"Ноёдын наадмыг хийлгэхгүй байхын төлөө тэмцэнэ"

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

"Ноёдын наадмыг хийлгэхгүй байхын төлөө тэмцэнэ"

"Ноёдын наадмыг хийлгэхгүй байхын төлөө тэмцэнэ"

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт Цахим наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг болиулж Цар тахлын үед зарцуулах шаардлагыг  өнөөдөр /2021.07.01/иргэн Ж.Энхбат хүргүүллээ.


Иргэн Ж.ЭНХБАТ:

-Халдварын цар хүрээг хумьж чадахгүй байхад ноёдын наадмыг тэмдэглэх  нь буруу. Нийслэлийн 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хэмнэж болох маш олон ажил бий. Тухайлбал:

  • Алслагдсан гурван дүүрэгт 850 хүний суудалтай соёлын ордон барихад  35 тэрбум төгрөг
  • Төв талбайд усаа зөөдөг усан оргилуурыг тохижуулахад 3.7 тэрбум төгрөг
  • "Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 хөтөлбөр"-ийг боловсруулахад 1.4 тэрбум төгрөг тус, тус төсөвлөсөн. 

Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад дээрх  үр ашиггүй зардлыг хэмнэх шаардлагатай байна.  Өнөөдөр соёлын ордон барих чухал уу, халдвартай тэмцэх чухал уу. Тиймээс Нийслэлийн иргэдийн хурал яаралтай ээлжит бусаар  хуралдаж төсвийн тодотгол хийснээр  эхний ээлжид  44 тэрбум төгрөгийг  хэмнэх боломжтой. Монгол Улс гурван ширхэг уушги орлуулагч аппараттай. 44 тэрбум төгрөгөөр 10 ширхэг  уушги орлуулагч авна. 44 тэрбум төгрөгөөр 1000 ширхэг цэр цэвэрлэх төхөөрөмж авах боломжтой. 10 мянган эмч, ажилчдын цалинг нэмэх боломжтой. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол бид жагсана. Үрэлгэн зардлыг хэмнэж, ноёдын наадмыг хийлгэхгүй байхын төлөө тэмцэнэ. Нийслэл хот халдварын улаан бүс болчхоод байхад баяр наадам тэмдэглэж чадахгүй" гэлээ. 

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн шаардлагад "Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр нийслэлийн 2021 оны төсвийг баталсан. Уг тогтоолд дурдсанаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зардалд 2.5 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг олгожээ. 548 иргэн халдварын улмаас нас барж, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Энэ хүнд цаг үед баяр наадам тэмдэглэхээс илүүтэй эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж худалдан авах, эмнэлгийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудалд дээрх төсвийг зарцуулах шаардлагатай" хэмээн дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж