Ерөнхийлөгчид Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ | News.MN

Ерөнхийлөгчид Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгчид Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгчид Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүд бараалхаж, хүндэтгэл үзүүлэв.

Уулзалтын эхэнд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, улс оронд тогтвортой байдлыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаалтан гэдгийг онцолж, дээрх чиглэлүүдээр ирэх зургаан жилийн хугацаанд манлайлал үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ Төрийн тэргүүний хувьд улс төрийн бүх намтай тэнцүү харилцахын хажуугаар парламентад суудалтай, улс төрд шинэ соёлыг дэлгэрүүлж буй ХҮН-тай нягт хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, цаашлаад сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, бие даасан, хараат бус, хуулиа дээдэлсэн шүүх, прокурорын байгууллагатай болох, ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ардчиллын суурь зарчмыг чанд хадгалах, авлигатай тэмцэх стратегиа боловсронгуй болгохын төлөө ХҮН-тай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэллээ.

Улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчны доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг асуудлаар идэвх санаачилгатай ажиллана гэдгээ тодотгов.

Түүнчлэн Монгол Улсаа гадаадад сурталчлах, олон тулгуурт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, олборлолтоос боловсруулалтад шилжихэд гадаад бодлогыг чиглүүлэн Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sergln 2021-07-01 82.221.128.191

эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч ухаантай юм бол…

Avatar

Жирийн иргэн 2021-07-01 192.82.68.68

Би ерөнхийлөгчид орж баяр хүргэмээр байна. Авч хэлэлцэхгүй л байх даа.

Avatar

Зочин 2021-07-01 64.119.20.203

ХҮҮРСУХ БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛНЭ. ЦЭЦД ГОМДОЛ ГАРГАЖ, СУДАЛГААН ҮНДЭСЛЭН ЭНХБАТ ГЭДЭГ ХҮНЭЭР САНАЛ ХУВААЛГАСАН. МӨН ЭРХТЭНИЙГ НЬ МӨЛЧИЙТӨЛ ХӨХСӨНД ГЭЭД ТАЛАРХАХ ШАЛТГААН ИХ БИЙ.

Avatar

зочин 2021-07-01 64.119.26.45

Доржханд гайгүй залуу харагдаад байгаам даа.

Avatar

Зочин 2021-07-01 66.181.185.88

НҮХ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Avatar

ард түмэн 2021-07-01 202.9.46.146

муу халтар гөлөг чи хирээ мэдэж гиншиж байгаарай.хууль бусаар болсон новшийг хэнч дэмжих ёсгүй

Avatar

Зочин 2021-07-01 202.126.89.177

xaxaxa

Avatar

Зочин 2021-07-01 64.119.27.136

үг үсгийн алдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж