Сүүлийн өдрүүдэд цаг агаар таагүй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 11.50 цагаас нисэх байсан "Air China"-гийн нислэг саатжээ. Тиймээс Бээжингийн чиглэлд нисэх зорчигчдыг өнөөдөр 19 цагаас бүртгэж, 21 цагаас нисгэхээр болсон байна. Дашрамд сонирхуулахад, тус авиа компанийн онгоц өдөр бүр Улаанбаатараас 11.50 цагаас нисдэг аж. Харин Бээжингээс 8.30 цагаас нисдэг юм байна.
Б.Анхаа