Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн бол агуу их ач холбогдолтой. Учир нь ховордсон ургамлыг нутагшуулна гэдэг бол зөгийн аж ахуйн болон түүний бал үйлдвэрлэлд маш том тустай үйл хэрэг. Зөгий бол байгалийн тоос хүртээгч бөгөөд ургамлын ургалтад чухал нөлөөтэй. Зөгий балаа цуглуулна гэдэг бол бид цэцгийн шимийг хүртэж буй хэрэг.
Манай оронд зөгийн аж ахуй нутагшаад 60 гаруй жил болж байна. “Монголын зөгийчид нийгэмлэг”, зөгийн аж ахуй эрхлэгчдэд маш чухал зүйл болж байгаа нь ховордсон ургамал, цэцэг тарьж ургуулж байгаа нь балны гарц, чанар зэрэгт эерэгээр нөлөөлөхүйц шинжлэх ухаанч зүйл боллоо. Энэ ажлыг хийж санаачилсан “Мишээл групп”-ийн хамт олонд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.
Туул голын сав газрын энэ хэсэгт доороосоо үндэс бүхэн тэжээгдэх усны нөөцтэй болохоор төрөл бүрийн ургамал тарихад маш эерэг нөлөөтэй гэж ойлгож болно. Бид байгаль орчноо, хүрээлэн буй нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаа хайрлаж, арчилж, тордвол Улаанбаатар хот ногоон хот болоход оройтоогүй байна. Хувийн хэвшлийн үлгэр жишээ ийм байгууллагуудын хийж хэрэгжүүлж, алсад зорьж байгаа зүйлсээс бусад нь үлгэрлэдэг байхад л ирээдүй сайхан болно гэж ахмад хүний хувьд бодож байна.
Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ ойрхон байж байгалийн шимийг зөв хүртвэл эрүүл энх байж, урт удаан амьдрахын ач холбогдолтой.
Аль болох байгальтай ойр амьдарч үр хүүхдүүддээ цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглүүлж байгаарай гэж зөвлөх байна.
Нүд баясгаж, сэтгэл сэргээх цэцэгсийн сайхныг үнэрээр, өнгөөр, үзэмжээр нь таньж мэдэх орчинг бүрдүүлж Шинжлэх ухаанд нөлөөлөхүйц хүрээлэн болгон тохижуулсан “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”-д доктор хүний зүгээс талархаж байна.
Утас: 7505-7788
Холбоотой мэдээ