Лионель Месси Монголын лигт тоглох боломж бүрдэв | News.MN

Лионель Месси Монголын лигт тоглох боломж бүрдэв

Лионель Месси Монголын лигт тоглох боломж бүрдэв

Лионель Месси Монголын лигт тоглох боломж бүрдэв

Лионель Мессигийн Барселона багтайгаа байгуулсан гэрээ өчигдөр/2021.06.30/ албан ёсоор дуусгавар болж тэрбээр чөлөөт агент боллоо. Багийнх нь зүгээс түүнийг шинэ гэрээ байгуулна гэж итгэж байгаа ч тайвширч болохгүй. Испани дахь эх сурвалжуудын мэдээлж буйгаар Барселонагийн ерөнхийлөгч Хоан Лапорта Мессигийн төлөөлөгч болох аавтай нь холбогдож, гэрээний тал дээр хэлэлцээр хийж байгаа гэнэ. Гэхдээ нэг асуудал тулгарсан.

Чөлөөт агент болсон Лионель Месси дэлхийн аль ч улсын ямар ч багтай зөвхөн цалингаа тохироод тоглох нөхцөл бүрдэж байна. Бүр Монголын лигт ч тоглох боломж бүрдсэн гэсэн үг.

Хоан Лапорта хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид Мессиг үлдэхийг хүсч байна. Лео ч үлдэхийг хүсч байгаа. Боломжтой бүхнийг л хийж байна. Гэхдээ санхүүгийн шударга өрсөлдөөний тал дээр асуудал гарсан. Бид аль аль талдаа ашигтай хувилбарыг сонгохоор хичээж байна” гэв.

Саяхан Ла лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас Барселонаг тамирчдынхаа цалинг бууруулж, шударга өрсөлдөхийг шаардсан. Хэрэв шаардлагыг нь хүлээн авахгүй бол Месситэй гэрээгээ сунгах боломжгүйг анхааруулсан.

Месси АНУ-д амьдарч, тэнд хөлбөмбөг тоглох нууцхан хүсэлтэйгээ илэрхийлсэн.

Саяхан 34 нас хүрсэн Месси одоогоор Бразил улсад Аргентины шигшээ багийнхаа хамтаар тивийнхээ аваргад оролцож байгаа. Месси өмнө нь хэзээ ч чөлөөт агент болж байгаагүй. Тэрбээр гэрээгээ дуусахаас нь өмнө үргэлж сунгадаг байсан. Гэтэл энэ удаад тэгсэнгүй. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Месси шинэ гэрээндээ бус шигшээ багтаа хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа гэв. Шигшээ багийнхаа хамтаар томоохон тэмцээнд түрүүлж үзээгүй гэсэн хар үзүүлэлттэй Мессигийн хувьд энэ жилийн Копа Америкад өнгөтэй байгаа. Баг нь ч шөвгийн наймд шалгарч, ирэх Ням гаригт Эквадорын шигшээтэй хагас шигшээ шатны төлөө тоглох болно.

Энэ оны эхээр Мессигийн Барселонатай байгуулсан нууц гэрээ ил болж, олон хүнийг гайхшруулсан. Тус гэрээнд бичигдсэнээр Лионель Месси дөрвөн жилийн хугацаанд 555 сая еврогийн цалин болон бонус хүртэхээс гадна гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө 115.2 сая еврог, лояалти бонус 77.9 сая еврог тус тус халаасалжээ.

Монголбанкны тухайн үеийн ханшаар нэг евро 3,449.64 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд Мессигийн хувьд нэг өдөрт л 1 тэрбум 314 сая 312 мянга 840 төгрөгийг зөвхөн цалингаасаа олж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СҮ БАТБОЛД 2021-07-01 88.125.80.192

за байз энэ нөхрийг хувиасаа өдөрт 2 тэрбумыг өгөөд тоглуулчихдаг юм билүү…

Avatar

Kkkk 2021-07-01 202.126.93.101

Tsaling ni ogj diilehgui l dee ene amitnii chin

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.40

Messi g mgl d togluulna gevel huukiin orond suulgaad togluul

Avatar

Зочин 2021-07-01 133.106.162.4

Манайд ирлээ гэхэд нөгөө хэд нь санаанд нь хүртэл тоглохгүй байх. Манайхан бас л амиа шдээ.

Avatar

Boddog humuus mongold heregtei 2021-07-01 103.111.32.90

Hudal yum bicheegui l bnsht. Free agent bolson hun haana ch hulbumbug togloj bolno shte malnuudaa

Avatar

Зочин 2021-07-01 202.126.89.38

ergu gulug shg ym hiij tavisniig n tuluu tsalin ugj l bdg taarsn site taarsn setguulch ch boldoo

Avatar

Зочин 2021-07-01 64.119.27.251

manaid hezee ch ochohgu

Avatar

Зочин 2021-07-01 122.201.22.69

Хахахаха энэ хүн монгол гэж улс байдаг гэж мэдэх болуу

Avatar

Ааххаа 2021-07-01 202.55.191.42

Тавантолгойд хувьцаа шаагаад аввд ирээ!!! Агаарт гаргаж хорхог боодог хийж , ганц нэг Сунээ тэвруулээд явхад цапдах чинь орилоол хэвтнэ

Avatar

Зочин 2021-07-01 192.82.83.86

Мессий тэнд байж юүкэв.Энд эрүүл агаарт,сүү цагаан идээн дээр ирээ хө.

Avatar

Зочин 2021-07-01 66.181.168.131

гарчиг бол гоё байлаа… гэхдээ Монголтойгоо холбоод чөлөөт агентлаг болсноор Монгол болон бусад хүссэн лигтээ хүртэл тоглох боломжтой юм нтр гэхгүй дээ… дутуу нийтлэл бичээд бна хөгшөөн. сэтгүүл ухаантай юм бол тэгээд эх сурвалж нтр ээ бас оруулж байгаач… дампуурсан сайт юм аа…

Avatar

Hi 2021-07-01 192.82.65.168

Tsagaan deer haraad bichsen bnshte unshaach just for fun l blguidee

Avatar

ядсан сэтгүүлч 2021-07-01 202.21.115.178

гарчиг бол аймаар яалт ч үгүй орлоо.харин дараа нь хэзээ ч орохгүй нь тодорхой

Avatar

Зочин 2021-07-01 66.181.171.26

Монгол доо урья

Avatar

Зочин 2021-07-01 203.23.49.55

Өгсөн гарчигийг нь ээ.

Avatar

Hadrie 2021-07-01 192.82.84.251

Лиотой уулзаж бизнес санал тавьмаар байна

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.46

Монголын лиг тасарчихжээ. Топууд ирж тоглохыг мөрөөддөг нь батлагдлаа

Avatar

100ийн Батаа 2021-07-01 31.173.81.134

МАНАЙХААН МЕССИГ АВЧИРААД НААДМААР НАЧИН БОЛГОХ ЮМ УУ?

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.149

Хөдөлмөрийн баатар өгьё сайд болгоё

Avatar

Зочин 2021-07-01 64.119.25.30

Хор найруулж уу, допинг чихэж үү? Ха ха

Avatar

Хөгжөөн дэмжигч 2021-07-01 202.126.89.11

Месси, CR, нарыг шигшээ багтаа аваад дэлхийн аврага болье

Avatar

Зочин 2021-07-01 119.40.98.177

Манайхан нээрээ хөгжилтэй хүмүүс шүү

Avatar

Зочин 2021-07-01 203.91.115.54

Манайхан өөрсдийгөө сурталчилж чадахгүй гадаадын сурталчилгааг л даган дууриах юм даа.
Наадам дөхөөд УЛС ХАЛЗАН, МОНГОЛ ХЭЭР, БОЛДБААТАРЫН ХАЛИУН, ШӨВГӨР ХЭЭР, НАРАН ХОНГОР гээд цуут хурдан хөлгүүд дэлхийн холын зайн морьдын уралдаан, гайхалтай уралдааныг үзүүлнэ дээ. Унаач хүүхдүүдийн гавшгай, шаламгай, сэргэлэн хараад үнэхээр алмайрдагсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж