Ким Жон Ун: Хятадтай харилцаагаа сайжруулж хямралыг давна

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: Хятадтай харилцаагаа сайжруулж хямралыг давна

Ким Жон Ун: Хятадтай харилцаагаа сайжруулж хямралыг давна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал, хүнсний хомсдолоос улсаа аврахын тулд гол холбоотон Хятадтай харилцаагаа сайжруулахаар чармайх болно гэдгээ мэдэгдлээ.

Мөн Ким Жон Ун өнөөдөр/2021.7.1/ Хятадын Коммунист намын 100 жилийн ойд тусгайлан баяр хүргэж, Ши Жиньпинд мэндчилгээ илгээсэн гэдгээ хэлжээ. Тэрбээр “Умард Солонгосын ажилчдын нам Хятадын Коммунист намтай нягт харилцаа, эв нэгдэлтэй байсаар ирсэн. Цаашид ч бид харилцаагаа гүнзгийрүүлж, нөхөрлөлөө бататгасаар ард түмний хүсэл тэмүүллийн дагуу стратегийн шинэ түвшинд хүргэх болно. АНУ тэргүүтэй дайсагнагч талуудын Хятадын Коммунист намыг доромжилсон гүтгэлэг, шахалт, дарамт бол тэдний аргаа барсан сүүлчийн өдөөн хатгалгууд юм. Тэд Хятадын ард түмний хөгжил дэвшлийг хэзээ ч хязгаарлаж чадахгүй” гэж ярьжээ.

Үүний өмнө Ким Жон Ун улс төрийн товчоог хуралдуулан Пёньян цар тахлаас болж маш хүнд байдалд ороод буйг албан ёсоор хүлээн зөвшөөрч, зарим албан тушаалтнуудад буруу шийдвэрийнх нь төлөө шийтгэл ноогдуулсан билээ.

Харин өчигдөр/2021.6.30/ Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбин Пёньянд туслахаа амлажээ. Тэрбээр “Хятад, Умард Солонгос хоёр улс эрт дээр үеэсээ хүнд хэцүү цаг үеүдэд нэгэндээ тусалж ирсэн сайхан уламжлалтай. Тиймээс энэ удаад бид Пёньянд хэрхэн туслах шаардлагатай талаар идэвхтэй авч үзэх болно” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж