Эрэн сурвалжлагдаж асан “хар тамхичин”-ыг Элчин сайдаар томилов

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлагдаж асан “хар тамхичин”-ыг Элчин сайдаар томилов

Эрэн сурвалжлагдаж асан “хар тамхичин”-ыг Элчин сайдаар томилов

Засгийн газар өчигдөр /2021.06.30/ хуралдаж, Монгол Улсаас гадаадад суух 25 Элчин сайдыг томилов. Томилгоог харвал тоон дотор цөөнгүй үсэг байна, бас. Мэдээж, мерит зарчмаараа дипломат албан томилогдож буй мэр сэр хүн бий нь бий.

Б.Батцэцэг сайд нэг талаасаа Х.Баттулгын дөрвөн жил самарсан гадаад харилцааг гацаанаас гаргаж эмх цэгцэнд оруулж буй нь сайн хэрэг. Нөгөө талаасаа ялсан намын, том даргын ах дүү, хамаатан садан найз нөхөд  Элчин сайд, консулын ажилтнаар томилогддог бичигдээгүй хууль энэ удаад мөн мөрдөгдөв.  Л.Болд гэхэд АН-ыг хувааж, МАН-д үйлчилснийхээ төлбөрт Бельгийн Элчин сайдаар томилогдож байна. Ц.Нямдоржийн гарын цагдаа Унгарт, аялагчдын группын админ АНУ-д Элчин сайдаар явахаар болов. Ялсан намын том дарга бялуугаа яаж хуваах нь хамаагүй л дээ.

Гэхдээ, дипломат албаны томилгоо бүрийн ард  Монгол Улсын нэр хүнд давхар яригддаг. Нэг дипломатын нэр хугарвал Монгол Улс бүхэлдээ хар тамхи, контарбандын мафи болж харагддаг гашуун жишээ олон.

Мерит зарчмын дагуу мэргэжлийн хүнийг нь явуулахаа байг гэхнээ ядаж Монголын нэрийг дэлхийд шившиглэж, хар тамхины хэрэгт нэр холбогдсон хүнийг дипломат албанд томиломооргүй байна.

Засгийн газрын шийдвэрээр Кувейтэд Элчин сайдаар томилогдож буй Н.Наранбат нь Чехэд Элчин сайд байхдаа эхнэр Б.Батгэрэлийн хамт хар тамхи, контарбандын хэрэгт холбогдож, 2019 онд түүнийг ГХЯ-наас эгүүлэн татаж байсан намтар түүхтэй хүн.

Гэтэл буцаад Элчин сайдаар томилогдож байгааг  “задарснаа засагладаг, ядарснаа хайрладаг” төрийн шийдвэр гэх үү.  Энэ шийдвэр Монголыг ахиад шившиглээд ир гэсэнтэй агаар нэг томилгоо юм.

Польшийн Цагдаагийн газраас түүнийг хууль бус эд зүйл, тамхи, хар тамхи зөөвөрлөсөн хэргээр эрэн сурвалжилж байсан удаатай.  Энэ мэт хар мөр, луу данстай хүнийг Элчин сайдаар томилж байгаагийн ард хэний ямар эрх ашиг нуугдаж байгаа нь анхаарал татаж байна. Тэгээд ч үнэндээ, Монголыг дэлхийд хар жагсаалтад оруулах болсон шалтгаануудыг нэг  манай дипломат албаны ёс зүй, гэмт хэрэг.

Үндсэндээ, хар тамхины сүлжээчнээс аялалын группын админ нь хавь илүү томилгоо шүү. Монголын дипломатууд хил дамнасан утаат тамхины контрабандаас гадна хар тамхины наймаанд татагдан орох болсон сүүлийн дуулиант явдал бол машинаас нь 70 кг хар тамхи олдсон Истанбулын дипломатуудын хэрэг.

Манай дипломат албаны нэр төрөөс улсын нэр хүнд, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, эдийн засагт орж  ирэх нэг ам.долларын асуудал хамаарна. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын дипломат албанд их цэвэрлэгээ хийх цаг нь болсон байна. Тэр Элчин сайдуудын жуух бичгийг зуун жилийн бэлэг болгож тараах уу. Эсвэл?

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж