Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн эмийг нэмжээ | News.MN

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн эмийг нэмжээ

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн эмийг нэмжээ

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн эмийг нэмжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөлд эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр дараах 33 худалдааны нэршлийн эмийг нэмлээ.

Үүнд:

  1. Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби
  2. Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин
  3. Ретровирусын /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5
  4. Цусны даралт бууруулах эм- Жублосар, Вальсакор Н 160, Вальсакор Н 80, Телмиста 40мг, Телмиста 80мг, Претеншион 40, Претеншион 80, Багровен 5мг, Багровен 10мг
  5. Нянгийн эсрэг эм /антибиотик/- Бетаклав, Азибру 500, эрибру 500, Кларитрон, Азитрон, Ципрон, Метронидазол, Моксиклав
  6. Зүрхний бах эмчлэх эм- Нипертен
  7. Өвдөлт намдаах эм- Наклофен Дуо
  8. Липид /өөх тос/ бууруулах эм- Роксера 10мг, Роксера 20мг, Аврора 10мг, Аврора 20мг
  9. Ходоодны хүчлийг багасгах эм- Эста-20, Эста-40
  10. Үе мөчний өвчнийг эмчлэх эм- Целкок
  11. Дархлал дарангуйлах эм- Ципол-Н
  12. Үрэвслийн эсрэг бэлдмэл- Индомон

Та эдгээр эмүүдийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой ба цусны даралт буруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70%-ийн үнийн хөнгөлөлттэйгөөр, бусад эмийн бэлдмэлийг 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙГ АВАХ:

Иргэд даатгуулагчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмчид үзүүлж, онош тавиулсны дараа цахим жорыг бичүүлнэ. Даатгуулагч цахим жорын бүртгэлийн хэсэгт өөрийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлж, хурууны хээг уншуулах бөгөөд таны эмчилгээнд хэрэглэгдэх эм нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд орсон бол ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

ЖИЧ: Хэвтрийн болон хүнд өвчтэй гэртээ байдаг даатгуулагчдад өрх, сум тосгоны эмч нь гэрийн эргэлт, үзлэг хийх үедээ хурууны хээг баталгаажуулж цахим жорыг бичих бөгөөд эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг авахад асран хамгаалагчаар дамжуулж авна.

18 нас хүрээгүй хүүхэд, ажил мэргэжлийн онцлог болон бусад шалтгааны улмаас хурууны хээ нь уншихгүй болсон иргэд өрхийн эмнэлгээрээ дамжуулан ЭМДЕГ-т хурууны хээ уншуулахгүйгээр хөнгөлөлттэй эм авах хүсэлт гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-01 192.82.67.86

КОНКОР 2.5 ЭМИЙГ ЗҮРХНИЙ ӨВЧТЭЙ АХМАДУУД ИХ АВЧ УУДАГ ЮМ ДАА. Иймэрхүү ажлыг судалж шийдэ жбайвал зүгээр дээ. Эм бол бизнес болсон шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж