Наадамд оролцохгүй, дэмжихгүй гэж аж ахуй нэгжүүд мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Наадамд оролцохгүй, дэмжихгүй гэж аж ахуй нэгжүүд мэдэгдэв

Наадамд оролцохгүй, дэмжихгүй гэж аж ахуй нэгжүүд мэдэгдэв

Цар тахлын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа тул Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан. Ингэснээр зарим аж  ахуйн нэгжүүдийн хязгаарлалт сараар сунгагдаж байна. Өөрөөр хэлбэл хариуцлагын гэрээ байгуулсан тоотой хэдэн нэгжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж бусад нь хаалгаа барина. Гэтэл халдвараар өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг үл харгалзан улсын баяр наадмыг цахимаар тэмдэглэх гэж буйг аж ахуй нэгжүүд эсэргүүцэж мэдэгдэл гаргаж байна.

Тухайлбал, “Монре даатгал” ХХК наадамтай холбоотой үйл ажиллагааг даатгахгүй, дэмжиж ажиллахгүй болсныг албан ёсоор мэдэгджээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн гуравдугаар зүйлийн 3.1.2-т Хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх үүрэгтэй гэж заасан байдаг. Хүнд хэцүү цаг үед зүй зохисгүй шийдвэр гаргаж хэрэгцээгүй мөнгийг наадамд зарцуулах гэж буйг эсэргүүцэж  хурдан морины уяач болон унаач хүүхдийг даатгахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Улсын наадамд ойролцоогоор 9000 морь, 387 унаач хүүхэд оролцох албан бус статистик бий. Нээлтийн төсвийн хувьд 850 сая төгрөг байхаар төлөвлөөд байгаа билээ.

Бусад даатгалын компаниуд ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. “Мөнх Даатгал” ХХК нь цар тахалтай тэмцэж буй энэ үед хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг 21 аймгийн салбарууд болон төв компанийн борлуулалтын аливаа сувгаар даатгахгүй болохыг мэдэгджээ. Мөн “Pepsi” брэнд болон “Жи Эн Бевережис” ХХК нь Covid-19 цар тахлаас үүдсэн нөхцөлийн улмаас аливаа баяр, наадмын үйл ажиллагааг дэмжин ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Эдгээр байгууллагууд нийгмийн сүлжээнд #NoNaadam хаштаг ашиглан албан ёсны мэдэгдэл гаргаж байгаагаа илэрхийлээд байна. Наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн аж ахуй нэгжүүд ч өнөөдөр /2021.7.1/ төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Байгууллага, аж ахуй нэгжүүдээс гадна аймгууд ч наадам тэмдэглэхгүй гэдэг албан шийдвэрээ гаргаад байна. Одоогоор 10 аймаг баяр наадамтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахгүй гэдгээ бичгээр илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж