"Монгол телевиз" нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ | News.MN

"Монгол телевиз" нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ

"Монгол телевиз" нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам, Оюуны өмчийн газар, “Монгол Телевиз” хамтран Соёл урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтыг анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар телевизийн нэвтрүүлэг болгон үзэгчиддээ хүргэх гэж байна. Уг нэвтрүүлгийг Монгол Телевиз 100 хувь нийгмийн хариуцлагын хүрээнд бэлтгэн хүргэхээр болжээ.


ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

Төслийн шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс телевизийн контент болгон үзэгчдэд хүргэх юм. Цар тахал, хөл хорио хамгийн их нөлөөлж байгаа салбарын нэг бол соёлын салбарын уран бүтээлчид билээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 365 төслийн санал ирж байсан бол энэ жил тооцоолж байснаас их буюу төслийн нэгдүгээр шатны шалгаруулалтад 722 төслийн санал иржээ. Харин хоёрдугаар шатанд 267 төсөл шалгарч, гуравдугаар шатны сонгон шалгаруулалтад 125 төсөл оролцохоор болжээ.

Анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар хүрч буй “Монгол Соёл Монголын Баялаг” нэвтрүүлгийг 7 сарын 3-ны өдрөөс эхлэн Бямба, Ням гарагт 19:30 минутаас “Монгол телевиз”-ээр хүлээн авч үзээрэй.

СОЁЛ УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТУХАЙ

Соёл урлагийг дэмжих сан нь 1995 онд “Соёл урлагийг хөгжүүлэх сан” нэртэйгээр Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор байгуулагджээ. Байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл олон арван төслийг санхүүжүүлж, соёл урлагийн салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр олон улсын тавцанд хөл тавих гараагаа эхлүүлсэн төсөл бол “The Hu” хамтлаг, Пусаны 18 дахь удаагийн олон улсын кино наадмын шинэ давлагаа уралдааны тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино, Каннын олон улсын кино наадамд сонгогдож оролцсон “Хэвтрийн хүн” зэрэг уран бүтээлийг үзэгчид аль хэдийн мэддэг болсон.

Түүнчлэн олон улсын хэмжээний уралдаан наадамд уран бүтээлчдийг оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх, СББӨ-ийн Нүүдэлчин Монгол наадам, Азийн ардын урлагийн их наадам зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, соёлын өвийн улсын тооллогыг зохион байгуулах, шилдэг бүтээл туурвилыг хэвлүүлэх зэрэг олон зуун төслийг санхүүжүүлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж