"Монголчууд дайснаа харагдаагүй байхад сумаа дуусгачихсан" | News.MN

"Монголчууд дайснаа харагдаагүй байхад сумаа дуусгачихсан"

"Монголчууд дайснаа харагдаагүй байхад сумаа дуусгачихсан"

"Монголчууд дайснаа харагдаагүй байхад сумаа дуусгачихсан"

Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаатай ярилцлаа. 


Цар тахлын үед эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Эмч, ажилчид өвдөг сөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын Засгийн газар, УОК-оос хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгүй гэдэг нь харагдлаа. Цар тахалтай тэмцэх арга барилаа яаж өөрчлөх вэ?

-Дэлхий нийтээр цар тахлын томоохон сорилттой нүүр туллаа. Улс орон бүр алдаж бас онож байна. Монгол Улсын Засгийн газарт бас бусдын адил Covid-19 халдварын шинэ сорилттой нүүр тулж, алдаа, оноог ч хослуулсан. Болчимгүй, алдаатай шийдвэр ямар хор нөлөөтэй болохыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын суртал ухуулгаас бид харсан шүү дээ. Тэрбээр “амны хаалт зүүхгүй” байхыг ард иргэддээ уриалж, хүчтэй суртал ухуулга явуулснаас болж өөрөө халдвар аваад зогсохгүй цар тахлыг ард иргэд нь эрүүл мэнд, амь насаараа мэдэрч, хохирсон гашуун сургамж бий.

Их гүрэн халдварын тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байсан нь саяхан. Монгол Улсын хувьд Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй байхад сургаар нь эрүүл мэнд, эдийн засгийн нөөцөө үр ашиггүй барсан нь  хамгийн ноцтой алдаа.

БНХАУ-д Covid-19 халдвар дэгдэж эхлэх үеэс л Монгол Улс асуудлыг сүр дуулиантай хүлээн авч, нэг хүнд хэт их анхаарал хандуулж, асар их нөөцөө хий дэмий ашигласан. Өөрөөр хэлбэл, цар тахлын хүндрэлээс өмнө нөөцийн хуваарилалт дээр алдлаа. Жишээ нь, хүний нөөцийн, эм урвалжийн, санхүү мөнгөний хуваарилалтыг нэлээд их зарцуулсан. Гэтэл өнөөдөр Covid-19 халдвар гамшгийн байдалд хүрч, жинхэнэ  сорилттой нүүр тулах үедээ хүний нөөцгүй, мөнгөгүй, эм урвалжгүй болчихсон. Дайнтай зүйрлэвэл монголчууд дайсны бараа харагдаагүй байхад л сумаа дуусгачихсан. Дайн эхлэхэд бараг сумгүй болчихсонтой ижилхэн юм.

-Дайсантай нь жинхэнэ гардан тулаанд орж буй эмнэлгийн ажилтнууд нь цалингаа нэмэхийг шаардсан. Та дэмжиж байгаа юу?

-Covid-19 халдвар тархах хамгийн аюултай зүйл нь тайвшрах. Вакциныг төмөр дуулга биш гэдгийг бүгдээрээ ойлголоо. Хамгийн хэцүү нь эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө халдвар авч, хүний нөөцийн хомсдолд орлоо. Эмч, ажилчдын ачаалал хэрээс хэтэрч, улмаар эрүүл мэндийн бусад үйлчилгээ ч орхигдоход хүрч байна. Монголд эмч нарын цалин олон улстай харьцуулахад харьцангуй бага.

Цар тахалтай тэмцэж байгаа эмч ажилчдаа урамшуулаад цалинг нь хоёр дахин нэмэх хэрэгтэй. Шаардлагагүй төсвөө тана л даа. Цар тахлын хүнд үед хүний амь чухал болохоос бүтээн байгуулалт хөшөө барилга чухал биш.

"МАШ ИХ ЗАРДЛААР ГЕНИЙН ВИРУСИЙГ ТОГТООЛГОХООР СОРЬЦЫГ ЯПОН РУУ ЯВУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН"

Монгол Улсад вакцинжуулалтаараа дээгүүрт жагсч байгаа. Гэхдээ хоногт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол, нас баралт буурахгүй байна. Үүний шалтгаан юу вэ?

-Богино хугацаанд вакцинжуулалтыг зохион байгуулсан нь сайн хэрэг. Монгол Улс олдсон вакцинаар тухайн үед иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Харамсалтай нь вакцины үр дүн бодит байдал дээр санаснаас доогуур, хүлээсэн шиг гарсангүй. Энэ нь халдварын тархалтад нөлөөлж эхэлсэн. Нөгөөтэйгүүр, Covid-19 халдвар нь хүний тайвшрал дээр “тоглолт” хийдэг. Хөл хорьж 10 тэрбумаар “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулсан ч үр дүнгүй болсон.  “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр Covid-19 халдварын онош цөөхөн батлагдсан нь дээр, дооргүй нийтээрээ тайвшрахад хүргэсэн. Тиймээс цагаан сарын золголтууд, хөл хорионы дараах иргэдийн хөл хөдөлгөөнийг дагаад халдварын дэгдэлт гаарсан.

Гэтэл PCR шинжилгээ төгс биш. Тус шинжилгээгээр Covid-19 халдварын эерэг тохиолдлуудаас 5-30 хувь нь хуурамч сөрөг хариу гардаг. Нэг үгээр хэлбэл, халдварын нууц үедээ байгаа хүнээс PCR шинжилгээ авахад, сорьцын хариу сөрөг гарах боломжтой.

Иймд халдварын нууц үедээ байгаа ч PCR шинжилгээний хуурамч сөрөг хариу гарсан хүмүүс халдвар аваагүй гэж итгэж тайвширч нийгмийн амьдралд оролцдог. Энэ ч үүднээс “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр тодорхой хэмжээнд хуурамч сөрөг хариу гарсныг үгүйсгэхгүй.

Дараа нь, Засгийн газрын вакцинд хэт найдсан бодлогын нөлөөгөөр хүмүүс  тайвширч, назгайрсан, Ерөнхий сайд нь ковидгүй зун болно гэж амлахтай зэрэгцээд сонгууль, одонгийн найр, шагналын хур буулгаж олон хүн нэг дор цугласан зэргээр тайвшрах бүрт халдварын дэгдэлт нэмэгдэж байна.

Засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагууд вакцины үр дүнг 100 хувь хамгаална гэж ойлгуулсан нь иргэдэд “Вакцин тариулсан хүн мөнхийн ус уусан” юм шиг итгэл төрүүлээд, эргээд хэдэн мянгаараа огцом халдвар авлаа.

Үнэндээ монголчууд хэрсүү биш гэнэн зангаасаа  болж алдаж байна. Гэтэл шинжлэх ухаанд хэзээ ч 100 хувийн үр дүн байхгүй. Судалгаануудаас харахад, хамгийн үр дүнтэй нь АНУ-ын вакцин.

-Энэтхэгт анх бүртгэгдсэн Дельта вирус Монголд ороод ирсэн байх гэсэн хардлага бий. Халдварын тархалт хурдан байгаа нь ингэж таамаглах, хардах үндэс болж байна?

-Монголд дельта вирус бүртгэгдсэн талаар судалж байгаа гэж сонссон. Надад судалгааны үр дүн олдохгүй байна. Гэхдээ дельта вирус байгаа эсэхийг маш олон аргаар мэдэх боломжтой. Хамгийн найдвартай нь, вирусийн генийн дарааллыг бүрэн тогтоох. Энэ технологи Монголд байгаа ч манай дарга нар дотоодын нөөц боломжоо ашиглахгүй байна.

Маш их зардлаар генийн вирусийг тогтоолгохоор сорьцыг Япон руу явуулах шаардлагагүй байсан. Айлаас эрэхээр авдраа уудал гэдгийн үлгэрээр жишээ татахад, генийн дараалал тогтоодог технологи нь манай эмнэлэгт байна. Засгийн газраас урвалж бодисын зардалд дэмжлэг үзүүлбэл дельта вирусийг тогтоох бүрэн боломжтой.

Дельта вирус Монголд бүртгэгдсэн эсэхийг тогтооход хамтарч ажиллах саналаа албан бичгээр Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард албан бичгээр санал хүсэлт өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу алга. Бид ажлын хөлс нэхээгүй, урсгал зардалд багахан дэмжлэг үзүүлэхийг  хүссэн. Гэхдээ, дельта вирусийг тогтооход гарах үнийн зардлын талаар фэйсбүүкт нийтэлснийг маань УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хараад шаардлагатай санхүүд дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газарт уламжилна гэсэнд талархаж байгаа. Тиймээс 2021 оны төсвийн тодотголд урсгал зардлыг шийдэж төсөвлөх болов уу гэсэн хүлээлт байна. Монголд технологи нь хангалттай байхад сорьц уншуулахын тулд заавал гадаад руу явуулж цаг алдах шаардлагагүй. Дотоодод байгаа нөөц бололцоог зөв ашиглах хэрэгтэй.

"МОНГОЛЧУУДАД ХИЙСЭН ВАКЦИН ДАРХЛАА ТОГТООХ, ӨВЧЛӨЛИЙГ ХҮНДРҮҮЛЭХГҮЙ Ч ХАЛДВАР ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ"

-Ер нь вакцинжуулалт хэдэн хувьтай байвал сүргийн дархлаа тогтох ёстой вэ?

-Вакцины үр дүн халдвараас хамгаалах чадвар, өвчлөл хүндрэлээс хамгаалах чадвар, нас баралтаас хамгаалах чадвар гэсэн гурван үндсэн зүйлээс харагдана. Монголд дархлаажуулалтад хэрэглэж буй вакцинуудын тухайд халдвараас хамгаалах чадвар нь тааруу гэдгийг хэн ч анзаарах сөхөөгүй байлаа. Хэдийгээр вакцин  нас баралт, хүндрэлээс хамгаалах чадвар өндөр байсан ч халдвараас хамгаалах чадвар муу байвал  халдвар хүрээгээ тэлэх боломжийг нээнэ гэдгийг хэн ч анзаарсангүй. Судалгаа ч хангалтгүй байлаа.

Миний хувьд, вакцинд хамрагдсан хүмүүсийг судлахад халдвараас хамгаалах чадвар нь маш тааруу дүн гарч, халдвар тархах шинжтэй байна гэж харсан.  Вакцины хоёр тунд хамрагдсан маш олон хүн халдвар авч байна. Тиймээс гурав дахь тунг яаралтай хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Өвчтөнүүддээ хийсэн судалгаагаар, гурав дахь тунг тариулсны дараа дархлаа тогтох нь өндөр дүнтэй гарсан.

Хэрэв вакцины халдвараас хамгаалах чадвар өндөр байсан бол бид тайвширч сонгуулиа хийж, наадмаа тэмдэглэсэн ч эрсдэлгүй. Халдвараас хамгаалах чадвар муу байгааг нь Засгийн газар анзаараагүй. Тэр бүү хэл хоёр тун вакцинд хамрагдлаа ч хүний дархлаа тогтмол сайн байхгүй. Үргэлж хэлбэлзэлтэй, өгсч урууддаг гэсэн үг. Тухайн хоёр тун тариулснаас хойш хэсэг хугацаанд тухайн үедээ дархлаа сайн байсан ч эргээд унах магадлалтай. Тиймээс дархлаа вакцин тариулснаас хойш унасан үед халдвар авах эрсдэлтэй л гэсэн үг. Вакцинжуулалтын хувиар биш хүн амын 70 хувьд нь дархлаа тогтсоноор сүргийн дархлаа үүсч магадгүй. Одоогоор аль ч улсад сүргийн дархлаа тогтсон, халдвар намжсан юм алга.

Энэ долоо хоногийн Даваа гаригаас 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн. Гэхдээ 0-11 насны хүүхдүүд халдварын эрсдэлд байна. Хүүхдүүдээ вакцинд хамруулах боломжтой юу?

-Хүн амын дунд вакцинд хамрагдаагүй иргэд байгаа цагт тайвшрах болоогүй. Бага насны хүүхдүүдийг дархлаажуулахад маш сайн судалгааны үр дүнд үндэслэх ёстой болохоос сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Одоогоор 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулсан судалгаа ч алга. Тиймээс ажиглахаас өөр арга байхгүй. Мөн вакцины үр дүн,  гаж нөлөөг судалж, асуудалд няхуур хандах ёстой. Үр ашиг нь гаж нөлөөнөөс илүү байвал цар тахлын үед хүүхдүүдээ хамгаалахад вакцинаас өөр найдвар байхгүй. Хэрэв үр дүн, гаж нөлөө нь эн тэнцүү байвал эргэлзээтэй.

Сүүлийн үед файзер вакцины тухайд зүрхний булчингийн үрэвсэл хамгийн их яригдаж байна. Энэ нь хэр зэрэг элбэг, ноцтой болохыг Эрүүл мэндийн яам, эрдэмтэд судалж байгаа юм болов уу даа.

 Халдвар хэзээ намжих төсөөлөл байна вэ. Ирэх намар цэцэрлэг, сургуулиа нээж чадах уу?

-Хүн төрөлхтөн Covid-19 халдвараас салах эсэх нь ч тодорхойгүй байна. Эсвэл дасан зохицож амьдрах юм уу. Тааварлашгүй. Өнөөдрийг хүртэл вакцинаар урьдчилан сэргийлэх боломжгүй элэгний С вирус, ДОХ-ын вирустэй адил тааварлашгүй. Тухайлбал, Сингапур улс Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлыг бүртгэхээ больж, халдвартай зэрэгцэн амьдрах хэв маяг руу шилжиж байна. Цаашид хэчнээн улс Сингапур шиг болохыг хэлж мэдэхгүй.

Монгол Улсын хувьд жил бүр ханиад томуугийн дэгдэлтийн үед ханиад хүрсэн иргэдээ тоолоод байдаггүйтэй адил хэзээ ч арилдаггүй өвчний тоонд багтахыг үгүйсгэхгүй. Бид энэ жилдээ битгий хэл насан туршдаа Covid-19 халдвараас салахгүй ч байж болзошгүй. Халдвар буурлаа гээд Covid-19 алга болохгүй, цар тахалгүй амьдарна гэсэн үг биш.

Сүүлийн үед олон улс одоогоор бүртгэгдсэн Covid-19 халдварын бүх хэв шинжид тохирсон вакциныг шинээр бүтээх үү гэдэг асуудал яригдаж байна. Шинжлэх ухаан, вирусийн аль нь дийлэх вэ гэдэг нь тодорхойгүй.

Covid-19 халдвар Ухань хотод анх дэгдэж байхад та очиж ажилламаар байна гэсэн. Гэтэл одоо яагаад нам жим болчихов. Эмч, мэргэжилтнүүдийн хомсдол үүссэн энэ үед та яагаад улаан бүсэд орж ажиллах жинхэнэ "улстөржиж" байх ёстой юм биш үү?

– “Улаан бүс”-гүй газар алга. Би “улаан бүс”-д ажиллаж байгаа. Үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь халдвар авсан, эдгэсэн хүмүүс. Монгол Улс дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэх үед би Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах саналаа олон удаа хүргүүлсэн. Орон нутагт ч бас ажиллах саналаа гаргаж байлаа. Ямар ч хариу ирдэггүй юм билээ.

Хүмүүс “Ухань хотоос эмч нарын туршлагатай баг урьж авчрах ёстой”,  “Монголын эмч нар ажиллаж чадахгүй байна” гэдэг санал дэвшүүлээд байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Эмч сувилагч нар өвдөг сөгдтөл бүх хүчээрээ  ажиллаж байна. Үр дүнд нь, халдварын тархалт өндөр байхад нас баралт бусад улс орнуудтай харьцуулахад бага байна. Эмч, сувилагч нар маш сайн ажиллаж байгаа. Мөн нас баралтыг бууруулахад вакцины үр дүнтэй маргахгүй. Хүндрэл, нас баралтын эрсдэлийг бууруулж байгаад би маргахгүй. Харин халдвараас хамгаалах чадвар  харилцан адилгүй.

"ХАЛДВАР АВААД ЭДГЭСНИЙ ДАРААХ НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭНД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ"

Халдвар авсан хүмүүст ямар эрсдэл тулгарч байна вэ. Нөгөө талаас, халдвар авч эдгэсэн хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэй юу?

-Монгол Улсад Covid-19 халдвар авч эдгэсэн хүмүүст сэргээн засах үйлчилгээ үгүйлэгдэж байна. Бид өөрсдийн туршлагаар халдварт өртсөний дараах хүндрэл, сэдрэл, үлдэгдлийг эмчилж байна. Covid-19 халдвар нь бусад халдварт өвчинтэй харьцуулахад маш ноцтой үлдэцтэй. АНУ-ын судалгаагаар Covid-19 халдварт өртсөн хүмүүсийн гуравны нэгд тархины мэдрэлийн сэтгэцийн өөрчлөлт гарч байна. Энэ нь амьдрал дээр ч баталгаажиж эхэлж байна.

Халдвар авсан үед тархины мананцар үүсдэг, эдгэсний дараа ч тодорхой хугацаанд арилдаггүй үлдэцтэй байдаг. Мөн архаг сульдаа, архаг ядаргаа, хууч өвчин сэдрэх, уушгины үлдэц, ханиалга, цээжний өвдөлтүүд үлдэх ноцтой үр дагавартай.

Эдгэсэн хүмүүсийн тухайд сүүлийн үед чихрийн шижинтэй болж байгаа нь нойр булчирхайн инсулин ялгардаг эсүүдийг гэмтээдэг байж болзошгүй. Тиймээс нөхөн сэргээх эмчилгээ талаас уламжлалт анагаах ухаан их үр дүнтэй байна. Физик эмчилгээ, бариа засал бол их үр дүнтэй. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа халдвар авч эдгэсэн хүмүүсийн тухайд, тархины мананцар нь арилдаггүй зовиур арилдаггүй асуудал маш их яригдаж байна. Иймд Covid-19 халдварын дараах ужиг өвчнийг эмчлэх, нөхөн сэргээх чиглэлд Засгийн газар анхаарах ёстой.

-Халдвар авсан хүмүүсийг эмчилдэг хувийн эмнэлэг байхгүй. Таны хувьд эмнэлэгтээ Covid-19 халдвар авсан хүмүүсийг эмчилж болохгүй юу?

-Манай эмнэлэг элэгний үрэвсэлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн. Гэхдээ амбулаториор би Covid-19 халдвар авсан, эдгэсэн хүмүүст үйлчилж байна. Харин хэвтүүлэн эмчилдэг нь халдвартын зориулалттай биш, орны тоо цөөхөн. Дэд бүтцийн хувьд ч тохирохгүй. Наад зах нь, өрөө тусдаа, амьсгалын аппарат байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2021-07-01 176.214.201.114

"Судалгаануудаас харахад, хамгийн үр дүнтэй нь АНУ-ын вакцин"
hahaha

Avatar

Зочин 2021-07-01 192.82.80.65

Zass ene n**** bur neg ulaan uls torch durak!!!! Iim ch tender iim ch alban tushaal yarisan emch geheesee iluu business hooson nam zasag alban tushaal yarisan ats

Avatar

иргэн 2021-07-01 103.26.193.224

Энэ үнэн алиа пиздаа шүү

Avatar

Зочин 2021-07-01 103.26.195.67

ЭНЭ ЁСТОЙ ХУДАЛЧ ГАР ШҮҮ УХАНЬ ЯВНА ГЭЭД ТЭНЭГЭЭД БАЙСАН ХҮН ОДОО ЁСТОЙ УЛААН БҮСЭД ОРЖ АЖИЛЛААЧ АЖИЛЛААЧ ХУДАЛЧАА ЧИНЙЙ САНААГ ШАЛГАЯ ЧАДЛЫГ ЧИНЬ ҮЗЬЕ.ЧИ ДУУГАЙ ЭМЯ- нд хүсэлт гарга ард түмэн дэмжий одоохон улаан бүсэд ороод авчнийг нам дараад өг.МАНАЙХ Ч АРАЙ УХАНЬ ШИГ БИШ ШҮҮ ЧИ ТЭР ГАЗАР РУУ ЯВНА ГЭЭД БАЙСАН БИЗДЭЭ ОДОО ЯГ УЛААН БҮСЭД ОРЖ ХУДАЛЧ АА

Avatar

Зочин 2021-07-01 66.181.184.88

Энэ нэг балай юм байна бас. Хүн эмчилж үзээгүй эмч! Яаралтай тусламжийн тасаг дээр Ирж ажиллаад үзчих хэрэгтэй. Улаан бүсрүү бол айгаад орохгүй биз…

Avatar

Зочин 2021-07-01 183.177.99.228

Ухань явна гээд л солиороод байсан. Увс явж , улаан бүсэд орон Монголчуудыгаа эмчлээч худалчаа.

Avatar

Иргэн 2021-07-01 192.82.86.150

Энэ худлаа ярихаас өөр зүйл юу хийв.

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.57

Энэ сайхан худлаа гар шүү, зүгээр л наймаачин
Мэдэхгүй зүйлээ бүү ярь,,

Avatar

Иргэн 2021-07-01 64.119.23.36

Ухань явж хятадуудыг аврая намайг явуулаад өг гээд бараг уйлаад бсан нөхөр биз дээ. Одоо ХӨСҮТ ийн эмч нар сөхөрч унах гэж бна,тэнд очиж монгол хүний амыг авраач эмчээ

Avatar

Зочин 2021-07-01 139.5.216.74

Иргэдийн хариуцлагагүй хэнэггүйгээс болж халдвар тархаад байгаа шүү . Алдарт эхийн одонгийн найр хийж тэнд оролсон хүмүүс бүгд халдвар авсан тохиолдлууд олон гарсан байна. Гадаа талбайд хүүхдүүд сургуульд байгаа шигээ бөөгнөрч тоглож шуугиад л, Газар сайгүй хүмүүс арзаганаж, УОК-оос анхааруулаад байгаа зүйлүүдийг тоож байгаа хүн цөөн.Энэ зэргийн зүйлүүдийг ухаарч анхаарч болно оо доо. Өөрсдийн хариуцлагагүйг вакцин рүү терийн албан хаагч, ,эмч,мэргэжилтнүүд рүү түлхээд хэрэггүй..

Avatar

Зочин 2021-07-01 202.131.227.42

hen ch anzaaraagui bish bid heleel baisan shuu

Avatar

Малын эмч 2021-07-01 202.179.21.232

Энэ нөхөр генийн вирус гэж юу яриад байгаа юм. Зүй нь вирусийн генийн дараалалыг тодорхойлох гэж хэлмээр юм. Ярьж байгаа вирусын талаар анхны мэдэгдэхүүн ч байхгүй нөхөр бололтой.Тэгээд том том ярина гэж…..

Avatar

Ккк 2021-07-01 202.55.191.42

Энэ муу банди !!! Анх хятадад тахал гарахад би яваад эмчлээд ирье гээд хуцаад орилоод байсан!!! Одоо эх оронд чинь тахал гаараад байхад юу хийсэн бэ??? Нэг ширхэг амь аварвуу??? Таарсан газар нь нам шаамаар худалч новшнууд ихэсчээ!!! Золбин бацаан эмч байлаа юу??? Анагаахд сурсан нь худлаа байгаа аягуй бол?? Хувийн нэг юманд сураа биз

Avatar

Зочин 2021-07-01 45.117.32.3

Chi urd xursh ruu covid emchilgeend sain duraaraa yavna geed xutsaad bsan odoo ex orond ni covid taraad xetsuu bxad ulaan busruu orj ajillaach xudlaa ajilkaj bgaa xumuusiig muulaad suuxaar …

Avatar

Зочин 2021-07-01 66.181.164.211

Гэтэл PCR шинжилгээ төгс биш. Тус шинжилгээгээр Covid-19 халдварын эерэг тохиолдлуудаас 5-30 хувь нь хуурамч сөрөг хариу гардаг.- эрүүл өвчтэйн мэдэгдэхгүй амьтан шүү! эмчийн үнэрч байхгүй ээ

Avatar

irgen 2021-07-01 64.119.19.56

zub, unenii duu hooloi bolj baigaad bayarlalaa. Nuutsuu ert shabharj shuhursun, buruu bodlogo heregjuulsen gedeg zub. Hudlaa pyaldagdsan medee medeelel uzseer baigaad zalhlaa. HEBLEL MEDEELLIINHEN SERTSGEE, ta bugd bugdeeree Mongol ardiin namaas mungu abaad chimeegui suuj baigaa gj bodohgui bn. Iim ued l ajillah eostoi shuudee.

Avatar

Зочин 2021-07-01 66.181.164.211

Гэтэл PCR шинжилгээ төгс биш. Тус шинжилгээгээр Covid-19 халдварын эерэг тохиолдлуудаас 5-30 хувь нь хуурамч сөрөг хариу гардаг.- эрүүл өвчтэйн мэдэгдэхгүй амьтан шүү! эмчийн үнэрч байхгүй ээ

Avatar

иргэн 2021-07-01 202.131.227.82

ИЙМ Л ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ, ХЭРЭГТЭЙ ГАЗАРТ НЬ НАМ, УЛС ТӨР ГЭЛТГҮЙГЭЭР АЖИЛЛУУЛМААР БАЙГАА ЮМ.

Avatar

Зочин 2021-07-01 202.126.90.156

Tom tom yum yarij suuhaar emch nertei yum bol uuruu neg emnelegt ni sain duraaraa ajillaach. Hyatad yavj ajillana geed soliorood baisan. Mongoldoo tag shuu hudalch gar

Avatar

zochin 2021-07-01 49.0.171.112

mundag emch seheeten hun dee. manai eejiin ami nasiig avarsan achtan shuu dee.

Avatar

Эрдэмтэн 2021-07-01 192.82.89.113

Яг эрдмийн эрэл судалгаатай шинжлэх ухаанаар ухсан шинэ ялгаьартай ойлголт дэвшүүлэгдэхгүй байна. Энэ Монгол эрдэмтэд зөвхөн social мэдээнээс л лүгнэлт гаргаад байгаа нь.. сул үнэлэгдээд байна даа. Уг нь дэлхийн том том laboratory center үүдийн analysis -уудийг дэвшүүлмээр байна.

Avatar

zochin 2021-07-01 49.0.171.112

маш чухал хэрэгтэй ярилцлага байна. би бас халдвар аваад эдгэрсэн боловч маш их үлдэцтэй байгаа. ийм хүмүүс олон мянга байна шүү дээ.

Avatar

Баасанбаас 2021-07-01 202.21.115.178

Араас хуцдаг нохой

Avatar

Зочин 2021-07-01 58.108.51.214

Saihan yarij hen ch chadna Biet ajil chuhal

Avatar

Кодо 2021-07-01 192.82.75.46

Маш сайхан ярилцлага болж . Би бага зэрэг таньдаг юм . Уг хүн нь өөрөө Японд вирус судлалаар 8 жил сурч докторын зэрэг хамгаалаад Америкийн Харвардын их сургуульд урилгаар очиж 2 жил багшлаад өөрийн хүслээр эх орондоо ирсэн хүн л дээ . Энэ залуугын ачаар Монголд олон айл өрх замнал нь үхлээр төгсдөг элэгний C вирусээс салж , BD вирусын өвчлөл хүндрэл маш багассан өөрөөр хэлбэл Монголчууд элэгний өвчнийг бараг мартсан шүү дээ . Мэргэжлийн хүний үгийг өөртөө зөв тусгаж авах нь танд тустай .

Avatar

Зочин 2021-07-01 203.91.115.54

Амарсанаа Уханьд байгаа юу эсвэл монголын аль нэг эмнэлэгт ажиллаж байна уу гэдэг нь л түүний бодит байдал даа. Үгнээс ч хүмүүс уйдаад байгаа шүү

Avatar

Зочин 2021-07-01 202.126.88.232

Hudlaa g*** muu bandi!

Avatar

Зочин 2021-07-01 202.21.113.238

Монголчууд гэнэ үү. ОюунЭрдэнэ л дуусгасийшдээ. Шууд хэлж сураач худлаа тойруулаад л

Avatar

m 2021-07-01 202.9.47.15

гоё ярьсан л***р

Avatar

Багш 2021-07-01 202.126.89.74

Энэ залуу цүнх баригч биш бололтой. Өөрийн үзэл бодолтой, бие даасан хүн байна. Уг нь ийм залуучууд улс орныг авч явна. Хэлж байгаа үгнээс төрийн албаны чадваргүй хүмүүс санаа аваасай. Тэгээд ч бас өндөр боловсрол эзэмшжээ. Нэг үеийг бодоход өндөр боловсролтой залуучууд эх орондоо ирж байна. Даанч тэндийг зөв чиглүүлж ашиглахгүй юм. Төрд ажилладаг чадваргүй цүнх баригчдыг зайлуулмаар байна.

Avatar

Зочин 2021-07-01 66.181.164.175

Ковидын үед эмнэлэг, албан байгуулага, үйлчилгээний байгуулага, сургууль гээд бүх нэгж яаж сэргийлэх, сэжигтэй иохиолдолд яаж ажиллах, тусгаарлах гэх мэт тус бүрд нь тохирсон удирдамж гаргах байсан хайран мөнгө эхлээд шууд PCR шинжилгээгээр хавьталд орсон болгонд хийсэн түргэвчилсэн шинжилгээг ч гэсэн халдвар илрэх дундаж хоногийг тооцон хийж эерэг гарсан үед PCR хийх ёстой байсан ЭМЯ хөл толгойгүй албан тушаал солих ажиллагаа хийгээд байсан эмнэлзүйн баг гээд юү хийсэн бэ

Avatar

Зочин 2021-07-01 64.119.23.242

Вирусын генийн дараалал тогтоох төхөөрөмж энэ ламын эмнэлэгт байтугай Монгол улсад байхгүй. Худлаа аашхаас өөр юм мэдэхгүй ш**** лам

Avatar

Зочин 2021-07-01 122.201.19.99

Энэ нөхөр короноо анх уханьд гарахад л би явж ажиллана гээд хуцаад байсан гэтэл монголд яг халдвар илрээд ирэхээр нуугдаад гарч ирэхээ больсон шүү. Одоо тэгээд бас улаан бүсд ажиллаж байна ч гэх шиг ичээч

Avatar

Зочин 2021-07-01 43.228.130.63

ene odoo hol ochij hutsaj bh heregteishd

Avatar

Зочин 2021-07-01 103.229.121.214

Дарга сайд болоод л хувийн эмнэлэг цэцэглүүлнэ,

Avatar

иргэн 2021-07-01 202.179.24.83

манайх шиг болсон болоогүй Вакцин хандиваар авч Иргэд дээрээ туршдаг Улс орон хаа ч байхгүй одоо бүүр амар саяхан Казакстан шинэ Вакцин гаргаж авсан эхний ээлжинд МУ-д Хандилана ч гэх шиг түүнийг манай зарим Төрийн түшээд Баяртайгаар хүлээж авлаа гэх шиг хаашаа юм Монголчууд Бид Улс орнуудын шинээр гаргаж авсан Вакцины Туршилтын Ард түмэн юмуу, Чанаргүй ийм Вакцинууд яаж Мануисын биед Дархлаа тогтоох юм Иргэд дээ дандаа Муу вакин шахсан юм чинь дээ

Avatar

Зочин 2021-07-01 64.119.22.16

ХЭТЭРХИЙ МЭРГЭН ЖАРААХАЙ

Avatar

Zochin 2021-07-01 66.181.176.233

Mash sain yarij bn

Avatar

Зочин 2021-07-01 43.242.243.240

Энэ нөхөр юм мэддэг ч юм шиг иэддэггүй ч юм шиг мэдэмхийрээд том том мэдэгдэл хийгээд л байдаг юм. Хийсэн зүйл огт харагддаггүй. Элэгний С вирусний эм оруулсан гэдэг байх шүү. Ьакцин дархлаа тогтооно халдвараас хамгаалахгүй гэж юу хэлж байгаа юм болдоо. Ийм л юм яриад байдаг нөхөр.

Avatar

Зочин 2021-07-01 139.5.216.74

Манайд хэрэглэсэн вакцин халдвараас хамгаалахгүй бүр тараах эрсдэлтэй гэжээ. Тэгээд тараах эрсдэлгүй ямар вакцин байдаг юм бол оо. Нотлогдсон юм уу.Туршигдаад нотлогдоод дэлхий нийтэд хэрэглэхийг ДЭМБ зөвшөөрсөн хэдхэн вакцины нэгийг бид авч хэрэглээ биз ээ. Манайд өөр вакцин тэр үед олдох боломж байсан юм уу.Хятадын вакциныг хэрэглээгүй бол манайд халдвар аюулд хүргэх байсан нь тодорхой биш үү.Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр бусдын толгойг эргүүлэх нь тэр тайвшрахтай адил бас аюултай

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.122

Асуудлаа мэддэг л хүн байна! Хүнийг муулахын өмнө ярьсан зүйлээс нь хэрэгтэй зүйлийг өөртөө тусгаж авахыг хичээх хэрэгтэй!!! Тийм чадваргүй буюу хүсэлгүй бол малын тоонд өөрийгөө оруулан тооцох нь зөв!!!

Avatar

Зочин 2021-07-01 202.21.108.129

Вакцин хамгийн гол нь халдвараас л хамгаалбал өвчлөл, үхэлгүй байна ш дээ.Үхэл бага байгаа нь алтан гартай эмч сувилагч нарын сайн гэж бодож байна. Халдвараас хамгаалахгүй, үхүүлэхгүйн тулд вакцин хийж байгаа юм шиг юм яриад байх юм. Гэрэл гэгээтэй ярьчихаар юм алга уу доктор гуай.

Avatar

Зочин 2021-07-01 103.9.90.100

дархлаа тогтсон байна гэдэг халдвар авахгүй гэсэн үг гэж ойлгосон ш дээ. бас тусдаа ойлголт юм уу, яасан ядаргаатай вирус вэ, яг манай төр засаг шиг ааш нь олдохгүй

Avatar

zochin 2021-07-01 139.5.219.41

Нэр алдарт хүрэх гэсэн санаа яваад байна даа, эсвэл эмнэлэгтээ улсаас эдийн засгийн дэмжлэг авах гээд байна

Avatar

зочин 2021-07-01 66.181.181.157

Амарсанаа эмч Халдвартын эмнэлэгт ажиллая гэж өөрөө санал тавьсан байхад мангуу малнууд өөр намын хүн гээд зөвшөөрөөгүй юм байна.Монголд бүх намыг устгаж байж л голидролдоо орох болно доо.

Avatar

Зочин 2021-07-01 122.201.22.214

Энэ харин их үндэстэй судалсан хүн бн. Вакцин хийлгэчээд санаа амарсанаас маш их халдвар авч байгаам бн. Харин үхэл гайгүй байгаам аа.

Avatar

Зочин 2021-07-01 122.201.21.21

Уханьд анх илрэхэд тийшээ явмаар байна гээд ш**г**д байсан. Одоо энд ийм болоод байхад юу хийж явдаг бол. Бас нэг нэр алдарт дуртай поп од

Avatar

Irgen 2021-07-01 192.82.71.173

Samrahaar grahc irjee ene nuhur

Avatar

Монгол хүн 2021-07-01 192.82.77.97

Энэ Мянгуужин амьд байдаг юм уу. Сайхан залдаг залины үүр бн лээ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж