэ дээ. Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ гэдэг.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-01 66.181.184.155

Ямар их туниаж, эрхлэж байна.. Одоо больмоор доо. "Наадамд оролцохгүй, дэмжихгүй" гэнээ. Тэртээ тэргүй Монгол Наадам та нартай та наргүй хэдэн зуун жил болоод ирсэн юм . Бизнэесээ хийж чадахгуй бол дампуураад зайлах хэрэгтэй. Гоншигноод хэрэггүй.

Avatar

Зочин 2021-07-01 202.131.229.94

энэ жилийн наадам нэг хүний наадам болох гээд байна

Avatar

Бат 2021-07-01 202.55.191.43

Мөнгөө багтаахаа байж аагаа барсан авилгач хулгайч нарын зугаацах нэг арга нь…дунджаар нэг морины жүчээ 250-400 сая-н үнэтэй морьд нь хэдэн тэрбумын үнэтэй, жилдээ 1 морьны арчилгаа тэжээл цалинд 100 гаруй сая төг зарцуулдаг. Тэгхэд 1 сурагчид жилд хэдэн төг зарцуулдаг вэ, хулгайч луйварчдын үе дуусах өдөр ирнээ тэр цагт та нарын цогцос Сонгино уулын жалгаар нэг хөглөрөх болноо

Avatar

зочин 2021-07-01 202.9.41.42

санал асуулга хийе

Avatar

Зочин 2021-07-01 66.181.182.20

Зөвөө зөв

Avatar

Зочин 2021-07-01 66.181.177.233

Үндэсний урлагийн их театрын дарга ТИТАНИК Цогоогийн их мөнгө идэх төлөвлөгөө тасрав аа хөө.

Avatar

хүрэлсүхииг хэнтиид гал командын дарга болгоё 2021-07-01 66.181.161.68

ОВООХОЙ ОЮУНЭРДЭНЭ АХТАЙГАА ЗООС ЦУТГАХ ӨНГӨРЛӨӨ ХҮРЭЛСҮХИИГ ЖАГСААЛААР ЭРХЛҮҮЛСЭН НААДАМ ӨНГӨРЛӨӨ ХЭНТИИН ТЭНЭГҮҮДИИГ ЯАГААД СОНГОВОО?

Avatar

Иргэн 2021-07-01 202.55.188.87

Наадмын хуушуур, айраг, тоос шороо, майхан сав хэсэлт, архидалт, хүний бөөгнөрөл…нийлээд хавтгайрсан коронаг хөл гишгэх газаргүй болгохыг амьдралаас тасарсан дарга нар мэдэхгүй байгаа юм байх даа. Эмч, цагдаа, онцгой, ард түмэн чинь сөхөрч байна шүү дарга нараа. Хөрсөн дээрээ бууцгаа даа одоо. Дээгүүр л нисэцгээгээд…

Avatar

НААДМАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ 2021-07-01 202.126.90.113

ЯАХ ГЭЖ ЗААВАЛ НААДАМ ХИЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЦАХИМ НААДАМ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ ОДОР БОЛГОН 15 ХУН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ЦАГТАА АВЧ ЧАДААГУЙГЭЭС НАС БАРЖ БАЙХАД НААДАНА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ТАЛБАЙ ДЭЭР ЗАЛУУЧУУД ЭСЭРГУУЦЭЖ БАЙГААГ ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-07-01 64.119.23.184

ХЭДЭН ХУУШУУР ЗАРЬЯ ГЭЖ БАЙСАН ЭНЭ ХЭДЭН МАНГАР БАЦААНААС БОЛООДДД БУДАА БОЛОХ ШИВДЭЭ

Avatar

зочин 2021-07-01 103.26.194.150

naadamd zarah mongoo koronogiin haldvartai temtsehed zartsuulahiig shaardaj bna. Ter mongooroo pcr-iin shinjilgeegee tolborgui bolgoh heregtei bna, haldvartai humuus shinjilgee ogch chadahgui bna, turgevchilsen shinjilgee chin hudlaa garaad haldvar tarhah nohtsol burduuleed bna.

Avatar

Ub irged 2021-07-01 66.181.160.44

Хөгийн новшнуудаар төрийн баяр хийхээ заалгах уу. Хөөгөөд явуул

Avatar

Zochin 2021-07-01 66.181.160.25

Даатгалын компани гэж жинхэнэ ард түмнийг хулхиддаг шулдаг луйварчид бас юу ч вэ дээ

Avatar

NO NAADAM 2021-07-01 202.21.109.35

bugdeeree negdej naadmaa burmoson tsutsalii

Avatar

Zochin 2021-07-01 64.119.17.200

Iim muu ajildag zasag turiig kharsangyi. Ogtsrooch Oyun-Erdene. Khyyk akh chin taavchignaas bolj ajlaa ugsun. Chi kheden khynii amiar naadaj bj ajlaa ugukh gd bgaa um.

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.65

Соел урлагынхан таван төгрөгөндөө шуналтаад бүдүүн цогоодоо дарамтлуулаад эсэргүүцэж чадахгүй хүй 7 худагтаа хөл гараа ниилүүлэх дасгалаа хииж бгаа баылгүйдээ наранбаатар шиг татгалзах иргэнии зоригтой урлагчин барагл байхгүй бүгд одон тэмдэг нэр төрд дурлагсад хөөрхиич

Avatar

Зочин 2021-07-01 103.229.122.92

МАН, ЗГ, Ерөнхийлөгч Хүрэлсүх, ЕС Оюунэрдэнэ нар Иргэдийнхээ Санал шүүмжлэл, Эсэргүүцлыг Үл тоосоор байх тусам Иргэдийн чинь Уур бухимдал дээд цэгтээ хүрлээ шүү, Урлаг Соёлынхон Та нар мөн адил Иргэдээ, Залуусаа, Аж ахуй нэгжүүдээ Дэмжихгүй Эсрэг байр суурьтай байгаа гэж үү,

Avatar

Зочин 2021-07-01 103.9.90.100

та нараар яадаг юм. Та нарын хэрэг байхгүй, бөх барилдана, морь уралдана, сур харвана. Өөр юу ч хэрэггүй

Avatar

Зочин 2021-07-01 192.82.88.85

Ta nar dangaaraa saihan naadah bol ch hamaagui ldee Buhchuud yaachid harvaachidaas gadna zohion baiguulaltiin, hool huns tv hevlel medeelel iveen tetgegch za tegeed darga nar geed heden myangan hun tsuglarnaa Songulli shagnaliin daraah covidiin tarhaltaa humij chadaagui bainaa Emch nar chini yadarch unalaa Alban baiguulaguud ni dampuurch duuslaa humuus ami nasaa aldaj baina Harin chi ta nargui naadna geed tomrood baidag

Avatar

Төр 2021-07-01 203.91.115.47

Кока кола яасан?

Avatar

Cr7 2021-07-01 122.201.31.216

Dampuurah araandaa shaasan

Avatar

Зочин 2021-07-01 202.9.47.26

Хулхи хурандаа, х***а хор шахсан оюулзгана нар иргэдийнхээ үгийг сонсоочээ.

Avatar

Зочин 2021-07-01 202.9.47.26

Х.у.ж.а.а хор

Avatar

Зочин 2021-07-01 202.21.113.238

pepsi n demjine l gesen bnshd

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.122

Ард иргэдийн амьжиргаа, цар тахлын нөхцөл байдал ийм ноцтой хэмжээнд байхад Төр засаг наадам хийнэ гэж тас зүтгээд байгаа нь олны дургүйцэл төрүүлж байгааг Төр Засаг ер нь ойлгож байна уу, үгүй юу????? Зарим аймгууд чинь наадам хийхгүй гэж байхад Күүк, Оюун-Эрдэнэ хоёр инээгээд л наадна гээд байх юм???!!!

Avatar

иргэн 2021-07-01 202.179.24.83

МАН, ЗГ, Ерөнхийлөгч Хүрэлсүх, ЕС Оюунэрдэнэ нар Иргэдийнхээ Санал шүүмжлэл, Эсэргүүцлыг Үл тоосоор байх тусам Иргэдийн чинь Уур бухимдал дээд цэгтээ хүрлээ шүү, Урлаг Соёлынхон Та нар мөн адил Иргэдээ, Залуусаа, Аж ахуй нэгжүүдээ Дэмжихгүй Эсрэг байр суурьтай байгаа гэж үү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж