Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна | News.MN

Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна

Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна

Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасан нь одоо мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ойлголт иргэдийн дунд үүсээд байна. Ямар шалтгаанаар хугацааг сунгаж байгаа, хөл хорионд өөрчлөлт орсон эсэх талаар тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улсад коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлын тархалт буурахгүй эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт /маш өндөр эрсдэлтэй/, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан санал зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар сунгаж, 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж байгаа юу?

-Бид өнөөдөр ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу “Улбар шар” түвшинд байна. Үүнийг л цаашид сунгаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 8-ны өдрөөс эхлэн дээрх 18 төрлийн үйл ажиллагааг тусгай журам, шаардлага мөрдөж ажиллах нөхцлөөр шат дараатай нээсэн. Ингэснээр худалдаа, үйлчилгээний 89 төрлийн үйл ажиллагаанаас бараг 80 төрлийн үйл ажиллагаа нь нээгдсэн. Сүүлд нөхцөл байдалтай холбогдуулан бассейн, саун, чийрэгжүүлэх төв, амралт жуулчны газрын үйл ажиллагааг 10 хоногийн хугацаатай хязгаарласан. Дээрх хугацаа 7 дугаар сарын 04-ний өдрөөр дуусч байгаа. Түүнээс биш хатуу хөл хорио тогтоохоор “Улаан түвшин”-д шилжиж, өөр, салбар чиглэлийн үйл ажиллагааг нэмэлтээр хязгаарлаагүй.

Мөн хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тэгэхээр одоогоор мөрдөж байгаа дэглэм л цаашид үргэлжлэхээр шийдвэрлэсэн гэсэн үг.

Тэгвэл хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн үг үү?

-Засгийн газар, Улсын онцгой комисс аль болох хатуу хөл хорио тогтоохгүй эдийн засаг, иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг явуулах бодлого барьж байна.

Ингэхийн тулд бүх талын оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдэж байж эрсдэл бага гарна. Мэдээж цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч хязгаарлалтын үйл ажиллагааг тухай бүр авч шийдвэрлэнэ.

Гадны улс орнуудад вирусын мутацлагдсан хувилбар эрчимтэй тархаж байгаа учир эргээд хөл хорио, хязгаарлалтын дэглэмдээ шилжиж байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Халдварын тархалт, нөхцөл байдал ч маш хурдтай өөрчлөгдөж байна. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжрах төлөвгүй тул цаашдаа бид бүхэн халдвар хамгааллын дэглэм чанд сахиж нийгмийн харилцаанд орох шаардлага тулгарч байна гэдгийг анхааруулмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-06-30 43.242.243.231

Энэ ямар том кранттай амьтан вэ

Avatar

Зочин 2021-06-30 202.55.188.91

Эд нарт ямарч санаа зовох зүйл үгүй билээ,Яагаад гэвэл ард бид бүх өрийг төлнө бас үр хойчис,МАН-ыг тараах нь маш зөв сонголт шүү, бид ядуу байж МАН эрдэс баялагаа эзэмшиж баялагын эзэн болж ард олоноор нь ядуу, зээлэнд хамааруулж халамжаар амьдруулж өөрсдөө баяжиж эрх мэдэлээ хамгаалах тактик 30 жил хэрэглэсэн тэр хэвээрээ л байна.Эцэст нь бидний хохь за.хохнь гэдэг бол энэ юм.

Avatar

Зочин 2021-06-30 139.5.216.74

Сөрөг хүчнийхэн төрийн эрхэнд байхдаа улс орныг сүйрүүлж .эдийн засгийг унагаж,ард олны амьдралын төвшнийг бууруулж,өр зээлэнд оруулж, нийгмийн хөрөнгийг бусдад идэж уух боломж олгожх зэргээр түмнийг хашраасан.Үүний дүнд олны дунд нэр нүүрээ барж,төр барих хамаг эрхээ алдаж, одоо хорсохдоо улс оронд үймээн самуун дэгдээх,эмх замбараагүй байдал үүсгэх,төр засгийн явуулж буй бодлогод саад хийх,тэнд ажиллагсадын нэр төрийг унагах зэрэг бохир бүдүүлэг,нийгмийг хорлох үйл ажиллагаа л сэдэх болжээ.

Avatar

Зочин 2021-06-30 103.26.193.95

писканууд зүгээр наад наадам нтр элий балай юмаа боль. 100 жил сонгууль наадам медаль гэж хүн бөөгнүүлж халдвар тарааж байж үхсэн ацны хорио цээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж