Ардын зовлон дээр авлигачид зоолж байна | News.MN

Ардын зовлон дээр авлигачид зоолж байна

Ардын зовлон дээр авлигачид зоолж байна

Ардын зовлон дээр авлигачид зоолж байна

“Зуд болоход нохой зоолно, зовлон учрахад ноёд баяжина” гэсэн үг бий. Тяньжинд гацсан чингэлгүүдийн асуудал зөвхөн тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын асуудал биш болов. Хэдэн мянган тонн ачаа бараатай чингэлгүүдийн бөөгнөрөл улсын эдийн засаг, иргэдийн амьдралд хүчтэй дарамт болж эхэллээ.

БНХАУ-ын Тяньжин боомтод яг сарын өмнө вагон захиалгад орсон 72 галт тэрэг буюу 4000 орчим чингэлэг бөөгнөрөөд байгаа талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал болон холбогдох албаныхан мэдэгдэж байв. Энэ нь цар тахлаас үүссэн нөхцөл байдал, БНХАУ экспортын чиглэлд их хэмжээний ачаа бараа гаргах шаардлага үүссэн, мөн Европын чиглэл рүү явах төмөр замын тээвэрлэлтийн эрэлт нэмэгдсэн зэрэг олон асуудлаас үүджээ.

Хятад-Европ чиглэлийн транзит ачааны экспортын тээвэрлэлтийн хувьд Хятадын 16 хотоос маршрутын галт тэрэг хөдөлдөг байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН галт тэрэгний хүрэлцээнээс хамааран ихдээ хоногт 4, сард 120, ердийн үед өдөрт 3, сард дунджаар 90 транзит чингэлгийн галт тэрэгний зөвшөөрөл олгодог байжээ. Өнгөрсөн тавдугаар сард дээрх зөвшөөрлийн тоог хоёр дахин бууруулж, 62 галт тэрэгний зөвшөөрөл Хятадын талд олгосныг УБТЗ-ын Гадаад харилцааны албаны орлогч дарга А.Анар мэдээлсэн юм. Үүсээд буй асуудалтай холбогдуулан хоёр талын төлөөлөгчид ойр ойрхон яриа хэлэлцээ хийж, галт тэрэгний тоог бага багаар нэмэгдүүлснээ мэдэгдсэн.

Хятад талын зуучуудаас авсан албан бус мэдээгээр, өнгөрсөн сарын эхний долоон хоногт нийт 9 галт тэрэг нэмсэн бол 2021 оны зургадугаар сарын 14-ний өдрийн байдлаар, Замын-Үүд өртөөгөөр өдөр бүр хоёр галт тэрэг орж иржээ.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад, өнгөрсөн зургадугаар сарын 9-нөөс 27-ны өдөр буюу нийт 19 хоногт Замын-Үүд өртөөгөөр, Эрээн өртөөнөөс Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 35 галт тэргээр нийт 1900 чингэлэг хүлээн авсан. Тяньжин боомтод хүлээгдэж байсан 3162 чингэлгийн 60 хувийг тусгай горимоор ийнхүү аваад байна гэсэн хариулт өгсөн юм.

Гэвч бодит байдал өөр байгаа бөгөөд Тяньжин боомт дээрх чингэлгийн бөөгнөрлийн улмаас эцсийн хэрэглэгчид хүрэх барааны үнэ өсч, ядруу эдийн засаг, цөхөрсөн иргэдийг улам “туйлдуулж” эхэлснийг эх сурвалжууд мэдээлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ "ТЯНЬЖИНД ГАЦСАН ЧИНГЭЛГҮҮДИЙН 60 ХУВИЙГ ТАТСАН" ГЭЖ
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ҮҮ? 

Бид Тяньжинд гацсан чингэлгүүдийн улмаас иргэдэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгаа талаар тодруулав. Өнөөдрийн байдлаар Хятад талаас машин олдохгүй байгаа аж.

Иргэн М хэлэхдээ “Бидний хувьд хоёр тонн ачаагаа Эрээний хил дээр ирснээс хойш авч чадахгүй хоёр сар болж байна. Түнш болох Хятад талаас машин олдохгүй байна. “Машин орж ирэхгүй маш, ховор байна” гэсэн тайлбар өгсөөр байсан. Би анх ачаагаа тус компанид захиалахдаа Улаанбаатар хот хүртэл каргоны төлбөр 5500 юань гэж тооцоогоо хийсэн байсан. Одоо ердийн машин олдохгүй байгаа болохоор тусгай машинд ачуулна гээд биднээс нэмээд 20000 юань нэхэмжилж байна. Бидний хувьд зуны гурван сард худалдаалах ёстой бараа, бүтээгдэхүүн байсан. Маш их өр зээл тавин авсан бараа. Эргээд төлөхөд үнэхээр хэцүү байдалд орж байна. Гаалийн асуудлаас болж дараа зунаас борлуулах асуудал тулгарлаа. Дараа зун хүртэлх гараж, агуулахын төлбөрт унана гэсэн үг. Үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Хятад талдаа хэл ам, хэрүүл болж байж бид Замын-Үүд хүртэл 10000 юань нэмж төлөөд, бараагаа авахаар болсон. Энэ долоо хоногт орж ирнэ гэсэн амлалт өгсөн. Гэвч орж ирэх эсэхэд нь үнэндээ эргэлзэж байна.

Цөөхөн орсон энэ хэдхэн машин үнэ хөөрөгдөж, хил гааль дээр танил талаараа хахууль өгч ачуулах гэх мэт маш их хүндрэл учруулж байна. Хахуулийн асуудал цэцэглэсэн байгаа шүү. Цар тахлын улмаас Замын-Үүд рүү иргэдийг нэвтрүүлэхгүй байгаагаас болж гаалийн бүрдүүлэлтийг зөвхөн Замын-Үүдийн харъяат хүнд л хийнэ гэсэн шийдвэр гарчихсан. Одоо түүнийг ашиглан, хэдэн сэргэлэн нөхдүүд мөнгө авч, бүрдүүлэлт хийж байна. Байцаагчид нь "Хэдэн төгрөг өгвөл машин чинь хурдан орж ирнэ" гэх мэт хээл хахуулийн асуудал ядарсан иргэдийг сөхрүүлж байна” гэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Дөрөвдүгээр сарын 7-ноос БНХАУ руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн.

Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж, 3-3.5 сая төгрөгийн хөлстэй ажилладаг байсан. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая болж өссөн. Эдгээр хүмүүст шалгалт хийж, 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Замын-Үүдэд зургаан саяар очер зардаг зөрчил илэрсэн" гэж мэдээлсэн нь тэнд авлига, хээл хахууль цэцэглэснийг илтгэх нэгэн жишээ юм.

Иргэн Ш “Хадгалалтын горим, хугацаа шаардсан хүнсний бүтээгдэхүүнтэй чингэлэг өчнөөн олноороо гацсаар байна. 4, 5 сард Тяньжинд ирсэн хүнсээ явуулаагүй байж 5, 6 сард ирсэн машин, дугуй явуулсаар байна. Бүх юмыг ар, өврийн хаалгаар явуулдаг аргаа өөрчлөхгүй бол бид хэзээ ч хөгжихгүй, шударга нийгэм хүсээд ч бүтэхгүй. Худлаа мэдээллээ боль” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Иргэн Х “Юмны үнэ илт өсч байна. Өдөр ирэх тусам улам л дордож байна. Есдүгээр сар гэхэд эдийн засаг элгээрээ хэвтэх нь. Дорвитой шийд гаргахгүй бол жагсахад бэлэн” гэсэн бол иргэн М "Эрээний асуудлаа шийдэж өгөхгүй бол бичил бизнес эрхэлдэг хэдэн ээжүүд туйлдлаа шүү. Та бүхэн юмны үнэ судалсан уу, нэмэгдсэнийг нь мэдсэн үү? Сарын өмнө л ажлын хэсэг байгууллаа, Эрээний асуудлыг шийднэ гэж байсан, одоо бүр дордоод, хил хаагдчихлаа. Төр дундаж давхаргаа бүр үгүй хийхээр шийджээ” гэв.

Иргэд хил, гааль дээр төрийн зохицуулалт маш муу байгааг шүүмжилж байна. Тээврийн хөлс даган бүх юмны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, бизнесүүд дампуурч буйг ч онцгойлон анхааралдаа авахыг хүслээ.

Зарим эх сурвалжууд Гадаад харилцааны яам албан ёсны цахим хуудсаараа дамжуулан худал мэдээлэл өгч буйд бухимдаж байгаагаа илэрхийллээ. Тэд хэлэхдээ “Тяньжинд гацсан чингэлгийн бараг 60 хувийг татсан гэдэг нь худал мэдээлэл бөгөөд дийлэнх нь Монголын нутгаар дайран өнгөрч байгаа транзит ачаа. Гадаад харилцааны яам худал мэдээлэл өгснөөс болж харилцагч байгууллагууд бараагаа Улаанбаатарт ирснийг асууж, тээвэр зуучийн компаниуд болон иргэдийн хооронд маш их үл ойлголцол үүслээ” гэв.

ЗАМЫН-ҮҮДЭД 2000 АЧААНЫ АВТОМАШИНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЭЭД БАЙНА

Замын-Үүдэд өнөөдрийн байдлаар 2000 ачааны автомашины бөөгнөрөл үүсээд буй бөгөөд 384 нь чөлөөт бүсийн хашаанд, үлдсэн 1500 гаруй нь гүний гаалийн хашаанд дугаарлаж байгаа аж. Хятадын талаас өдөрт 100 тээврийн хэрэгсэл хүлээж авна гэсэн шийдвэр гаргасны улмаас бөөгнөрөл үүсч, улмаар үнийн өсөлт нүүрлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тус боомтоор орж ирэх, экспортод гарах ачаа эргэлтийн хурд саарсан нь хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд бүх зүйлийн үнэ өсөхөд нөлөөлж буй юм.

Урд хөрш рүү өдөрт ачааны 130 орчим автомашин хил нэвтэрч, бараа бүтээгдэхүүн  татан авч байгаа аж. Үүний улмаас тээврийн зардал огцом нэмэгдэж, Эрээнээс Замын-Үүд рүү ачаа татахад өмнө нь 2500-3000 юань байсан тариф өнөөдөр 7000-8000 болж өсчээ.

УОК-оос томилогдон тус боомтод ажиллаж буй Ажлын хэсгийнхэн ачаа тээврийн жолооч нарыг бөөгнөрүүлэхгүй байх зорилгоор Хятадын талд 54, Монголын хилийн зурваст мөн тооны жолооч байрлаж, бусадтай хавьталд орохгүй байхаар халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байгаа аж. Гаалийн Ерөнхий газраас гааль дээр ачаа бараа саатаагүйг мэдэгдсэн бөгөөд энэ оны хагас жилийн төлөвлөсөн орлого нь хэдийнэ биелжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хятадуудын тоглоом болоод дууслаа 2021-07-01 69.138.231.52

Энэ бол зүгээр л Хятадуудын биднээр наадах гэсэн арга. Монголын төмөр зам, авто зам арчаагаа алдсан алдсан

Avatar

Үсэг 2021-07-01 150.129.142.220

1,4 тэрбум хүн, эдийн засгаа ингэж хамгаална. Манайхан Наадам, Парад л хийж өөрсдийгөө баясгаж ардуудаа өвчлүүлж, үхүүлж, ядууруулж чадна!!!

Avatar

Ugluu 2021-07-01 150.129.142.220

Хятадын тал манай мэдээлэлд итгэхгүй байна. МАНгарууд Өмнөговь д хэдэн зуугаараа гаочихаад байхад одоо хэрмнь 00 бас Дорноговь ийн мэдээлэл сүүлийн хэдэн долоо хоног 00 гэж илэрхий худлаа мэдээлснээс болж урд гүрэн чангарсан. МАНгарууд ядуу ардуудаа сонгуулиар хуурч чадна, Хятадуудыг чадаргүй ээ!!!

Avatar

Төрөө 2021-07-01 203.91.115.47

Ийм л дампуу төр засгийг өөрсдөа сонгосон ш дээ

Avatar

Zochin 2021-07-01 66.181.182.95

Zasgiin gazraas hamaarch baigaa zuil alga baina shuu

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.122

Манай улс дотооддоо ковидыг сул тавиад туучихсан учраас хятад улс биднээс цэрвэх нь зүйн хэрэг!! Хэрэв цар тахлаа ингэж задгай алдаагүй байсан бол хятадууд юу гэж ачаа гацаах вэ дээ?? Энэ бүх гацааны чинь уг шалтгаан нь ЦАР ТАХАЛ эх захгүй тархсанд л байна!! Гэтэл бид ийм байдалд оруулсан Хүрэлсүхийгээ улам дээш нь залчихлаа!!! Одоо яая гэхэв???

Avatar

Irgen 2021-07-01 202.179.27.32

60.000-70.000 yuan bolson bnlee

Avatar

Dddd 2021-07-01 202.126.89.61

Ereenii asuudliig shiideh hamgiin zuv arga bol Zamiin Uudees vagon oruulaad Ereenees achaad shuud UB-t buulgah zohitcuulaltiig hiij chadahgui bn Uur yamarch huvilvar baihgui Teevriin zardal 10 dahin ussun Mun deer n uvurmongolchuud mashinii chenj hiij une nemj bn Ene buh tulburiig yadarsan irged halaasanaasaa tulj bn Archaagui tur zasagtai bolohoor Ereend baigaa Uvur Mongolchuud hurtel Mongolchuudiin halaasnaas luivariin argaar mungu hiij bn

Avatar

зочин 2021-07-01 185.26.153.23

Unendee yu helhevdee ene tur zasagt.

Avatar

арчаагүй 2021-07-01 202.131.241.210

арчаагүй

Avatar

Zochin 2021-07-01 150.129.143.183

Buhel buten tusgaar ulsiin baij baigaa ne uneheer heleh ugch alaga Ene arljaanii shinj tei zasgiin gazar estoi muu ajillaj baina arga baril menejment hurdaa nemeh heregtei Tengeriin yum yriad suugaad baij taarahgyi

Avatar

Бясаа царайт Батцэцэг огцор 2021-07-01 202.126.89.182

Хувалз бэртэгчин Батцэцэг огцор

Avatar

Зочин 2021-07-01 202.55.191.205

Ачаа бараа нь Эрээнээс орж ирэх асуудал хил гаальд хамаагүй гэж бодох юм.Хятадын тал машин оруулахгүй байгаагаас шалтгаалж тээврийн хөлс нэмэгдэж байгаа шүү дээ түүнээс биш орж ирсэн ачааг явуулахгүй авилга өг гэдэг асуудал байхгүй. юмаа бодож ярьмаар байна

Avatar

Буруутан нь тээврийн яам 2021-07-01 202.126.89.189

Тээврийн яамны гол 3 том толгойг тас цавчих хэрэгтэй. Тэд ажлаа хийж чадахгүй, мэдэхгүй байна. Өөр ямарч бурууг хэнд ч тохох хэрэггүй.

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.65

хахууль нь гэхэд 10 дахин нэмэгдчихсэн, МАН-ы хулгайчууд ковидыг ашиглаж үнэхээр туйлж байна. одоо тэгээд баясаад наадаад сууж байхаас биш өөр яахав.

Avatar

Иргэн 2021-07-01 192.82.76.31

Иймхэн асуудал шийдэх чадваргүй төрийн яамд байснаас байгаагүй нь дээр. Өөр юу хийх юм бэ. Ичихгүй 100 жил яриад , цалингаа аваад , хэлэх ч муу үг олдохгүй юм.

Avatar

Анхаар 2021-07-01 59.153.114.30

Хүмүүсээ өөрсдөө гэр гэртээ хол хорионд орож хүүхэд хөгшидөө хамгаалья. Засаг төр юу ч хийж чадахгүй. Мориний хүүхдүүдын ээж аав нь хүүхдээ битгий оролцуул! Хүүхэд чинь үнэтэй шүү! Өвдсөн хойно нь харамсаад барахгүй хүүхдээрээ битгий мөнгө хийгээрэй

Avatar

Зочин 2021-07-01 103.57.95.197

Одоо хятадын эсрэг дайнд бэлд. Хятадын дотоодын халдвар дэлхий даяар тарааж сүйрэлд хүрлээ.

Avatar

Иргэн 2021-07-01 192.82.76.31

Сараа сайд аль хэдийнээ бэлдээд дайнд ороод ялагдлын нулимсаа дуслуулаад сууж байхад хаагуур явж байгаад ирэвээ. Одоо чи байлд , чамд найдья.

Avatar

Зочин 2021-07-01 203.91.115.55

Энэ засаг нээрэн арай дэндэж байна. Засгийг огцруулъя.

Avatar

Зочин 2021-07-01 64.119.19.165

Сонгол чинь тэрээ

Avatar

Зочин 2021-07-01 43.242.242.59

Хятад Орос улстай сайн хөршийн нөхөрсөн харилцаатай байхгүй бол Монгол улс маань эдийн засаг хөгжлийн хувьд хүндрэлтэй байдалд орно. Тийм болохоор сэтгэлийн хөөрлөөр муулж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-01 202.9.46.39

Наадмын өглөө 20 хүн нас барлаа гэж зарлах ч юм билүү чөтгөр бүү мэд. Үмхий хар хятадыг үзэн ядах юм. Монгол улс хятадын дотоод хэрэгт хутгалдахаас өөр замгүй болж байна.

Avatar

иргзн 2021-07-01 202.179.24.83

Ардын зовлон дээр Авилгачидаас гадна Урлагийнхан, Бөхчүүд бас цуг нийлээд Ард иргэдийнхээ Зовлон нулимсан дээр Наадахчих юм байна л дөө,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж