Коммунист намын 100 жилийн ойг маскгүй тэмдэглэж байна | News.MN

Коммунист намын 100 жилийн ойг маскгүй тэмдэглэж байна

Коммунист намын 100 жилийн ойг маскгүй тэмдэглэж байна

Коммунист намын 100 жилийн ойг маскгүй тэмдэглэж байна

Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр/2021.7.1/ өглөө цэргийн сөнөөгч онгоцны үзүүлбэр, ёслолын буудлага, эх орны сэдэвт дуу хуураар эхэллээ.

Баярын арга хэмжээг үзэхээр ард иргэд мянга мянгаараа Тянь Ань Миний талбайд цугларсан байх агаад тэдний ихэнх нь амны хаалт зүүгээгүй аж.

Коммунист намын удирдлагууд энэ өдөрт эртнээс бэлдэж, өнгөрсөн 100 жилийн түүхэн дэх ололт амжилтуудаа магтан дуулж, сурталчилсаар өнөөдрийг хүрчээ. Мөн энэ өдөр Хонгконг Нэгдсэн Вант улсын захиргаанаас Хятадын мэдэлд шилжээд 24 жил болж буй түүхэн өдөр давхцаж байгаа юм.

Баярын арга хэмжээг албан ёсоор нээж Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үг хэлэхдээ “Хятадын ард түмнийг аливаа гадаад орнууд дээрэлхэж, доромжилж, дарамталж, шахан хавчихыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Хэрвээ хэн нэгэн оролдоод үзье гэвэл дараа нь толгойгоо шаах нь гарцаагүй” гэжээ.

Мөн "Бээжин гадаад соёлын “ариун номлолыг” хүлээж авахгүй” гэсэн нь АНУ-д хаягласан үг бололтой.

Ийнхүү Хятадын Коммунист намын 100 жилийн ой Шинжаанд хүний эрхийг уландаа гишгэлж, Хонгконгийг хүчээр захирсан зэрэг асар их шүүмжлэл дагуулж, цар тахал, худалдаа, тагнуулын асуудлаас болж гол өрсөлдөгч, хамгийн том түнш АНУ-тай харилцаа муудсан эгзэгтэй үед тохиож байгаа нь олон улсын анхаарлыг эрхгүй татаж байна.

Түүнээс гадна Тайваньтай холбоотой асуудал Бээжингийн санааг зовоож буй. Тухайлбал, тайваньчууд өөрсдийгөө тусгаар улс гэж мэдэгдэж буй ч Бээжин үл зөвшөөрч, Хятадын нэг хэсэг хэмээн нэгтгэхийг санаархаж байгаа юм.

Энэ талаар Ши Жиньпин “Тайванийг нэгтгэх гуйвшгүй зорилгоо биелүүлнэ. Хэн ч Хятадын ард түмний үндэсний бүрэн эрх, газар нутгийн бүтэн байдлаа хамгаалах хүсэл зориг, шийдвэр зорилгыг дутуу үнэлэх хэрэггүй” хэмээсэн байна.

Түүнчлэн тэрбээр бүтэн цаг орчим үг хэлэхдээ Коммунист намыг Хятадын агуу хөгжлийн гол ноён нуруу хэмээн магтаж, намыг ардаас салгаж ойлгох боломжгүй бөгөөд хөндийрүүлэхийг оролдсон хэн ч бүтэлгүйтэх болно гэдгийг амласан юм. Тэгэхдээ Ши Жиньпин “Зөвхөн социализм Хятадыг аварна. Зөвхөн Хятадын бүтээсэн онцгой социализм Хятадыг хөгжүүлнэ. Хятадын ард түмнийг дарамтлах гэсэн хэн ч бай бидний 1.4 тэрбум гаруй хүн амын “Төмөр Цагаан хэрэм”-тэй нүүр тулна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-07-01 202.9.46.143

Хог хятад вирус данжаадууд устаасай хог гамин устах нь дамжиггуй гэж.

Avatar

Зочин 2021-07-01 202.126.89.238

Hytad delhiig ylj baigaa ni ene. Corona gedeg micro puujin ashiglaad delhiin buh ornuudiig umnuu suhruullee.

Avatar

Корона 2021-07-01 172.58.190.214

Дэлхийгээр өвчин төрааж хаячихаад

Avatar

АУГАА ХЯТАД ГҮРЭН МАНДТУГАЙ !!!! 2021-07-01 202.126.88.168

✔ УЛС МОНГОЛЫН МИНЬ ХҮН АРД АУГАА ХЯТАДЫН ХҮН АРД ЛУГАА ЦАГ НАРГҮЙ АЖИЛСАГ ХӨДӨЛМӨРЧ; ХУВИЙН САХИЛГА БАТТАЙ ХУВИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БОЛОХ БОЛТУГАЙ !!! 👌👌👌
✔ УЛС МОНГОЛЫН МИНЬ ТӨР ЗАСАГ АУГАА ХЯТАДЫН ҮЕ ҮЕИЙН МЭРГЭН ХҮЧИРХЭГ АВЪЯАСЛАГ ЖАВХААЛАГ УДИРДАГЧ НАР ШИГ УДИРДАГЧИДТАЙ БОЛОХ БОЛТУГАЙ !!! 👌👌👌

МОНГОЛ ОРНЫ ХҮН БҮХЭН НЬ МУНХАГИЙН ХАРАНХУЙ НОЙРНООСОО СЭРЖ ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ !!!

Avatar

Зочин 2021-07-01 202.9.47.26

Өвөрийг эргүүлж өг!

Avatar

Зочин 2021-07-01 202.9.46.74

Dund huruu chaddag ym baildaad av chi uhne

Avatar

ганзо 2021-07-01 202.126.88.195

Манай нутгийн Монгол Коммунистууд бас ингмээр юм)

Avatar

Зочин 2021-07-01 202.126.89.19

Дэлхийг коронад живүүлчихээд яаж баяр тэмгэлээд байгаа адгууснууд вэ

Avatar

Ovgon 2021-07-01 103.26.194.150

umard zugt fashizmiin har tahal, omno zugt kommunizmiin ulaan tahal huchee avch bna da. Tsagiin baidal taagui bna.

Avatar

Зочин 2021-07-01 202.21.108.153

ОРОСЙН ФАШИЗМ БИЙ БОЛСОН ТҮҮХТЭЙ

Avatar

Зочин 2021-07-01 202.21.103.158

“Хятадын ард түмнийг аливаа гадаад орнууд дээрэлхэж, доромжилж, дарамталж, шахан хавчихыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Хэрвээ хэн нэгэн оролдоод үзье гэвэл дараа нь толгойгоо ш*** нь гарцаагүй” .
Энэ үг маш ихийг илэрхийлж байна. Монголчууд хятадуудыг хөөж гаргахгүй бол цаашдаа эвгүй л болно.

Avatar

Зочин 2021-07-01 202.21.109.89

Харин манайд нас барагсадаа дурсан яМонголын коммунистуудын баярыг угтаж бна. Нөгөө ковидгүй зун өнгөрсөн хорвоо боллоо. Энэ хэдэн дуракууд ковидоор өвдөөд үхээсэй. Хаигийн түрүүнд шаазан цархйлсан хатан ээж тэгээд цааш нэрс урсана даа

Avatar

Зочин 2021-07-01 202.179.25.90

Хятадын gej omno n oruul l daa. Hedii tolbortei ch gesen uls ornoo bodoj bai. Naaduul chin zoriud bodlogoor hyatadiin gedgiig n avch hayaj niitluulj baina shuu dee. Oooroor helbel neg uls met setgegdel toruuleheer. Doromjlood baishdee.

Avatar

МАО 2021-07-01 202.21.109.82

МАНАЙ АРД ХАМТДАА ГЭЭД

Avatar

Зочин 2021-07-01 202.9.46.74

Coronagaar uhvel taarsan uher bna chi aij yvbal amind cn hergtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж