Билл Гейтс усан сангийн нүцгэн үдэшлэг хийдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Билл Гейтс усан сангийн нүцгэн үдэшлэг хийдэг байжээ

Билл Гейтс усан сангийн нүцгэн үдэшлэг хийдэг байжээ

Microsoft компани 80-аад оны сүүлээс 90-ээд оны эхээр ойр ойрхон үдэшлэг зохион байгуулдаг байсныг эх сурвалжууд илчилж байна.

Тухайлбал, Билл Гейтс нэг бус удаа ажлаа хойш тавин найзуудаа урьж, ойр хавийн бүх тайчих клубийн бүжигчдийг дуудаж авчраа Вашингтон нуурын дэргэдэх Лорелхүрстын харшдаа усан сангийн нүцгэн үдэшлэг зохион байгуулж байсан талаар түүний намтрыг бичсэн Жеймс Уаллас илчилжээ.

Тэрбээр “Гейтс өөрөө үдэшлэгт ирэхдээ маш олон нүцгэн охидоор хүрээлүүлсэн байлаа. Тэр охидыг өөрийн биеэр очиж байгаа газраас нь авчирсан эсэхийг би мэдэхгүй” гэжээ.

Түүнээс гадна компьютерийн томоохон үзэсгэлэн худалдаа бүрийн дараах үдэшлэгт Билл Гейтс дандаа оролцож, гол зочин болдог байсан гэдэг. Тэр талаар цахим технологийн ертөнцөд болж буй үйл явдлуудыг сурвалжилдаг Роберт Кринжли “Билл уух дуртай, уухдаа их амархан “тасардаг”гэж дурссан байна.

Гейтс тухайн үед Мелиндатай үерхэж байсан бөгөөд үнэнч байхыг их хичээдэг байсан талаар ойр дотнынхон нь ярьдаг. Энэ талаар Мелинда “Билл надтай гэрлэхийг хүсдэг байсан ч тэр үед Microsoft-ын эзэн болох эсэхээ ч мэдэхгүй байсан тул зүрхэлдэггүй байсан” гэж ярьж байв.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж