Н.Наранбат: Польшийн хууль, хяналтынхан намайг шалгаагүй

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Н.Наранбат: Польшийн хууль, хяналтынхан намайг шалгаагүй

Н.Наранбат: Польшийн хууль, хяналтынхан намайг шалгаагүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар танилцуулагдсан Нямаагийн Наранбатын талаар “Польшийн Прокурорын газраас эрэн сурвалжлагдаж байгаа”, “Янжуур тамхи болон хар тамхины хэрэгт шалгагдаж байна” гэх мэдээллүүдтэй холбоотойгоор тодруулга авлаа.


-Таныг “Польшийн Прокурорын газраас эрэн сурвалжлагдаж байгаа” гэх зэрэг мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт байхгүй. Миний талаар хэд хэдэн ташаа мэдээлэл Монголын хэвлэл мэдээллээр гарсан. Ийм учраас миний бие Чех улсад суух Элчин сайдын ажлаа хугацаанаас нь өмнө өгч, эх орондоо ирж, хууль хяналтын байгууллагад хандаж, үнэн мөнийг нь олъё гэж зорьсон. Албан ёсоор хариу ирсний дараа тайлбар өгье гэж бодож явсаар өдий хүрчихлээ. Польшийн шүүхийн байгууллагаас тодорхойлолт ирсэн учир одоо тайлбар өгөхөд татгалзах зүйлгүй.

Манайхны “цагдаагийн тодорхойлолт” гэдэг шиг Польшийн Шүүхийн байгууллагаас лавлагаа авсан. Польшийн хууль, хяналтын байгууллагаар намайг холбогдуулан шалгаж байгаа зүйл огт байхгүйг нотлох бичиг нь ирсэн.

-Гэхдээ огт хэрэг үйлдээгүй байхад шалгана гэж байх уу?

-2007 онд намайг Сингапур дахь ЭСЯ-нд 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэгэн хүнд Польшийн виз хүсэж, Польшийн ЭСЯ-ны 1-р Нарийн бичгийн даргад хандан нот бичиж байсан юм. Гэтэл тэр хүн нь Польшид очсоны дараа хуурамч бичиг баримтыг үнэн мэт болгож ашигласан нь тогтоогдсон байдаг. Үүнтэй холбогдуулж, нот өгсөн гэдгээрээ надаас асууж тодруулах зүйл гарсан байсан. Би учир тайлбараа гаргаж өгснөөр энэ хэрэг хаагдсан. Гэтэл манай хэвлэлүүд янжуур тамхины хэрэгт холбогдуулж бичиж нэг үзээд, хариу тайлбар өгөхгүй, үгүйсгэхгүй болохоор нь жаахан зориг оров уу, хар тамхины хэрэгт холбогдуулан бичиж эхэлсэн. Хар тамхины хэрэг бол маш ноцтой гэдгийг та бид мэднэ. Ийм асуудалд холбогдсон хүн улс төлөөлөх нь бүү хэл өөр газар сууж байх ёстой шүү дээ.

А.БААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж