85,410 тун Pfizer болон 81 хайрцаг AstraZeneca вакцин ирлээ | News.MN

85,410 тун Pfizer болон 81 хайрцаг AstraZeneca вакцин ирлээ

85,410 тун Pfizer болон 81 хайрцаг AstraZeneca вакцин ирлээ

85,410 тун Pfizer болон 81 хайрцаг AstraZeneca вакцин ирлээ

Манай улс 12-17 насны хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, архаг суурь өвчтэй иргэдэд коронавирусийн эсрэг Pfizer вакциныг хийж байгаа. Тус вакцины нөөц 85,410 тунгаар нэмэгдлээ.

Тодруулбал өчигдөр орой “МИАТ” ТӨХК-аас ачаа тээврийн тусгай нислэг үйлдэж, 15 хайрцаг 455 кг 85,410 тун Pfizer вакцин, 81 хайрцаг 1,640 кг БНЭУ-ын Серум институтын Covishield/AstraZeneca/ вакцин болон ЭМЯ-ны захиалгат 3,000 кг оношлуур, эм эмнэлэгийн хэрэгслийг тус тус тээвэрлэн авчирсан байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээлснээр Pfizer/Comirnaty/ вакцины эхний ээлжийн 84,240 тун вакциныг зургаадугаар сарын 16-нд, хоёр дахь ээлжийн 85,410 тунг зургаадугаар сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь энэ оны хоёрдугаар хагаст ирэх юм.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины гурван удаагийн татан авалтаар эхний 255,060 тунг ийнхүү хүлээн авлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-01 174.246.192.160

Сайхан мэдээ! НҮБ болон япон улсдаа баярлалаа!

Avatar

Зочин 2021-07-01 202.9.46.112

haanaas oruulj irj bgaa yum bol? Garal, uusel ni medegdehgui hetsvv yum aa

Avatar

Зочин 2021-07-01 202.21.118.6

Ашгүй дээ баярлалаа, Спутник 2-р тунгаа оруулж ирээчээ, хийлгэсэн 50-60 мянган хүнийхээ эрх ашгийг хамгаалаач, хувь хүний сонголтыг хүндлээч, бүгд хугацаа нь болцон хүлээгээд, орж гарч чадахгүй, сэтгэл санааны хувьд хүнд байна шүү дээ, ЗГазар минь хурдан шийдээрэй.

Avatar

зочин 2021-07-01 103.26.194.150

ter umhii orosuud chin mongol ruu shulsee nulimchaad ter hodlihgui bna, yah gej ehneesee sputnik hiilgesen yum.

Avatar

Зочин 2021-07-01 202.21.118.6

Ашгүй дээ баярлалаа, Спутникээ оруулж ирээчээ, хийлгэсэн 50-60 мянган хүнийхээ эрх ашгийг хамгаалаач, хувь хүний сонголтыг хүндлээч, бүгд хугацаа нь болцон хүлээгээд, орж гарч чадахгүй, сэтгэл санааны хувьд хүнд байна шүү дээ, ЗГазар минь хурдан шийдээрэй.

Avatar

Зочин 2021-07-01 202.21.118.6

Ашгүй дээ баярлалаа, Спутникээ оруулж ирээчээ, хийлгэсэн 50-60 мянган хүнийхээ эрх ашгийг хамгаалаач, хувь хүний сонголтыг хүндлээч, бүгд хугацаа нь болцон хүлээгээд, орж гарч чадахгүй, сэтгэл санааны хувьд хүнд байна шүү дээ, ЗГазар минь хурдан шийдээрэй.

Avatar

Зочин 2021-07-01 66.181.190.83

монгол хүүхдүүдийг НҮБ л хайрлах юмдаа.

Avatar

@@CHUTGUR 2021-07-01 216.200.84.189

nusexryy dairch baigaa,gazar xudulgugch zailuul

Avatar

xaldaagchid,ymxiiruulj,nyraagchid,yanxantsagaachlagch gozgor xelen zobxit 2021-07-01 216.200.84.189

XulgaichUBCHLYYLEGCH TERMNATR,yagaad TOKIOG TOVLOB.
Koronag opuulaxgyi.garuin yseg galzuugiin zyrxnii buchleg shig,tsagdaagaar,document

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж