Ерөнхийлөгчид Иргэний зориг, Ногоон намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид Иргэний зориг, Ногоон намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгчид Иргэний зориг, Ногоон намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй албанд анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улс болон дэлхий даяар амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, төрийн нэгдмэл, тогтвортой байдлыг ханган ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан парламентын тогтолцоог гүнзгийрүүлэх, төгөлдөржүүлэх зорилтыг ИЗНН бүрэн дэмжиж байгаа гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эгэл жирийн ард түмний дундаас Төрийн тэргүүний албанд сонгогдсон учраас ард иргэдийн амьдралыг мэдэрсэн, тэднийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч ИЗНН-ын удирдлагад талархал илэрхийлж, Ерөнхийлөгчийн зүгээс парламентад суудалтай, суудалгүй бүх намыг дэмжиж, үндэсний эв нэгдлийг хангах, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Төрийн тэргүүн бол нэг намын Ерөнхийлөгч биш, ард түмний Ерөнхийлөгч байх учиртай гэлээ.

Улмаар Монгол Улсын сонгосон парламентын тогтолцоо бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа, ардчиллын суурь үнэт зүйл гэдгийг онцолж, үүнийг боловсронгуй болгож, сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэхэд улс төрийн намуудын үүрэг, оролцоо чухал гэсэн юм.

Мөн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа байгаль орчны доройтол, цөлжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулах учраас ИЗНН-тай энэ чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж