Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаар цаг үеийн ээлжит /2021.07.01/ мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2485 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 117963 болов. Мөн халдварын улмаас 41-80 насны 15 хүн нас барав.
Орон нутагт сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Төв аймагт Covid-19 халдварын хамгийн их тохиолдол бүртгэгджээ. Харин Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 13 тохиолдол илэрсэн байна. Орон нутгийн хэмжээнд өчигдөр нийт 1048 тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг задалбал,
- Дархан-Уул-97
- Орхон-95
- Баян-Өлгий-12
- Ховд-75
- Увс-29
- Хөвсгөл-33
- Завхан-36
- Говь-Алтай-45
- Баянхонгор-83
- Өвөрхангай-19
- Архангай-68
- Сэлэнгэ-123
- Төв аймаг-113
- Өвөрхангай-19
- Дундговь-16
- Говьсүмбэр-13
- Хэнтий-49
- Сүхбаатар-80
- Дорнод-26 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Улаанбаатарт өчигдөр Covid-19 халдварын 1437 тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 91308 болов. Мөн сүүлийн 24 цагт 19442 хүнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр тунд 2.2 сая, хоёрдугаар тунд 1.7 сая хүн хамрагджээ. Тодруулбал,
Улаанбаатар
- Вакцины нэгдүгээр тун 1008787 хүн
- Вакцины хоёрдугаар тун 880824 хүн
Орон нутагт
- Вакцины нэгдүгээр тун 1012624
- Вакцины хоёрдугаар тун 865363 хүн тус тус хамрагджээ.
Улсын хэмжээнд 12-15 насны 43617 хүн вакцинд хамрагджээ. Мөн 16, 17 насны 39785 хүүхэд эхний тунгаа авсан бол өнөөдрөөс хоёрдугаар тунд хамрагдаж эхэллээ. Эрүүл мэндийн яамнаас 25-29 насны залуусыг вакциндаа хамрагдахыг уриалав.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Wednesday, June 30, 2021
Холбоотой мэдээ