Коммунист намын 100 жилийн ойг маскгүй тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Коммунист намын 100 жилийн ойг маскгүй тэмдэглэж байна

Коммунист намын 100 жилийн ойг маскгүй тэмдэглэж байна

Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр/2021.7.1/ өглөө цэргийн сөнөөгч онгоцны үзүүлбэр, ёслолын буудлага, эх орны сэдэвт дуу хуураар эхэллээ.

Баярын арга хэмжээг үзэхээр ард иргэд мянга мянгаараа Тянь Ань Миний талбайд цугларсан байх агаад тэдний ихэнх нь амны хаалт зүүгээгүй аж.

Коммунист намын удирдлагууд энэ өдөрт эртнээс бэлдэж, өнгөрсөн 100 жилийн түүхэн дэх ололт амжилтуудаа магтан дуулж, сурталчилсаар өнөөдрийг хүрчээ. Мөн энэ өдөр Хонгконг Нэгдсэн Вант улсын захиргаанаас Хятадын мэдэлд шилжээд 24 жил болж буй түүхэн өдөр давхцаж байгаа юм.

Баярын арга хэмжээг албан ёсоор нээж Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үг хэлэхдээ “Хятадын ард түмнийг аливаа гадаад орнууд дээрэлхэж, доромжилж, дарамталж, шахан хавчихыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Хэрвээ хэн нэгэн оролдоод үзье гэвэл дараа нь толгойгоо шаах нь гарцаагүй” гэжээ.

Мөн "Бээжин гадаад соёлын “ариун номлолыг” хүлээж авахгүй” гэсэн нь АНУ-д хаягласан үг бололтой.

Ийнхүү Хятадын Коммунист намын 100 жилийн ой Шинжаанд хүний эрхийг уландаа гишгэлж, Хонгконгийг хүчээр захирсан зэрэг асар их шүүмжлэл дагуулж, цар тахал, худалдаа, тагнуулын асуудлаас болж гол өрсөлдөгч, хамгийн том түнш АНУ-тай харилцаа муудсан эгзэгтэй үед тохиож байгаа нь олон улсын анхаарлыг эрхгүй татаж байна.

Түүнээс гадна Тайваньтай холбоотой асуудал Бээжингийн санааг зовоож буй. Тухайлбал, тайваньчууд өөрсдийгөө тусгаар улс гэж мэдэгдэж буй ч Бээжин үл зөвшөөрч, Хятадын нэг хэсэг хэмээн нэгтгэхийг санаархаж байгаа юм.

Энэ талаар Ши Жиньпин “Тайванийг нэгтгэх гуйвшгүй зорилгоо биелүүлнэ. Хэн ч Хятадын ард түмний үндэсний бүрэн эрх, газар нутгийн бүтэн байдлаа хамгаалах хүсэл зориг, шийдвэр зорилгыг дутуу үнэлэх хэрэггүй” хэмээсэн байна.

Түүнчлэн тэрбээр бүтэн цаг орчим үг хэлэхдээ Коммунист намыг Хятадын агуу хөгжлийн гол ноён нуруу хэмээн магтаж, намыг ардаас салгаж ойлгох боломжгүй бөгөөд хөндийрүүлэхийг оролдсон хэн ч бүтэлгүйтэх болно гэдгийг амласан юм. Тэгэхдээ Ши Жиньпин “Зөвхөн социализм Хятадыг аварна. Зөвхөн Хятадын бүтээсэн онцгой социализм Хятадыг хөгжүүлнэ. Хятадын ард түмнийг дарамтлах гэсэн хэн ч бай бидний 1.4 тэрбум гаруй хүн амын “Төмөр Цагаан хэрэм”-тэй нүүр тулна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж