Орос, Хятадын арми Хавайд халдаж болзошгүйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын арми Хавайд халдаж болзошгүйг анхааруулав

Орос, Хятадын арми Хавайд халдаж болзошгүйг анхааруулав
FILE PHOTO: Japan's then-State Minister for Foreign Affairs Yasuhide Nakayama speaks during the White House Summit on Countering Violent Extremism at the State Department in Washington February 19, 2015. REUTERS/Joshua Roberts/File Photo

Орос, Хятадын сүүлийн үед зохион байгуулж буй цэргийн сургуулилалтаас харахад, тэд зөвхөн Тайвань төдийгүй Хавайд халдаж болзошгүй байна хэмээн Японы батлан хамгаалахын өндөр албан тушаалтан дүгнэж, АНУ-д Сувдан эргийнх шиг гэнэтийн дайралтаас сэрэмжлэхийг сануулжээ.

Тухайлбал, Японы батлан хамгаалах яамны орлогч Ясүхидэ Накаяма энэ долоо хоногт “Бид Хятад төдийгүй Оросод ч сэрэмжтэй байдлаа харуулах хэрэгтэй. Учир нь тэд хамтдаа цэргийн сургуулилалт хийж байна” хэмээн ярьжээ.

Тэрбээр Хятадын арми Тайванийн эргэн тойронд их бэлтгэл хийх болсон нь Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй байгааг анхааруулж, сүүлийн үед тэд том мөргөлдөөнд бэлдэж буй холбоотнууд мэт аяглах болсныг онцолжээ.

Түүнчлэн Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдал алдагдах нь АНУ-ын аюулгүй байдалд маш хортой нөлөө үзүүлнэ гэдгийг Накаяма сануулаад, “Энэ байдлыг Орос, Хятад хоёр хамгийн их ашиглана. Тиймээс АНУ хоёрдугаар дайны Сувдан эргийн дайралт шиг үйл явдалд бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн анхааруулжээ.

Накаяма “Одоогоос 70 жилийн өмнө Япон АНУ-ын Сувдан эргийг гэнэт бөмбөгдөж байв. Харин одоо бол АНУ, Япон хоёр маш сайн холбоотнууд болжээ. Бид өдгөө дэлхийн хамгийн найрсаг харилцаатай холбоотнуудын нэг. Сүүлийн үед Орос, Хятад хамтран Номхон далайд цэргийн сургуулилалт хийж байна. Хэдийгээр 70 жилийн өмнөх бараан түүхийг сануулмааргүй байгаа ч АНУ тэр түүх Хавайд давтагдахаас болгоомжлоход илүүдэхгүй” гэж ярьсан байна.

Эх сурвалж: WASHINGTON EXAMINER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХахаХаха
9
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж