Тэвчээр нь тасарсан ААН-үүд талбай дээр жагслаа | News.MN

Тэвчээр нь тасарсан ААН-үүд талбай дээр жагслаа

Тэвчээр нь тасарсан ААН-үүд талбай дээр жагслаа

Covid-19 улс орны эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн гээд олон салбарт хүндрэл учруулж байна. Хоёр он дамжин үргэлжилж буй цар тахлын улмаас цөөнгүй аж ахуйн нэгж /ААН/ орон тоогоо цомхотгох цаашлаад үйл ажиллагаагаа зогсоож, иргэд ажил орлогоо алдаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сараас хойш буюу хоёр жил орчмын хугацаанд  мөрдсөн. Гэвч өнгөрсөн хугацаанд  үйл ажиллагаа явуулаагүйгээс ашиг орлогоо алдаж, түрээсийн зардал, зээлийн эргэн төлөлт зэрэгт дарлуулж тэсвэр алдарсан тэд “ТЭВЧЭЭР ТАСАРЛАА” хөдөлгөөнд нэгдээд байгаа юм. Төв талбайд өнөөдөр /2021.07.01/ хязгаарлалтад орсон бүх байгууллагуудын төлөөлөл иржээ.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | ААН-үүд эсэргүүцлээ илэрхийлж, жагсч байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, July 1, 2021

Тэд “ААН-үүд халдвар  хамгааллын  дэглэмээ  бариад ажилламаар  байна. Хөл хорионд ард иргэдийн тэвчээр тасарч байхад эсрэгээрээ  2.5 тэрбум төгрөгөөр наадах гэж буй төр засагт итгэл алдарч байгаа"-гаа дуулгав.

🔴 ШУУД | Наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн ААН-үүд жагсч байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн ААН-үүд жагсч байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, July 1, 2021

Үйлчилгээний салбарт 20 жил бизнес эрхэлж буй П.Алтанхуяг “Би караоке ажиллуулдаг боловч сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулсангүй. Эхэндээ төр засгийн шийдвэрийг дагаж мөрдөн “Нээх болов уу” гэсэн найдлага тавьж, хүлээсээр байлаа. Энэ хугацаанд хураасан хэдээ гаргаж, сүүлдээ машин тэргээ ч зарсан. Байж болох бүх зүйлээ зарж борлуулсаар одоо зарах ч юм алга. Сар бүр түрээсийн зардал төлдөг ч эзэдтэйгээ боломжийн ярьж тохирсон тулдаа өдий хүрлээ. Ажлын байраа хадгалж үлдмээр байна.

Төр засгаас гаргасан шийдвэр ямар ч үндэслэлгүй байна. Одоо ААН, иргэн бүр өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийг төр засгаас шийднэ гэхээр  худлаа болж байгаа юм. Төр засаг Covid 19-ийн халдварыг тогтоон барьж, иргэдээ хамгаалж чадахгүй гэдгээ хангалттай харууллаа. Одоо ААН-үүдийг хааж боолгүй  орхи. “Ингэж болохгүй”, “Тэгж болохгүй” гэж бусдын амьдралд үргэлж оролцдогоо Монголын Засгийн газар, УОК зогсоох хэрэгтэй” гэв. 

Хууль бус жагсаал  зохион байгуулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцогчдыг тарахыг шаардлаа.

Цагдаагийн байгууллагын зүгээс “Нийгмийн аюулгүй байдал, нийтийн  төлөө  хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийг хэрэгжүүлж байна. Цар тахлын үед  жагсаал, цуглаан зохион байгуулах хориотой” гэлээ. Тодруулбал, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.1-т зааснаар "Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны  байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно" гэж хуульчилсан. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох ба жагсаал, цуглаан зохион байгуулсан, оролцсон иргэн, хуулийн этгээдүүдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох хуулийн зохицуулалттай гэв.

Иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс баяр наадам хийж нэг хэсэг нь зайгүй шахам бөөгнөрч болдог,  гэтэл үзэл бодлоо илэрхийлэх иргэд  зай барин жагсаж болдоггүй шалтгааныг цагдаа нараас лавлаж хууль тэгш үйлчлэх ёстойг санууллаа.

Дашрамд дурдахад, Засгийн газрын өчигдрийн /2021.06.30/  хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан.

ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС АЛЬ БОЛОХ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ

Үүнийг Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү тайлбарлахдаа Бид өнөөдөр ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу “Улбар шар” түвшинд байна. Үүнийг л цаашид сунгаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тавдугаар сарын   8-ны өдрөөс эхлэн дээрх 18 төрлийн үйл ажиллагааг тусгай журам, шаардлага мөрдөж ажиллах нөхцлөөр шат дараатай нээсэн. Ингэснээр худалдаа, үйлчилгээний 89 төрлийн үйл ажиллагаанаас бараг 80 төрлийн үйл ажиллагаа нь нээгдсэн.

Сүүлд нөхцөл байдалтай холбогдуулан бассейн, саун, чийрэгжүүлэх төв, амралт жуулчны газрын үйл ажиллагааг 10 хоногийн хугацаатай хязгаарласан. Дээрх хугацаа долдугаар сарын 4-ний өдрөөр дуусч байгаа. Түүнээс биш хатуу хөл хорио тогтоохоор “Улаан түвшин”-д шилжиж, өөр, салбар чиглэлийн үйл ажиллагааг нэмэлтээр хязгаарлаагүй. Мөн хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тэгэхээр одоогоор мөрдөж байгаа дэглэм л цаашид үргэлжлэхээр шийдвэрлэсэн гэсэн үг. Засгийн газар, Улсын онцгой комисс аль болох хатуу хөл хорио тогтоохгүй эдийн засаг, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг явуулах бодлого барьж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-01 64.119.25.30

Юм үзээгүй оркууд сүрэг сүргээрээ гадуур бэлчээд байх юм. Дэлгүүр хоршоо явахдаа үр хүүхдээ дагуулж явах ямар ч хэрэггүй

Avatar

Зочин 2021-07-01 64.119.23.184

ТЭВЧЭЭР НЬ ТАСРААД ЯАХ ЮМ БЭ ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БИЧ Л ДЭЭЭНЭ ӨВЧНИЙ УЛМААС ОЛОН ОРОН ХИЛЭЭ ХААЧИХААД БАЙХАД БАЙГАА БАЙДЛАА МЭДРЭЭД ХӨНЖЛИЙНХӨӨ ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙЖ СУРАХ Л БОЛЖ АН БҮХ ҮЙЛДВЭР АЖ АХУЙГ ДАМПУУРУУЛСНЫ ХОХИРОЛ НЬ ОДОО Л МАШ ХҮНДЭЭР ТУСАЖ БАЙНА БИШҮҮ ГАДААДАД ТЭГЭЭЛ ГЭЖ ИРЭЭД ХУЦАХ ЮМ БАГАЧУУД ХҮРТЭЛ НЕТЭЭР БҮХНИЙГ МЭДЭЭД БАЙХАД АНЫ ХОЦРОГДСОН ТЕХНОЛОГИ Л ЯВААД БАЙХ ЮМ ЗАЛУУС Л ХОХИРНО ДОО ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ ЧИНИЙ ЭРХ НӨГӨАГИЙН ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2021-07-01 192.82.67.86

Эд нарт хүмүүс олноороо үхэээд байгаа нь хамаагүй д пээ. Өөрснөө л болж байвал бусад хүн яах нь иймжудаггүй хүмүүст падлийгүй. Бид ийм хувиа хичээсэн нийгмийг байгуулж байгаа юм чинь бас эдниЙ БУРУУ ГЭХЭД ХЭЦҮҮ

Avatar

Зочин 2021-07-01 202.9.40.8

Дэлхий дахинд тархсан цар тахал ганц манайд гараагүй шүү олуулаа жагсаал цуглаан хийх нь эрсдэлтэй өөрөө өөрийгөө хамгаалаад дэглэмээ баримтлаад эрүүл байцгаая

Avatar

Зочин 2021-07-01 192.82.78.90

Энэ жил наадам хийх хэрэггүй, өвчнөө дарцгаая.

Avatar

Зочин 2021-07-01 98.37.80.18

NAADAM AA 8/25 ND HIIH HEREGTEI YUN 8/1 VE

Avatar

Зочин 2021-07-01 98.37.80.18

HURELSUHK OGTSOR

Avatar

Зочин 2021-07-01 122.201.24.210

Худалдагдсан залуусаас болж наймаа эрхлэгчид орлогоо алдлаадаа. Цахим наадам хийсэн бол наадмын уур амьсгал орж борлуулалт эрс нэмэгдэх байлаа гэж…

Avatar

Зочин 2021-07-01 202.21.113.58

hvmvvs vhej bhad chi orlogoog l bodoj suuna uu

Avatar

Зочин 2021-07-01 103.57.95.58

Зүгээр л хорлон сүйтгэгчид! Өвөлжингөө жагсаал цуглаан бөөгнөрлийг үүсгээгүй бол вакцинтайгаа золгоод одоо бизнес маань эхэлчихсэн байхгүй юу. Новшнууд юм аа.

Avatar

Зочин 2021-07-01 202.21.107.94

Naadam bolohgui bolson bolohoor 9 honogiin amraltiig tsutsalah heregtei ajlaa himeer bna

Avatar

Зочин 2021-07-01 103.212.119.114

Улс орон, ард түмнийг тараан бутаргах гэсэн өдөөн хатгалга явж байна, Ард түмэн минь сэрэмжтэй бай, тайван бай

Avatar

Зочин 2021-07-01 98.37.80.18

TAIVSHIRSAAR BAITAL HETSUUDLEE

Avatar

Иргэн 2021-07-01 192.82.72.243

Урьд хөршид 100 жилийн ойг тэмдэглэж байгааг ТВ-ээр харлаа. Талбай дээрх хүмүүс ихэнхнь залуучууд юмаа маскгүй байнаа. Манайд АХ-ын 100 жилийн ойг тэмдэглэхийг ковидыг далимдуулж хориглах,ингэснээрээ төрийн эрхийг барьж байгаа МАН-ын нэр хүндийг бууруулах гэж чармайж явуулга хийж байгаа тодорхой хүчин байна. Гэвч тэдний хорлонтой явуулга бүтэхгүй, иргэд олон нийт ямарч байдлаар АХ-ын ойгоо, үндэсний баяр наадмаа тэмдэглэх л болно.

Avatar

Зочин 2021-07-01 122.201.21.113

Ковид тусаад ү далд ор муу намын шавхруу долоогч минь

Avatar

Зочин 2021-07-01 103.212.118.252

Улстөржсөн хорон санаатнууд ялагдлынхаа хор хонзонг авахаар хөлсний жагсаал зохион байгуулсаар байна.Ард түмний их баярыг тэмдэглүүлэхгүй байх бүхий л арга хэмжээ авч байна. ОЛОН ХҮН цуглуулж ӨЛСГӨЛӨН хийж, Өдөр алгасалгүй ШАГНАЛ цацаж, ЗОРИУД гэмээр халдвар тарааж санасандаа хүрээд, одоо эргүүлээд улстөржүүлж Засгийн газраар оролдох ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖИЛДАА ханцуй шамлан орлоо. Цахим наадам ямар ч нөхцөлд хийх ёстой

Avatar

Odoo Ene Mongol Turd Ezen gej baina u ??? !!! ??? !!! 2021-07-01 66.181.161.56

Ene L.Oyun-Erden gesen Heden Durak Bazaanuud Mongol Ulsiig Samarch duuslaa shuu de !!! !!! !!!
Covid – gui Zun bolno geed Huzaad baisan Sayhan shuu de !!! !!! !!! COVID-19 !!! !!! !!!
MAN – namiihan Ard Tumenee Zuvhun Songuuliin Yued l Ashigldag shuu de !!! !!! !!!
Odoo Har – Ulsaaraa Buh Niiteeree Haldvariin Golomt Bolchood suuj baina shuu de !!! !!! !!!
Ard Tumen chin Uvchin Zovlontoi Hezuu baina

Avatar

Зочин 2021-07-01 64.119.23.184

ХУВЬ ХҮНЭЭС БҮГД ШАЛТГААЛНА ШҮҮ ДЭЭ АНХДАГЧ ХЭРЭГЛЭЭ ХҮНС БОЛХООР ШОПУУД БАРЬЦААД ЯАХ ВЭ ДЭЭ

Avatar

Зочин 2021-07-01 103.212.119.132

Хүнсний дэлгүүр жишээ нь Имарт бол үнэндээ зай барих битгий хэл амьсгалах агааргүй шахуу л хүн шавсан байдаг Үүнд анхаарч байгаа юм алгаа тийм байж кофе шоп зэргийг хаах инээдтэй л санагдаж байна

Avatar

Зочин 2021-07-01 103.57.95.97

novshnuudiig bugdiig n huduu tsulvul taarna ogt bayalag buteehgui. niigemd tus nemer bhgui dandaa surug ym yarij hideg hotod bugalsan ymnuud

Avatar

Зочин 2021-07-01 64.119.23.184

СҮРТЭЙ Л ЖАГСААЛ БАЙНА НААДАМ Ч ЯАХ ВЭ БОЛЬЧИХ БИЗ Т А НАРЫН ХҮСЛЭЭР ДАРАА НЬ ТЭВЧИХГҮЙ БАЙНА ГЭЭД ЖАГСАХ УУУ ХӨЛ ХОРЬХООР АЖИЛЛАМААР БАЙНА ГЭХ ХОРИХГҮЙ БОЛХООР ӨВЧИН ТАРААЛАА ГЭХ ТА НАРЫН ЭНЭ ҮЙЛДЭЛ ЦЭВЭР УЛС ТӨР ШҮҮ БАГАЧУУДЫГ ТУРХИРАХАА БОЛИОРОЙ

Avatar

Дэмжиж бна 2021-07-01 59.153.115.41

Дэмжиж бна

Avatar

#ImpeachMAN 2021-07-01 62.109.17.61

#ImoeachMAN davalgaag socialaar yavuulya. Ed nar butehgui ni ee…

Avatar

Г 2021-07-01 66.181.186.140

Коронагүй зун, где, 6.15 маск тайлах яасан бэ,

Avatar

Зочин 2021-07-01 64.119.23.184

ИЗРАЙЛ ҮГЭЭ БАРЖ БАЙНА ХӨӨ

Avatar

Зочин 2021-07-01 139.5.216.74

Коронагүй зун болох , маск тайлах эсэх нь монголчуудын өөрсдийн нь ухамсараас хамаарна.Сөрөг хүчний зүгээс одоогийнх шиг төр засгийн явуулж буй бодлого, хийж буй ажлыг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, үймээн самуунд уриалж, засгийн газрыг огцруулах гэж улайраад байвал ,байдал бүр дордож, өвчлөл халдвар үхэл хагацал улам нэмэгдэнэ.Төр засгийн чадавхыг сулруулж, улс оронд эмх цэгцгүй байдал үүсгэж л байвал иргэдийн хохирол, шаналал зовлон эдэнд хамаагүй бололтой. Жинхэнэ араатнууд..

Avatar

Зочин 2021-07-01 122.201.21.113

Тэрстөр засаг чинь дампуураад, энэ улс элгээрээ хэвтчээд байна малаа. Цэхэр чинь юм хардаг бол өихий намаа өмөарөөд байлгүй эргэн тойрноо

Avatar

Зочин 2021-07-01 64.119.20.72

Зөв дэмжиж байна

Avatar

Зочин 2021-07-01 103.140.11.236

Энэ цуглаан жагсааалыг хэн нэгэн нь санхүүжүүлж, зохион байгуулж байна даа. Сонгуульд саналаа өгдөггүй, хувиа хичээж , амиа боддог үалуус гэнэт л сэрж , эрх ашиг нийтийн төлөө тэмцэгч болж гэгээрнэ гэж байхгүй. Наадмаа боль гэдэг нь eрдөө л шалтаг. Цаана нь том хүн, бүлгийн хорон санаа явж байгаа. Ковид хүнд байхад ингэж жагсах нь буруу. Маргааш халдвар улам л нэмэгдэнэ. Энэ төр муу байх нь хэнд ашигтай вэ.

Avatar

Зочин 2021-07-01 172.58.141.112

Aed ni huuk bgaa olnii shaardlagaar naadahaa bolison dur esgenee goshin shogiin jujigchin

Avatar

иргэн 2021-07-01 66.181.182.20

Шударга ёсыг нэхэн шаардаж байна. Засгийн газар Огцор Огцор Огцор

Avatar

Зочин 2021-07-01 172.58.141.112

h*** h*** h***

Avatar

Зочин 2021-07-01 139.5.216.74

засгийн газар тогтвортой ажиллаж чадахгүй бол байдал улам дордож, улс орон сүйрэл рүү хальтрана мал аа.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-01 66.181.184.155

Халтар мөгөнөөс болж улс орон даяар цар тахлыг улам бүр дэгдээх гээд байгаа юм уу Байгалын шалгаралын хуулиар чаддаг нь давж гараад, чадахгуй нэг нь дампуурдаг жамтай…чадваргүй Losers-ууд жагсаал цуглаан хийхээс өөр юм хийх чадамжгүй..

Avatar

Зочин 2021-07-01 122.201.21.113

Аль хэдийн дэгдээд тархаад, дампуурч байна

Avatar

Ju 2021-07-01 192.82.74.183

Ard tumen ee bodoochee hulgaich naraa.nas barsan humuusiin ar gert nohon tolbor ogoochee

Avatar

Зочин 2021-07-01 64.119.20.72

Намын баяр хийхээр тарахгүй. Сонгууль хийх гээд хэдэн зуугаар нь битүү орчинд цуглуулахаар тарахгүй. Эрх ашгаа хамгаалах гээд задгай талбай дээр зайгаа бариад жагсгахд тарах гээд байна. Тэжээвэр малууд их тэнэглэх юмаа. Залуусаа дэмжиж байна. Тэвчээр тасарлаа

Avatar

хүннү 2021-07-01 202.179.24.177

Яг л ийм цуглаан бөөгнөрлөөс үүдэн халдвар буурахгүй байна. Энэ хүмүүс дотор халдвар тээгч хэдэн хүн байгаа болоо. Маргааш энэ хүмүүсээс хэд нь халдвартай гархыг таашүй. Бид Ковидоос салах хүсэлтэй бол яаралтай хатуу хөл хориод орхоос өар гарцгүй. Наадам цуцалснаар халдварын тоо тодорхой буурна. Харин энэ байгуулагууд ажилснаар халдварын тоо нэмэгдэнэ.

Avatar

Зочин 2021-07-01 122.201.24.210

Эд нараас болж 5 хоногийн дараа халдвар 3000-д хүрнэ…. эмч ирэхгүй бна гэж лайв хийж бархиралдав даа!!!

Avatar

Zochin 2021-07-01 64.119.22.38

Хэн аялаж, дуулах гээд байгаа юм бэ Өвчин тахал өргөжвөл бий болох дүр зургийг дүрслэх толгой байна уу

Avatar

JIRIIN IRGEN 2021-07-01 202.126.88.137

DEMJIJ B.NAA … ARAI L DENDLEE .. TUR ZASAG NI XARIUTSLAGA XULEEX ESTOI…..

Avatar

Зочин 2021-07-01 202.21.108.7

энэ өвчин тараагчидад төр төмөр нүүрээ харуулах цаг болсон…Тордайн Ганболд контарбандын хэрэг илрэх гээд тэвдэж байна …Алтны татвар нууж байгаад Дорлигжав элбэгдорж. батүүл нарт дээрэмдүүлчихээд сандарч байна даа ХАМАР ГАНБОЛД ХАХАХА

Avatar

иргэн 2021-07-01 202.179.24.83

энэ Урлаг соёлынхон, Бөхчүүд , Уяачид Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байжээ, Тэдэнд Өвчин зовлон огт хамаагүй Наадаж цэнгэж л байвал болоо юу Тэ,

Avatar

Zochin 2021-07-01 150.129.142.161

Dandaa jookhon khuukhduud baina lee, tiim khuukhduud end tend ajlaad suud bolj baisniig bi lav kharaagui. Ene jagsaal bol khudlaa l sanagdsan

Avatar

Зочин 2021-07-01 146.115.161.230

Аль ч цагт хүүхдүүд залуучууд өөрөөр сэтгэдэг дээ. Гол нь хэлж байгаа нь үнэн. Тэдний зөв

Avatar

Зочин 2021-07-01 202.179.26.42

ХАЖУУГААР НЬ ЦАГДАА НАРААР ДАРАМТЛУУЛААД БЗДАА НАР ЮМ АА. БОСОЦГООЁ ОО.

Avatar

Зочин 2021-07-01 58.108.51.214

Ehleed ta uuruu tegeed busad humuus amid baih heregtei karaoke yamai

Avatar

Зочин 2021-07-01 66.181.187.141

ХООСОН ТОЛГОЙ ХОР ИДСЭН ХОДООДОНДОО ЗАХИРАГДААД СОНГОСОН СОНГОЛТУУД ЧИНЬ ТАНД БИДЭНД ИНГЭЖ ТУСЛААДАА.

Avatar

Зочин 2021-07-01 103.9.90.100

ингээд хүн цуглуулаад жагсаад байхаар короно халдварлаад буурахгүй байна. Яасан ядаргаатай юм бэ. Наадам хийлгэхгүй гэчихээд өөрсдөө жагсаад л

Avatar

Зочин 2021-07-01 202.126.89.189

Суусан цэцэнээс явсан тэнэг дээр

Avatar

Зочин 2021-07-01 103.9.90.100

за та нар баахан зовлон тоочоод …, тэгээд ашиг орлогогүй гэчихээд юмныхаа үнийг тэнгэрт тултал нэмсэн байна лээ ш дээ

Avatar

Зочин 2021-07-01 122.201.21.113

Яагаад ийм малын

Avatar

Зочин 2021-07-01 202.9.46.242

Угаас ажилчид корона тусаад ажиллах ч хүн үгүй боллоо.

Avatar

Зочин 2021-07-01 192.82.68.245

Одоо хөл хорио тогтоох шаардлаггүй. Хүн өөрийн амь насаа өөрөө хариуцах ёстой. Хүн бүр хариуцлагаа дээшлүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-07-01 139.5.216.74

УОК-ын шийдвэр зөв. Цар тахлын халдварыг нэмэгдүүлэхгүй байхад бүхий л боломжоо дайчлах хэрэгтэй. Халвар нэмэгдвэл бүр аймшитай үр дагавар дагуулж болзошгүй. Энэ хэдэн нөхдийн эсэргүүцэл түүний дэргэд юу ч биш.

Avatar

Зочин 2021-07-01 192.82.92.112

Энэ мануухайнууд чадахгүй юм байна гэдгийг хэзээ ойлгох юм бараг өөрсдөө амь амиа хариуцаад явсан нь дээр шүү

Avatar

Зочин 2021-07-01 192.82.88.85

Ene heden nuhud ni Darga nariin songuuli shagnal gesen tom tsuglaraltaas bolood tarhsan covid iin zoliosuud yum ldaa Darga nar ni humuusiig tsugluulj shagnal ugdug songuuli hiisnees bolood hunii ami nas hohirch covid oo aldaj emch nar yadarch ene heden nuhud ni dampuurch baihad ta nar ajlaa hiihgui shuu harin bid neg saihan naadam hiinee gej suugaa darga nariin neg ta bish biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж