Долдугаар сарын өрнийн зурхай | News.MN

Долдугаар сарын өрнийн зурхай

Долдугаар сарын өрнийн зурхай

Долдугаар сарын өрнийн зурхай

Шинэ сарын мэнд хүргэе. Энэ сард таныг ямар адал явдал хүлээж байна вэ? Долдугаар сарын өрнийн зурхайг хүргэж байна.


ХОНЬ

Ажил хэрэг, санхүү: 

Энэ сард хонины ордныхон их хэмжээний орлого олох болно. Орлогын эх үүсвэр нэмэгдэх төлөвтэй байна. Хэрэв та хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийвэл сайн ашиг олох болно. Ажлын байран дээрээ хамт олонтойгоо эвтэй байх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид ашигтай шинэ төслүүд эхлүүлэх бололтой.

Гэр бүл, хайр дурлал:

Хайрлаж явдаг хүндээ сэтгэлээ илчлэхэд ээлтэй сар байна. Хэрэв аль хэдийн үерхээд эхэлсэн байгаа бол эцэг эхдээ танилцуулж, албан ёсны болох бололтой. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа сайхан байх нь. Ганц бие хүмүүс шинэ харилцаа үүсгэх магадлалтай байна. Хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохыг хүсдэг хүмүүст тааламжтай үе.

Эрүүл мэнд:

Та өөрийнхөө болон эцгийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулаарай. Эрүүл зөв хооллон, дасгал хөдөлгөөн хийж байхад илүүдэхгүй.


ҮХЭР

Ажил хэрэг, санхүү: 

Ажлын байран дээр ашигтай санал хүлээн авна. Шинэ үүрэгт ажил оногдогдож магадгүй бөгөөд ингэснээр хамт олонтойгоо зөрчилдөж, үл ойлголцолд хүргэж болзошгүй юм. Үл хөдлөх хөрөнгөө зарах гэж байгаа бол энэ сар таатай. Шинээр байшин, машин авах хүсэлтэй хүмүүсийн хүсэл биелэх бололтой. Шинээр эхлүүлсэн болон өмнөх ажлынхаа үр шимийг хүртэнэ. Сарын дундуур ах дүүс, найз нөхдийн чинь дэмжлэг таныг ашиг олоход тусална.

Гэр бүл, хайр дурлал:

Гэр бүлийн амьдралд олон янзын нөхцөл байдал үүснэ. Хайртынхаа эрүүл мэндэд анхаарахыг сануулж байна.

Эрүүл мэнд:

Улирлын чанартай халдвар, булчингийн таагүй байдал нь танд төвөг учруулж болзошгүй тул эрүүл мэндээ анхаараарай.


ИХЭР

Ажил хэрэг, санхүү: 

Ихрийн ордныхонд ажилтай холбоотой зарим бэрхшээлтэй тулгарах ч удахгүй тэр асуудал нь шийдэгдэнэ. Хамт олонтойгоо эвтэй, найрсаг байснаар удирдлагуудаасаа талархал хүлээх болно. Шинэ эх үүсвэрээс орлого олно. Гэнэтийн аялалд явж магадгүй.

Гэр бүл, хайр дурлал:

Гэр бүл, хайр дурлалын амьдрал тааламжтай хэвээр байна. Ганц бие хүмүүс энэ сард шинэ романтик харилцаа үүсгэж магадгүй бөгөөд, зарим нь гэрлэх санал ч авч магадгүй нь.

Эрүүл мэнд:

Хууч өвчин сэдэрч болзошгүй. Цусан дахь сахар, даралт ихтэй хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарал тавих хэрэгтэй.


МЭЛХИЙ

Ажил хэрэг, санхүү: 

Мэлхийн ордныхонд сарын эхээр цөөн хэдэн асуудал тулгарна. Ажил хөөцөлдөж маш их гадуур явах бололтой. Ахлах албан тушаалтнуудтайгаа эвтэй найртай харьцахыг зөвлөе. Сарын дунд үеэр бүх зүйл цэгцэрч нөхцөл байдал таатай болж эхэлнэ. Энэ сард санхүүгийн хувьд тааламжтай. Цалин, орлогын эх үүсвэр мэдэгдэхүйц нэмэгдэх нь. Та ах, эгчдээ мөнгө зарцуулж магадгүй юм.

Гэр бүл, хайр дурлал:

Таны гэр бүлийн амьдрал таатай хэвээр байх болно. Гэрлээгүй байгаа хосууд зарим нэг асуудалтай тулгарч магадгүй.

Эрүүл мэнд:

Эрүүл мэндэд бага зэргийн өөрчлөлт гарна. Ходоод өвддөг хүмүүс хооллолт дээрээ анхаарч, эмчийн зөвлөгөө аваарай. Аавынхаа эрүүл мэндэд санаа тавиарай. Үгүй бол хэцүү үр дагавартай нүүр тулж болзошгүй.


АРСЛАН

Ажил хэрэг, санхүү: 

Арслангийнхан ажил мэргэжлийн хувьд мэргэжил дээшлүүлэх эсвэл шинэ шинэ боломжууд гарч ирнэ. Бизнес эрхлэгчдэд амжилт авчрах ашигтай ажил орж ирнэ. Ихэнх нь орлого сайтай байх нь. Ярианы баялгаа ашиглан мөнгө олох боломжтой. Ялангуяа зохиолч, багш, даатгалын салбарынханд санхүүгийн ээлтэй.

Гэр бүл, хайр дурлал:

Гэр бүл болсон хосуудад тааламжтай сар өрнөнө. Хайрттайгаа хөгжилтэй мөчүүдийг өнгөрүүлнэ.

Эрүүл мэнд:

Сарын дундуур эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарна. Та хэрэгтэй, хэрэггүй хоол хүнс идсэнээс бие махбодид үр дагавар нь гарч болзошгүй. Ходоод хогийн сав биш учраас амин дэмтэй, зөв эрүүл хүнс хэрэглээрэй. Гэр бүлийнхэн нь таныг халамжилж туслах болно.


ОХИН

Ажил хэрэг, санхүү: 

Охины ордныхон ажлын байран дээр амжилтанд хүрэх төлөвтэй. Хэрвээ та ажлын ярилцлаганд орсон байгаа бол сайн мэдээ дуулгах нь. Шинэ ажлын санал ирэх, тушаал дэвших боломж байна. Ялангуяа төрийн албанд ажилладаг хүмүүст ээлтэй сар. Бизнес эрхлэгчид энэ сард шаргуу ажиллах хэрэгтэй.

Гэр бүл, хайр дурлал:

Таны гэр бүлийн амьдрал асуудалгүй сайхан байна. Хэрвээ асуудал гарвал та хүлээцтэй хандаж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Эрүүл мэнд:

Энэ сард нуруу, булчингаар өвдөж магадгүй тул эрүүл мэнддээ онцгой анхаараарай. Сэтгэл санааны хувьд уур уцаартай, бухимдалтай байх хандлагатай байгаа тул тайван байхыг хичээх хэрэгтэй шүү.


ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, санхүү: 

Жинлүүрийнхэнд ашиг олох хэд хэдэн боломж нээгдэнэ. Ажилдаа сэтгэл хангалуун байна. Ажил дээрээ хамт ажиллагсадтайгаа зохицож, эв найртай байх нь хамгийн сайн арга юм. Энэ сард таны уур хилэн хяналтаас гарч магадгүй юм. Ямар нэгэн хөрөнгө оруулалт хийснээр ашиг хүртэнэ. Таны санхүүгийн байдал улам сайжрах төлөвтэй байна.

Гэр бүл, хайр дурлал:

Хэрэв та хэн нэгэнд дурласан байгаа бол түүний хайрыг татаж чадна. Гэр бүлтэй хүмүүс гэрлэлтийн аз жаргалыг мэдэрч, ганц бие жинлүүрүүд сайхан мэдээ дуулгана. Гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөхөөс болгоомжил.

Эрүүл мэнд:

Эрүүл мэнд хэвийн байх ч амралгүй завгүй байсаар ядаргаанд орж болзошгүй тул ажил, амралтаа зохицуулаарай.


ХИЛЭНЦ

Ажил хэрэг, санхүү: 

Мөнгө санхүүгийн хувьд олз дүүрэн байна. Хөрөнгө оруулалт амжилттай болж өндөр ашиг олно. Ажлын хувьд өндөр албан тушаалд дэвших магадлалтай. Бизнес эрхлэгчид нэмэлт ажил хийснээр амжилт авчирна. Та амьдралдаа тансаг байдлыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж эхэлнэ. Орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээнд ашиг олно. Шинэ байшинтай болох хүсэл тань биелэх бололтой. Зээлээс чөлөөлөгдөх магадлалтай.

Гэр бүл, хайр дурлал:

Ах дүүсийнхээ ачаар та гэр бүлийн аз жаргалыг мэдрэх болно. Хайрттайгаа эв найртай, сайхан харилцаатай байх болно. Зарим нь хэн нэгэнд татагдаж, шинээр дурлаж магадгүй.

Эрүүл мэнд:

Сарын дундуур ажлын ачаалал нэмэгдсэнээр та ядарч сульдана. Стрессээс болж бие тань тавгүйрхэж мэдэх тул эрүүл мэндээ анхаараарай. Хэрэв та хичээвэл уур уцаар, ядаргаагаа хянах боломжтой.


НУМ

Ажил хэрэг, санхүү: 

Нумын ордныхон ажил дээрээ үүссэн асуудлуудаа цэгцэлж эхний долоо хоногоос л амжилттай эхэлнэ. Ажлын байран дээр таны нөлөө их байна. Зарим нумууд оршин суугаа газар эсвэл ажлын байршлаа солих бололтой. Гэнэтийн орлого таны санхүүг эрс сайжруулах болно.

Гэр бүл, хайр дурлал

Гэр бүлийн амьдралд зарим нэг асуудал тулгарах ч сарын дундуур хэвийн болно. Дурласан хүмүүст хайраа илчлэхэд ээлтэй байна. Та хань ижил, хадмуудтайгаа харьцахдаа хүндэтгэлтэй байгаарай.

Эрүүл мэнд:

Эрүүл мэнд хоолноос маш их шалтгаалах учир тогтмол зөв цагтаа хооллоорой. Унтахаасаа өмнө мөн  хоносон хоол битгий идээрэй.


МАТАР

Ажил хэрэг, санхүү: 

Матрын ордныхон сарын эхээр ажил төрөл нь амжилттай байна. Бүх нөөц бололцоогоо дайчлан ажилласнаар маш идэвхтэй байх нь. Сарын дундуур нэгэн том ажлынхаа ард гарна. Худалдаа эрхлэгчдийн орлого дундаж байх ч сарын сүүлээр бизнесээ өргөтгөх гэнэтийн боломжууд гарч ирнэ. Магадгүй шинэ төсөл эхлүүлж болно.

Гэр бүл, хайр дурлал

Таны хайр дурлалын амьдрал жаахан бүтэлгүй байх бололтой. Уур бухимдлаа хянахгүй бол харилцаанд тань сэв суулгаж мэдэх юм.

Эрүүл мэнд:

Эрүүл мэндийн хувьд бүх зүйл хэвийн байх болно.


ХУМХ

Ажил хэрэг, санхүү: 

Энэ сард таныг аз ивээж байна. Хийхээр төлөвлөсөн ажлууд амжилттай дуусна. Гэхдээ ажил дээр ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдал гарах ч ахлах албан тушаалтнуудтайгаа ярилцаж ойлголцсоноор шийдэгдэнэ. Мөнгөтэй холбоотой асуудлууд шийдэгдэж орлогын үүсвэр нээгдэнэ. Зарим хүмүүс ажлаа сольж магадгүй.

Гэр бүл, хайр дурлал

Гэр бүл, хайр дурлалын харилцаанд таатай байх болно. Харилцаагаа улам бататгах сар.

Эрүүл мэнд:

Эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй гэж од эрхэс зөвлөжээ.


ЗАГАС

Ажил хэрэг, санхүү: 

Тал талаас ашиг орж ирсэн сар байна. Ажил төрөл бүтэмжтэй байх ба зарим нь шинэ төсөл санаачлага эхлүүлнэ. Бизнес эрхлэгчдэд онцгой ашигтай байна. Санхүүгийн саадгүй урсгал нь санхүүгийн хямралыг туулахад тустай. Ерөнхийдөө энэ сард та тайван, тааламжтай мэдрэмжээр дүүрэн байна.

Гэр бүл, хайр дурлал

Гэр бүлтэй хүмүүс ханиасаа дэмжлэг авч, эрч хүч нэмэгдэнэ. Хүүхдүүд тань сайн мэдээ дуулгана. Гэр бүлийн харилцаа тааламжтай хэвээр байх болно.

Эрүүл мэнд:

Эрүүл мэндийн хувьд хэвийн байх боловч та идэж уух зүйлсдээ анхааралтай хандах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-01 103.229.120.15

+6,3

Avatar

jawhlan 2021-07-01 66.181.161.115

bayrlalaa😘💕👍🙆

Avatar

Зочин 2021-07-01 66.181.161.115

bayrlalaa😘💕💕💕

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж