Токио-2020: Монголын усан сэлэлтийн 2 тамирчин эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токио-2020: Монголын усан сэлэлтийн 2 тамирчин эрхээ авлаа

Токио-2020: Монголын усан сэлэлтийн 2 тамирчин эрхээ авлаа

Токио-2020 олимпийн наадмын усан спортын төрөлд оролцох Монголын баг, тамирчдын нэрс албан ёсоор баталгаажлаа. Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд ОУХМ М.Дэлгэрхүү, эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд, Монголын дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй ОУХМ Б.Энххүслэн нар тодров.

Ташрамд дурдахад энэ удаагийн зуны олимпийн наадамд Монголын баг, тамирчид түүхэндээ хамгийн олон буюу 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөнө.

Усан сэлэлтийн тамирчдын тухайд өчигдрөөс /2021.06.30/ бассейндаа бэлтгэл хийж эхэлсэн. Тэд УОК-оос зөвшөөрөл өгсний дагуу “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэл хийх боломж бүрдээд байна. Токиогийн олимпийн усан сэлэлтийн тэмцээн долдугаар сарын 24-ний өдөр эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж