Самоа улс Токиогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Токио 2020

Самоа улс Токиогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Самоа улс Токиогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Номхон далайн өмнөд хэсэгт орших Самоа арал улс Токиогийн олимпод баг тамирчдаа илгээхгүй гэдгээ өнөөдөр/2021.07.01/ мэдэгдлээ. Тус улсын засгийн газар Японы халдварын нөхцөл байдлыг харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан гэдгийг Самоагийн гадаад харилцааны сайд Афамасага Рико Тупай хэлэв.

Хойд Солонгос болон Самоа улсууд Токиогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Самоа улсын хүндийн өргөлтийн баг тамирчид Японы Иваки хотод байрлаж олимпийн өмнөх бэлтгэл сургуулилалтаа базааж байсан бөгөөд энэхүү мэдээг сонсоод Засгийн газартаа урам хугарч буйгаа илэрхийлжээ.

Самоагийн хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Туаопепе Жерри Уолворк ярихдаа “Үнэхээр аймшигтай, үнэхээр зориг мохоосон, урам хугалсан зүйл тохиолоо. Засгийн газар маань Самоагоос хэнийг ч гаргахгүй гэсэн шийдвэр танилцууллаа. Би өнөө орой тамирчдадаа энэ муу мэдээг дуулгаж, ярилцана” гэжээ.

Самоа улсын тамирчид хүндийн өргөлт, бокс, дарвуулт завь, хөнгөн атлетик зэрэг спортын төрлүүдэд олимпийн эрх аваад байсан юм.

Олимпийн наадам нээлтээ хийхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед Японы эрдэмтдийн зөвлөлөөс халдварын шинэ давалгаа үүсч, мутацид орсон вирусууд илэрч болзошгүйг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж