Өдрийн тойм: Английн 55 жилийн харуусал тайлагдлаа | News.MN

Өдрийн тойм: Английн 55 жилийн харуусал тайлагдлаа

Өдрийн тойм: Английн 55 жилийн харуусал тайлагдлаа

Өдрийн тойм: Английн 55 жилийн харуусал тайлагдлаа

Герман 0-2 Англи

Английн шигшээ баг 1966 оноос хойш анх удаа томоохон тэмцээний хасагдах шатанд германчуудыг буулгаж авсан түүхэн өдөр байлаа. Иохим Лёвын Германы шигшээ багийн хамт оролцсон сүүлийн тэмцээнд Английн залуус үнэхээр сайн байлаа. Тоглолтын турш англичууд Германыг илүүрхэж байсан юм. Эхний үед тоглолт 0:0 харьцаатай тэнцсэн бөгөөд хоёрдугаар үед Жак Грилиш сэлгээгээр орж ирэн нэг түлхүүр дамжуулалт, нэг гоолын дамжуулалт өгөн тоглолтыг өөрчилж чадсан. Английн шигшээ баг одоогийн байдлаар ЕВРО 2020 тэмцээнд нэг ч гоол алдаагүй цорын ганц багаар нэрлэгдэж байна. Гарет Соутгейтийн залуусын хамгаалалт, довтолгоо жигдхэн сайн байгаа гэдгийг урд шөнийн тоглолт баталлаа.

Урд шөнө германчууд довтолгоондоо Тимо Вернэрийг гаргасан нь тийм ч зөв шийдвэр байсангүй. Англичуудын тоглолтыг мэддэг Премьер Лигийн довтлогч Англи хамгаалагчдын учрыг олж чадаагүй юм. Улмаар тоглолтын хоёрдугаар үеийн дунд хэсэгт сэлгээнд суун багийн үндсэн довтлогч Сөрж Набри орж ирсэн ч мөн л багтаа тус хүргэж чадаагүй. 2010 оны ДАШТ-д Английн багийн хаалганд хоёр гоол оруулж байсан Томас Мюллэр хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирсэн боломжоо алдсан нь германчуудын “сүйрэл” байсан. 

Харин Английн хувьд өнөөх л Рахим Стерлинг гоол оруулсан бол энэ удаагийн тэмцээнд тун муу тоглолтыг үзүүлээд байсан багийн ахлагч Харри Кэйн эцэст нь гоол оруулж өөрийгөө “байгаа шүү” гэдгээ санууллаа. Довтлогч хүний хувьд гоол оруулалгүй удсаны дараагаар хаалганы тор хөдөлгөвөл сэтгэл зүй өсөж дараагийн тоглолтуудад гоол оруулахад илүү амар санагддаг гэж дэлхийн алдартай олон ч довтлогч хэлж, бичиж байсан. Магадгүй энэ жишээ Харри Кэйн дээр ч давтагдаж “гоолын тэнгэрээ” дуудсан тоглолт байж болох юм.

Гарет Соутгэйт Германы эсрэг гурван хамгаалагчтай хувилбар ашиглаж Арсеналын 19 настай залуу Букаёо Сакаг гараанд гаргасан нь эрсдэлтэй ч зөв шийдвэр байж чадлаа. Энэ эрсдэлийнхээ талаар Английн дасгалжуулагч хэлэхдээ: “Хэрэв чи болж байсан тактикаа гэнэт өөрчлөөд тэр нь бүтэлгүйтвэл чи “алуулах” болно. Азаар бидэнд ийм зүйл тохиосонгүй” гэсэн юм. 

Тэдний дараагийн учраа Украины шигшээ баг байх бөгөөд тэд ирэх бямба гарагт Ром хотноо тоглоно.

Швед 1-2 Украин

ЕВРО 2020-ийн бас нэгэн драма Швед Украины багуудын хооронд болж өндөрлөлөө. Уг тоглолтод ялах магадлал өндөртэй багаар Швед нэрлэгдэж байсан ч Андрей Шевченкогийн залуус илүү нь байж чадлаа.

Дасгалжуулагч Шевченко Шведийн эсрэг мөн л гурван төвийн хамгаалагчтай хувилбар ашиглаж тоглосон нь зөв шийдвэр байлаа. Манчестэр Ситигийн залуу Зинченко тоглолтын эхний гоолыг 27 дахь минутад оруулсан бол нэг дүгээр үе дуусахаас гурван минутын өмнө Шведийн багаа өнөөх л Эмил Форсбэрг гоолдсон. Үүнээс хойш тоглолтын үндсэн цагт ямар нэгэн гоол ороогүй бөгөөд нэмэлт цаг сунгаж нэмэлт цагийн сүүлийн минутад буюу 120 дахь минутад Украины шигшээ багийн сэлгээгээр орж ирсэн довтлогч Артём Довбик гоол оруулж, украинчуудыг дараагийн шатанд хүргэлээ. Тоглолтын хэмнэл ерөнхийдөө тэнцүүхэн явж байсан хэдий ч нэмэлт цагт Шведийн багийн Даньелсон улаан хуудас авсан нь тоглолтын хэмнэлийг тэс өөр болгосон гэж хэлж болно. Украинчууд хүний давуутай болсон 20 минутдаа давуу байдлаа үнэхээр сайн ашиглаж чадлаа.

Newmeta - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бие даасан судлаач 2021-06-30 202.9.40.104

Махчилсан орчуулга утгыг төөрүүлнэ. ключевая передача- г шийдвэрлэх дамжуулалт, эсвэл оносон дамжуулалт гэж утгачилсан нь дээр биз.

Avatar

Зочин 2021-06-30 103.229.123.183

ключевая передача гэдгийг түлхүүр дамжуулалт гэж орчуулж бгаа юм уу ха ха

Avatar

Зочин 2021-06-30 64.119.22.77

Харуусал биш горьдлого гэх нь зохимжтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж