Эрэн сурвалжлагдаж асан “хар тамхичин”-ыг Элчин сайдаар томилов | News.MN

Эрэн сурвалжлагдаж асан “хар тамхичин”-ыг Элчин сайдаар томилов

Эрэн сурвалжлагдаж асан “хар тамхичин”-ыг Элчин сайдаар томилов

Эрэн сурвалжлагдаж асан “хар тамхичин”-ыг Элчин сайдаар томилов

Засгийн газар өчигдөр /2021.06.30/ хуралдаж, Монгол Улсаас гадаадад суух 25 Элчин сайдыг томилов. Томилгоог харвал тоон дотор цөөнгүй үсэг байна, бас. Мэдээж, мерит зарчмаараа дипломат албан томилогдож буй мэр сэр хүн бий нь бий.

Б.Батцэцэг сайд нэг талаасаа Х.Баттулгын дөрвөн жил самарсан гадаад харилцааг гацаанаас гаргаж эмх цэгцэнд оруулж буй нь сайн хэрэг. Нөгөө талаасаа ялсан намын, том даргын ах дүү, хамаатан садан найз нөхөд  Элчин сайд, консулын ажилтнаар томилогддог бичигдээгүй хууль энэ удаад мөн мөрдөгдөв.  Л.Болд гэхэд АН-ыг хувааж, МАН-д үйлчилснийхээ төлбөрт Бельгийн Элчин сайдаар томилогдож байна. Ц.Нямдоржийн гарын цагдаа Унгарт, аялагчдын группын админ АНУ-д Элчин сайдаар явахаар болов. Ялсан намын том дарга бялуугаа яаж хуваах нь хамаагүй л дээ.

Гэхдээ, дипломат албаны томилгоо бүрийн ард  Монгол Улсын нэр хүнд давхар яригддаг. Нэг дипломатын нэр хугарвал Монгол Улс бүхэлдээ хар тамхи, контарбандын мафи болж харагддаг гашуун жишээ олон.

Мерит зарчмын дагуу мэргэжлийн хүнийг нь явуулахаа байг гэхнээ ядаж Монголын нэрийг дэлхийд шившиглэж, хар тамхины хэрэгт нэр холбогдсон хүнийг дипломат албанд томиломооргүй байна.

Засгийн газрын шийдвэрээр Кувейтэд Элчин сайдаар томилогдож буй Н.Наранбат нь Чехэд Элчин сайд байхдаа эхнэр Б.Батгэрэлийн хамт хар тамхи, контарбандын хэрэгт холбогдож, 2019 онд түүнийг ГХЯ-наас эгүүлэн татаж байсан намтар түүхтэй хүн.

Гэтэл буцаад Элчин сайдаар томилогдож байгааг  “задарснаа засагладаг, ядарснаа хайрладаг” төрийн шийдвэр гэх үү.  Энэ шийдвэр Монголыг ахиад шившиглээд ир гэсэнтэй агаар нэг томилгоо юм.

Польшийн Цагдаагийн газраас түүнийг хууль бус эд зүйл, тамхи, хар тамхи зөөвөрлөсөн хэргээр эрэн сурвалжилж байсан удаатай.  Энэ мэт хар мөр, луу данстай хүнийг Элчин сайдаар томилж байгаагийн ард хэний ямар эрх ашиг нуугдаж байгаа нь анхаарал татаж байна. Тэгээд ч үнэндээ, Монголыг дэлхийд хар жагсаалтад оруулах болсон шалтгаануудыг нэг  манай дипломат албаны ёс зүй, гэмт хэрэг.

Үндсэндээ, хар тамхины сүлжээчнээс аялалын группын админ нь хавь илүү томилгоо шүү. Монголын дипломатууд хил дамнасан утаат тамхины контрабандаас гадна хар тамхины наймаанд татагдан орох болсон сүүлийн дуулиант явдал бол машинаас нь 70 кг хар тамхи олдсон Истанбулын дипломатуудын хэрэг.

Манай дипломат албаны нэр төрөөс улсын нэр хүнд, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, эдийн засагт орж  ирэх нэг ам.долларын асуудал хамаарна. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын дипломат албанд их цэвэрлэгээ хийх цаг нь болсон байна. Тэр Элчин сайдуудын жуух бичгийг зуун жилийн бэлэг болгож тараах уу. Эсвэл?

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
БурууБуруу
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2021-07-01 202.126.89.120

Энэ хүнийг яаж ингэж доромжилж чадаж байна аа. Авгайн янжуур тамхины 69 жагсаалтад орсон гээд ярьж байснаа одоо бүр хар тамхичин болгож орхив

Avatar

Зочин 2021-07-01 192.82.74.106

мөнхнаран ээж

Avatar

Өөрсдөө л буруутай 2021-07-01 69.138.231.52

Ингэх гэж, ийм хүмүүээр төр бариулах гэж л өөрсдөө сонгосон

Avatar

Иргэн 2021-07-01 202.126.89.119

Өө бүр хар тамхи зөөдөг болгочихсон. Арай дэндүүлж байна аа

Avatar

Зочин 2021-07-01 192.82.73.145

МАНгар хар тамхичин

Avatar

Зочин 2021-07-01 66.181.188.68

Хар тамхины наймаа хийгээд монголдоо татвар сайн төлдөг болохоор нь томилдог юм байлгүй дээ. Дипломатууд төсөвт овоо юм төвлөрүүлчихдөг юм болов уу.

Avatar

Э 2021-07-01 192.82.78.250

Харин ч гайгүй хүмүүс юм биш үү. Урьд нь ч бас л тарааж байсан да.

Avatar

Зочин 2021-07-01 95.169.226.21

.

Avatar

Нэр төр 2021-07-01 51.195.151.163

Нөгөө дуучин бөх мунагуудын ээлж солигдож иймэрхүү гэмт этгээдүүдийн ээлж ирж байгаа юм уу!!! Америкийн элчингээр явуулах гэж байгаа юм гэхэд хамарт нь баасс нялгадцан юм шиг нээх сэхүүн тэнэг зантай хулгайч дээр нь забхай нөхөр.боловсролгүй,улсаас хулгайлсан мөнгөөр тэнэдэг ажилтай.хамгийн гол нь аймшгийн Их зантай 😂 иймэрхүү мангар хүний адгууд дээшээ гараад байгаа учраас монгол өөдлөхгүй байгаа юм шүү дэ.шудрага ёс хариуцлага гэж монгол улсаас арчигдан алга болж байна даа хөөрхий.

Avatar

Уншигч 2021-07-01 202.126.89.119

Хар тамхи зарсан бол аль хэдийнээ тэр улсын шоронд сууж байгаа. Арай ч хар тамхи зөах монгол хүн ховор шүү

Avatar

ЗОЧИН 2021-07-01 202.55.188.101

Баярхүүг андуурсан байна шүү. Сайн нягталж бичихгүй дээ. Казахстанд ажиллуулахаар нэр оруулж буй Баярхүү тэгэж наймаа хийх хүн биш ээ. Их чамбай залуу байна лээ.

Avatar

Zochin 2021-07-01 150.129.143.170

Hudlaa hun gutgehee boliochee! Ajlaa muruuruu hiij yavaa ulsyg arai denduuleh yum aa?!

Avatar

Зочин 2021-07-01 202.9.40.238

Тамхины наймаачин Наранбат, Баярхүү, Сэрээжав нарыг элчин болгосон Батцэцэг зүгээр өөрөө огцроод өг!!!!! Бас Лу.Болдоо аваад зайлаарай.

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.174

Хүн сайн явах хэцүү юмдаа. Нэр нэгтийн чих нэг гэж наадах чинь өөр Баярхүү штээ

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.174

Энэ юм бичээд байгаа нөхөр хүн андуураад байгаа юм биш үү Баярхүү гэдэг нь арай өөр хүн байдаг шүү

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.47

Тамхины наймаа хийдэг чинь Үйлдвэр худалдааны яаманд ажиллаж байсан өөр Баярхүүштээ. Манайхан нээрээ хольж солиод солиорч өгөх юмаа

Avatar

saruul 2021-07-01 202.126.90.147

manaihan odoo bolio yamarch notolgoo barimtgui humuusiig iim tiimeer helne, gutgene, tamiin togoonii ulgeree duusgawal yadgin, deereesn yugaach medku bjiij ner usign solino gemgui muruuruu yawaa humuusiig chirehee bolij uzee

Avatar

Зочин 2021-07-01 202.9.40.238

Тамхины наймаа хийсэн листэнд Казахстанд элчин сайдад нэр дэвшиж байгаа Баярхүүгийн эхнэр ч байдаг шдээ. Одоо яамандаа газрын дарга хийгээд л явж байгаа

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.174

Хүн сайн явах хэцүү юмдаа. Нэр нэгтийн чих нэг гэж наадах чинь өөр Баярхүү штээ

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.174

Hun anduuraad bna. Naadah chini ter Bayarkhuu bish l dee

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.174

Хүнийг гүтгэж гүжирдэхээ болих хэрэгтэй

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.47

Одоогийн Казакстанд томилогдож байгаа Баярхүү чинь харин ч шударга, аятайхан хүн байдаг юм байна лээ. 2 өөр Баярхүүг андуураад л явж өгөх юмаа

Avatar

naran 2021-07-01 202.126.90.147

yaanaa boliochee huniig gutgej hudal medeelel taraah gdgt chin bas huuli duremn uilchildeg shv

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.16

Hun anduuraad bn. Gadaad hudaldaand baisan Bayarkhuu gj bs unduu hun bdag. Ner ijel bol tgeel shuud ene ter gl dairaad unah yumaa neeree. Medeelel ene teree shalgaach yadjiihad. Internet gj yum hugjchuud baina.

Avatar

Хар лист харая 2021-07-01 122.201.24.33

Тэр листийг нь харая л даа. Ямар ч нотолгоогүй нэг л их хар лист гэж шаахын.

Avatar

Kk 2021-07-01 203.91.115.47

Tulburtei hun gutgesen medeelel taraahaa boliochee

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.66

Тамхины наймаа хийсэн листэнд Казахстанд элчин сайдад нэр дэвшиж байгаа Баярхүүгийн эхнэр ч байдаг шдээ. Одоо яамандаа газрын дарга хийгээд л явж байгаа

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.174

Хүн андуураад байгаа юм биш үү наадах чинь өөр Баярхүү шүү дээ

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.16

Gadaad hudaldaand baisan Bayarkhuutei anduurchih shig bolloo doo. Yarij bichij bgaa yumniihaa unen zuwiig ehleed n shalgadag bmaar bhiin

Avatar

Зочин 2021-07-01 66.181.160.54

10 алхахгүй илрэх зүйл дээр ямар санаа бодлоор ийм гүжир гүтгэлэг хийгээд бдаг юм бол.
Дипломат албыг анхан шатнаас нь явсан ийм боловсон хүчнээ хамгаалж дэмжиж бх юмсан.

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.66

Жинхэнэ хар тамхи зөөдөг, янжуурны наймаа хийдэг хулгайчуудаа нуух гэж энэ залууг золиосонд гаргасан даа.

Avatar

Зочин 2021-07-01 202.9.40.178

Монголын нэрийг гутаасан ёс зүйгүй хүмүүсийг томилж болохгүй. МАН-д буянтай үйлс хийсэн байж болно. Гэхдээ 1-рт улс орны эрх ашгийг бодох хэрэгтэй. Томилгоог эргэж харах хэрэгтэй. Л.Болд бол мэргэжлийн дипломат хүн, бүр ГХЯ-ны сайд байсан хүн элчин сайдыг өлхөн хийнээ.

Avatar

zochin 2021-07-01 66.181.161.114

esreg hh

Avatar

зочин 2021-07-01 139.5.216.42

Болохгүй шүү. Болгарт Саяанаа ч гэх шиг үнэн дампуу томилгоо. Мэргэжлийн дипломат гэж үнэн худал шүү. Мэргэжлийн луйварчин, хар тамхичид, төрөл садан, бялдууч нар. Өөрчлөх өөрчлөх.

Avatar

Зочин 2021-07-01 103.229.121.214

хүрэлсүх ярьдаг болохоос хийдэггүй ш дээ.

Avatar

Анхаар 2021-07-01 59.153.114.30

Хүмүүсээ өөрсдөө гэр гэртээ хол хорионд орож хүүхэд хөгшидөө хамгаалья. Засаг төр юу ч хийж чадахгүй. Мориний хүүхдүүдын ээж аав нь хүүхдээ битгий оролцуул! Хүүхэд чинь үнэтэй шүү! Өвдсөн хойно нь харамсаад барахгүй хүүхдээрээ битгий мөнгө хийгээрэй

Avatar

Зочин 2021-07-01 202.126.89.225

Sereejav, Naranbat 2 bol diplomat albyg ashiglaj tamhinii naimaa hiij huljsun humuus. Yerunhiilugch Hurelsukh arai iim humuusiig tomilohgui bailgui dee itgej bn

Avatar

Зочин 2021-07-01 202.179.8.46

буруу хүн томилоххэрэггүй

Avatar

Зочин 2021-07-01 66.181.187.141

Монгол төрийн ядуурал завхрал дампуурал дээд цэгтээ хүрчээ. Хохирогч нь ард түмэн татвар төлөгч цөөнхи.

Avatar

Зочин 2021-07-01 202.179.21.203

Ene zaluu chini harin estoi jinhene turiin har hun shuu dee bitgii gutgeed bai

Avatar

Корнона батцэцэг огцорч зайл 2021-07-01 202.126.89.182

Коронатсон батцэцэг огцорч зайл

Avatar

Бясаа цраылсан батцэцэг огцор 2021-07-01 202.126.89.182

ГХ-ны сайд бясаа царайт батцэцэг бгаа цагт өөдлөхгүй!!! Энэний санал болгосон элчин саыдууд гэж ву байсан юм.

Avatar

Бясаа царайт батцэцэг авгай огцор 2021-07-01 202.126.89.182

Намчин казиночин тендерчин ягинууд төрөөр тоглож боллоо. ГХ-н олигтой сайдтай бсан бол сайнвакцинд иргэдээ хамруулж өдийд ингэж Монгол сүйрэхгүй бсан. Хувалз црайлсан бэртгэчин батцэцэг бузар авгай огцорч зайл!!

Avatar

Зочин 2021-07-01 103.57.95.197

Наад нөхрийг чинь хятадад элчин хийлгэ, хятадын дотор мөнгө хийгээд хар тамхи зөөж гүйгээд ирвэл тэр биз, ирэхгй бол хаячих цаазлуулна биз.

Avatar

Зочин 2021-07-01 202.179.26.223

ugui bailgui de

Avatar

Зочин 2021-07-01 192.82.72.122

Хүрэлсүх ичихгүй байж болноо. Түүнд өртэй ч байж болно. Гэхдээ Монгол улс чинь мөнх юм шүүдээ. Та нараас хойш үлдэх үр ач нар чинь хүний өөдөөс эгц харах үнэмшилтэй баймаар байна.

Avatar

Зочин 2021-07-01 202.131.241.34

энэ одоо өөр тавьчихаар хүн олдоггүй юм уу

Avatar

Ха 2021-07-01 64.119.25.30

Болохгүй ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж