Дан бөхчүүдийн эрхийг сэргээх нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэв

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Дан бөхчүүдийн эрхийг сэргээх нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэв

Дан бөхчүүдийн эрхийг сэргээх нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэв

Эрх баригч нам 100 жилийн ойн босгон дээр Өршөөлийн хуулийг санаачилж, өнөөдөр/2021.06.30/ УИХ-аар хэлэлцэж байна. Энэхүү өршөөлийн хуулийн хүрээнд эрхээ хасуулсан харваачид, бөхчүүдийг өршөөнө гэсэн. Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан.

Тус хууль нь 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахаар тусгасан.

Хэрэв дээрх хууль батлагдвал улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох, сур харваач Х.Даваацэцэг нар өршөөлд хамрагдаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд оролцох боломжтой болно.

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас дээрх өршөөлийн хуулийг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэв. Тус газрын мэдэгдэлд “Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлийг нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихоос гадна Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баримтлан "2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сур харваачид"-ыг онцолж хамааруулахаар заасан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Тухайлбал: Төрийн хяналт шалгалт, банк, татвар, эрүүл мэнд болон бусад хууль тогтоомжоор тодорхой үйл ажиллагаа явуулах эрх нь хасагдсан хүн, хуулийн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй үлдэхээр байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх гэж байгаа бол тодорхой үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан бусад хуулийн этгээдийн эрхийг ч сэргэх ёстой гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж