Зөвшөөрөлгүй объектуудыг буулгалаа | News.MN

Зөвшөөрөлгүй объектуудыг буулгалаа

Зөвшөөрөлгүй объектуудыг буулгалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар чөлөөлж, зөвшөөрөлгүй объектуудыг буулгаж байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим байршил дахь зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн Засаг даргын "Газрын зөрчил арилгах тухай" 2021 оны А/250 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 34, 38 дугаар хорооны зарим байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан объектуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил хийсэн. 34 дүгээр хорооны хувьд Орбитын тойрог орчмын нийтийн эдэлбэр газарт зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан Түргэн үйлчилгээний цэг болон контейнер, төмөр чингэлгүүдийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөллөө. Мөн 38 дугаар хорооны “Залуус” хотхоны гадна талбайн хуучны объектуудыг буулгалаа.

-Газар чөлөөлсний дараа тухайн газарт тохижилтын ажил хийх үү?

-Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо “Залуус” хотхонд 1300 орчим өрхийн 5000 гаруй оршин суугч амьдардаг. Оршин суугчид автомашины зогсоол, гарц нээх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан. Оршин суугчид ганцхан гарцаар орж, гардаг байсан юм. Зөвшөөрөлгүй объектуудыг чөлөөлснөөр 1400 ам метр талбайд 40-50 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хангал гэгч хулгайч шорондоо ор. 2021-07-01 139.5.217.66

Энэ залуус хорооллын барилгыг барьсан компани гэж ёстой нэг дэлхийд байхгүй аймаар луйвар, залилан хийдэг компани байдаг. Дандаа нэрээ өөрчилж явдаг, урьд нь Хан хур холдинг гэсэн нэртэй байсан. Эзэн нь монгол банкны пүрэвдоржийн хүүхэд хангал гээд луйварчин хулгайч бий, бас болоогүй эрүүгийн элемент шоронгийн хадаасуудаар өөрийгөө хүрээлүүлсэн.

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.37

СХД ийн 17 хороо, 32 буудлын ТҮЦ- үүд татан буулгах хэрэгтэй, ар өврөөр нь архичид согтуучуул цуглаад, гэгээн цагаан өдрөөр бие засаад хүүхэд хөгшчүүл явахад хүндрэлтэй байна. тамхи ширхэглэсэн авгайчууд архичид цуглуулаад хог н**ш, нус цэр шүлсээ хаяж орчин тойрныг бохирдуулсаар

Avatar

Зочин 2021-07-01 202.21.109.89

Чаддаг нь нэг муу түц болон гараж. Харин баячуудын ямарч зөвшөөрөлгүй барьчихсхн олон обьёктыг яаж ч чадахгүй. Хөгийн новшууд

Avatar

зочин 2021-07-01 64.119.26.45

ЗӨВӨӨ ЗӨВ. ЯВГАН ХҮНД ГИШГЭХ ГАЗАР ҮЛДЭЭГҮЙ ДЭЭ.
ЧӨЛӨӨЛӨХ НЬ ТҮМЭН ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-07-01 66.181.189.128

Terniigee irgeded zarah gej bgaa yumuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж