“Би сагсан бөмбөгийн Крикетийн орон зайг эзлээсэй гэж хүсэхгүй байна. Харин сагсан бөмбөгийг Крикетийн адилаар хөгжөөсэй гэж хүсч байна. Америкт Бэйсбол хамгийн том спорт байсан бол одоо сагсан бөмбөг ч тийм болсон. Энэ 2 спорт америкт маш том байр суурийг эзэлдэг шиг энд ч гэсэн тийм зүйл болоосой гэж хүсч байна” гэж Ховард өгүүлжээ. Энэ үеэр мөн Бангалоред Ховард тус улсын сагсан бөмбөгийн шигшээ багтай хэсэг хугацааг өнгөрүүлсэн юм. Ирэх арваннэгдүгээр сард болох Азийн 16-р наадамд оролцох гэж байгаа тус улсын шигшээ багийнхны чадвараа сайжруулах тал дээр зарим нэг зүйлийг зааж өгчээ. Гэхдээ түүний Энэтхэгт ирсэн гол шалтгаан нь энэ биш юм. Энэ улсаас ирээдүйд NBA-д ямар нэгэн тоглогч олж гаргах эхний алхмыг хийхийн тулд ирсэн юм. Яг л Хятадад NBA-uийн тархалт асар хурдацтай явагдаж, Ван Жижи, Яао Минг зэрэг тоглогчид гарч ирсэн шиг тэрбээр энэтхэгээс шинэ од хайж явна. Энэтхэгийн NBA-гийн тоглогч хэзээ гарах бол.
Score Studio
Двайт Ховард Энэтхэгт иржээ
Супермен хочит Двайт Ховард Энэтхэг улсад зочлон тус улсын хувьд сагсан бөмбөгийг таниулах ажлыг хийж явна. Энэтхэг улсын хувьд сагсан бөмбөг тийм ч өндөр хөгжиж, олныг хамардаггүй. Харин Криккет хамгийн өндөр хөгжсөн орон. Гэвч Двайт өөрийн спортыг Энэтхэг бага ч болов таниулахын тулд ийнхүү ирээд байна.