Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр /2021.6.30/ нийт 307 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 176 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд зургаан хүн гэмтэж нэг хүн амиа алдсан байна. Харин орон нутагт хоёр хүн гэмтэж нэг хүн амиа алджээ.
Тухайлбал, нийслэлд:
2021.06.30-ны өдрийн
- 18:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөний замд Мотоцикл автобустай мөргөлдөж жолоочийн амиа алдсан
- 19:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд хоёр суудлын автомашин мөргөлдөж зорчигч дөрвөн хүн гэмтсэн.
- 13:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Толгойтын замд автобусны жолооч нь явган зорчигч 10 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.
- 23:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Товчооны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 50 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт:
- 06:00 цагийн орчим Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амиа алдсан
- 19:00 цагийн орчим Ховд аймаг Жаргалант сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.
- 22:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн байна.
- Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 86 зөрчил илрүүлсний нийслэлд 47, орон нутагт 39 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.