Чуулган: Хуурамч шатахуунаас болж иргэд, аж ахуй нэгж хохирдог | News.MN

Чуулган: Хуурамч шатахуунаас болж иргэд, аж ахуй нэгж хохирдог

LiveЧуулган: Хуурамч шатахуунаас болж иргэд, аж ахуй нэгж хохирдог

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан /07.01/

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан /07.01/

Posted by News.mn on Thursday, July 1, 2021

17 : 09
2021-7-1

Хуурамч шатахуунаас болж иргэд, аж ахуй нэгж хохирдог

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Уул уурхайн яамнаас асууя. Керосин онцгой албан татвартай болох нээ гэж ойлгож байна. Керосин бол онгоцны түлш. Тэгэхээр онцгой албан татвартай болчихвол дотоодын нийслэлийн үнэ өндөр болчих вий.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хуурамч шатахуун ихээр борлуулагддаг асуудлыг иргэд ихээр ярьдаг. Хуурамч шатахуунаас болоод иргэд аж ахуй нэгж хохирч, хуурамч болохыг нь лабораторийн дүгнэлтээр нолтлочихоод байхад албаныхан хуруугаа ч хөдлөхгүй байна. Иргэд хуурамч шатахуунаас болоод бөөн бухимдал болдог. Арга барсан аргаар онцгой татварыг нэмэгдүүлж ижил гарааны болгохоор ярьж байна. Уул уурхайн сайдаас асуухад хуурамч шатахуун гэдэг нь баримтаар нотлогдоод байхад үүн дээр салбар яам ямар нэгэн арга хэмжээ авах гэж оролдсон уу. Уул уурхайн яам энэ чиглэлээр ажилласан уу. Ийм завхрал гараад байхад яагаад дуугүй байгаад байгаа юм.

Уул уурхайн сайд Г.Ёндон: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон ау ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу УУХҮЯ-аас тусгай зөвшөөрлийг олгодог. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуй нэгжийн хугацаа дуусаагүй хүчин төгөлдөр байж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Монголд дөрвөн бүтээгдэхүүн дээр онцгой албан татвар авдаг. Нэгдүгээрт, бүх төрлийн согтууруулах ундаа, хоёрдугаарт, бүх төрлийн тамхи, гуравдугаарт, авто бензин дизелийн түлш, дөрөвдүгээрт суудлын авто машины татвар байдаг. Одоогоор дээрх жагсаалтад хоёр бүтээгдэхүүн нэмэхээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт нь газрын тосны бүтээгдэхүүний дайвар бүтээгдэхүүн, буюу энэ дотроо түлш, нефтийн хүнд фракц, нафта, алкилат, мөн керосин дээр авч байгаа. Онгоцны түлш онцгой албан татваргүй.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирээд үйлдвэрлэлийн бус аргаар шатахуун үйлдвэрлэж байсныг албаныхан дүгнэж чанарын шаардлага хангахгүй байгаа асуудлыг тавьж ирсэн. Гэхдээ шийдэлд хүрэлгүй явж ирсэн.

Эдийн засаг, машин техникт ямар хохирол учирсан талаар баримт яръя. Онцгой албан татварын төлөлтөөс зайлсхийж жилд 70-80 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн. Энэ нь мөнгө угааж буй хэлбэр.Үйлдвэрийн бус аргаар бензин нэрж иргэдийн машиныг эвдэж, хохирол учруулсан асуудлыг Засгийн газар шийдэхгүй байгаад гайхаж байна. Мөнгө угаасан хүмүүсийн барьцаанд Монгол Улс хэдий хүртэл байх вэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Хуурамч шатахуун маш ихээр орж ирж байна. 2012 онд уг бүтээгдэхүүн нийтдээ 2000 орчим тонн орж ирдэг байсан. Гэтэл 2020 оны гаалийн мэдээгээр керосин 45 мянган тонн, хүнд нефтийн фракц нь 154 мянган тонн, нафта, 500 тонн, алзалит 5500 тонн гээд өсөөд явчихсан. 2012 онд үйлдвэрүүдэд хэрэглэж байсан бол одоо хуурамч шатахуун буюу 75 хувийг нь дизель түлш хийгээд, 25 хувьд нь нафта, алкалит хийдэг. Өөрөөр хэлбэл хуурамч шатахуун үйлдвэрлэдэг  компани татвараас 60 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байна. Энэ үндэсний компаниудыг зах зээлээс шахах давхар бодлогыг явуулж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Тонн тутамд нь 280 мянган төгрөгийн татвар тавьснаар эдгээр бүтээгдэхүүн орж ирэх нь багасах уу. Бид нэг талдаа чанаргүй бүтээгдэхүүнийг хориглох тодорхой хэмжээнд хориглох ёстой. Хэмжээг нь хязгаарлаж болохгүй юу. Монгол Улсад газрын тосны үйлдвэр байхгүй. Үйлдвэрлэдэггүй мөртлөө шатахуун хийдэг дайвар болон завсрын бүтээгдэхүүн орж ирээд тодорхой хэмжээнд үйлдвэрлэл явагддаг. Улс юм бол стандарттай байх ёстой.

Ийнхүү дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

15 : 58
2021-7-1

Гурван хүн тутмын нэг нь ядуу байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг төсөл нийт зургаан бүлэг 23 зорилт, 300 гаруй арга хэмжээг ирэх онд  хэрэгжүүлэхээр тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөгжлийн төлөвлөгөө сайжирч орж иржээ. Төлөвлөгөөнд Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын барьж байгуулах ажлыг эхэлнэ гэж тусгажээ. Энэ станц ямар ач холбогдолтой юм бэ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Ховд гол дээр баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Бүх зүйл хангагдаж, тендер зарлагдсан. БНХАУ-ын талаас гурван компанийн нэрийг ирүүлсэн. Үнэлгээний хороо одоо ажиллаж байна. Эрдэнэбүрэний цахилгаан станц ашиглалтад орвол баруун бүсийн цахилгааны хэрэглээг зуун хувь дотоодоос хангах боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:. 30 жилийн хугацаанд Монгол Улс хөгжсөнгүй. Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээг гаргасан судалгаагаар Монгол Улс 64 орноос 60 дугаар байранд оржээ. Нэг хүнд ногдох ДНБ  нь 4000 гаруй шахам ам. доллар байна. Асар их баялаг Монголоос урсч байгаа. Баялгийн менежмент буруу байгааг зөв болгох шаардлагатай. Үл үзэгдэгч гарын онолыг баримтлаад 30 жил явлаа. Боловсон хүчний томилгоо буруу байна. Төсвийн орлого таван тэрбум ам.долларын хэмжээтэй байна.  Ард иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Хөгжлийг том зургаар нь хармаар байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэгтэй адил Монгол Улс 30 жилийн урт хугацааныхаа төлөвлөгөөг баталсан. Түүндээ хүрэхийн тулд жилийн төлөвлөгөөг дамжиж байж хүрнэ. Зорилгогүй төлөвлөгөөгүй явбал ойд төөрсөн сармагчин лугаа явна. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө ажилламаар байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 50 жил хөөцөлдлөө. Гэтэл төрийн албаны хүнд сурталтай хурган түшмэдүүд энэ төслийг гацаалаа. Н.Тавинбэх сайдын хэлсэнчлэн баруун аймаг байтугай Монгол Улсын эрчим хүчний системд маш их ач холбогдолтой.

Энэ төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний үнэ тав дахин буурах боломжтой. 800 тэрбумын төсөл, таван жилийн хугацаанд хийгдэнэ. Энэ төсөл явахгүй бол Н.Тавинбэх та огцрох ёстой шүү. Танай хурган түшмэдүүдийг бүгдийг нь шалгуулна. Хямд эрчим хүч Монголын ард түмэнд хэрэгтэй. Тендерийг хоёр удаа хойшлуулж, төсөл удирдсан хүнийг ажлаас халдаг байдлаар ажил хийхгүй. Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавиад зайлаарай.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол Улсын гадаад өр 32.5 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 8.5 ам.долларт хүрсэн байна. Энэ бол анхааралд орох асуудал. Баялагтаа нэмүү өртөг шингээх бодлого бидэнд байдаггүй. Бизнесээ оновчтой дэмжиж чадахгүй байдалтай байна. Цаасан дээр төлөвлөгөө гаргаад яриад суух нь илүүц байна. Ядуурлаас үүдэлтэй эрүүл Үндсэн хуулийн заалт хэрэгждэггүй. Үр ашигтай гадаад дотоодын хөрөнгө оруулалт алга байна. Хөгжлийн потенциалтай хэрнээ хөгжихгүй байгаа нь эрх баригчдын арга барилтай холбоотой.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Төлөвлөгөөг батлахыг дэмжиж байна.  Улс орны цар тахлын үед эдийн засаг хүндэрлээ. Барилга, арматурын үнэ нэмэгдсэнээс болж үнийн нэмэгдэл явна. Улсын төсөвт орсон 2021 оны бүтээн байгуулалтын ажлууд үнийн өсөлттэй холбогдуулан хүрэлцэх үү үгүй юу гэдэг нөхцөл байдал үүсч байна. Энэ төлөвлөгөө мөрөөдлийн жагсаалт байж болохгүй. Гишүүн бүр тойрогтоо бүтээн байгуулахын төлөө ажил шийдүүлэхийн төлөө байх нь зөв. Гэхдээ жилийн өмнөөс зураг тооцоог нь хийж байж асуудлаа шийддэг  байдал руу явах хэрэгтэй. Сүүлийн дөрвөн жил дураараа төсвийг хоёр дахин нэмдэг байдлыг хуулиар  хязгаарласан.

17 : 29
2021-6-30

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-01 150.129.140.114

Петровис хуурамч евро-5 дизель түлш оруулж ирдэг. ШӨХТГ-т өргөдөл өгсөн боловч таг болсон. Петровисынхан амын нь тагалсан байх магадлалтай шүү, тодорхой баримтууд байгаа.

Avatar

Иргэн 2021-07-01 49.0.142.251

Монгол улс хуурамч зах зээлийн харилцаатай учраас дагаад хуурамч шатахуун орж ирж байна гэж ойлгож болох уу???!!!!

Avatar

ЗОЧИН 2021-07-01 64.119.18.227

гурван хүн дутмын нэг нь ядуу гэнэ. тэр ядуучууд нь фэйс ухаж солиорсон, халамж горьдож засгаас бэлэн юм шаардсан, архи гударч тэнэгтсэн арчаагүй юмнууд голдуу байгаа. өнөөдөр хичээгээд зүтгээд байвал ядуу амьдрахгүй мянган боломж байгаа. Төр засаг нь энэ ковид дуусахаар халамжаа өгөх ёстойд нь өгөөд бусдад нь когсоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-01 203.91.115.45

Сармагчин ойд төөрдөггүй гэнэлээ шүү. Ойд төрсөн сармагчин гэж хэлц байдаг. 3 хүн тутмын нэг ядуу, 3 хүн тутмын нэг нь коронагаар халдварласан, 2 хүн тутмын нэг нь сэтгэц мэдрэлийн асуудалтай ба бас архинаас хамааралтай, 4 хүн тутмын нэг нь бөө бөгөөд хулгайч, 10 хүн тутмын нэг нь авилгачин, 5 эмэгтэй тутмын нэг нь я***н, 3 хүн тутмын нэг нь тэмбүүгээр өвчилсөн, гээд сүйрчдээ сүйрч, энэ улс. Эд бүгд монголын статистикийн байгууллагын мэдээлэл шүү.

Avatar

Өөрсдөө оруулж ирдэг бж 2021-07-01 59.153.115.41

Мэдсэн ч мэдээгүй юм шиг бдаг наад жүжигээ одоо болиоо!!! Ичиж амьдар!!!

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ЗГ ч, УИХ ч төрийн ажлын дэг жаягаа мэдэхгүй юм даа. 2021-07-01 192.82.67.86

Социализмын үед СнЗ-ийн хуралдаанд оруулах асуудал, гарах шийдвэр зөрчилтэй бадаггүй байв. Яагаад гэвэл, ХЭГ-ын дарга Бадарч, дараа нь Саарал гэж мундаг дарга нар хянадаг байж билээ. Гэтэл одоо САЙД ӨӨРӨӨ ЗГ-ЫН ХУРАЛДААНД АСУУДАЛ ОРУУЛДАГ, ХЭГ нь хянадаггүй болсон бололтой. Өнөөдөр ЗГ-ын хоёр сайд нь зөрчитэй ХОЁР ХУУЛЬ УИХ–ААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙХ ЮМ. УИХ хоёр хуулийг буцаах ёстой байтал нэгийг нь хэлэлцэхээр, нөгөөг нь буцааж байх юм.ЗГ ч, УИХ ч төрийн ажлын дэг жаягаа мэдэхгүй юм даа.

Avatar

Зочин 2021-07-01 59.153.114.167

Сод монголын шатахуун шаардлага хангадаггүй.

Avatar

Иргэн 2021-07-01 192.82.72.243

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг гүйцэтгэх гэж Хятадын 3 компани саналаа ирүүснийг манай эрчим хүчний яамны үнэлгээний хороо үзэж шалгаруулна гэжээ. Харин яагаад 2 удаа тендерийг хойшлуулсан одоо тийм ухралт гарахгүйд эрхэм сайд анхаарах ёстой болов уу. Эрчим хүч бол улс орны хөгжлийн суурь тэр тусмаа СЭХ бүр чухал учраас ЭХЯ-ныхан шуурхай шийдэмгий элдвийн харш амбицгүй ажиллана гэдэгт л олон нийт итгэн харж хүлээж байна.

Avatar

зочин 2021-07-01 66.181.181.157

5-р цахилгаан станц яаасан вэ?, Мөн Эгийн голын УЦС юу болов оо, Эдгээрийг бариад Нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулчихвол Оросоос бүрмөсөн хамааралгүй болно доо, түргэлээчээ.

Avatar

Зочин 2021-07-01 103.9.90.100

УИХ гишүүн С.Бямбацогтын хэлж байгаа үнэн ЭБУЦС-ыг даруй бариачээ. Баруун бүс болон Монголын Улсын хөгжлийн гол түүчээ болохыг мэддэг юм уу.

Avatar

Зочин 2021-07-01 103.26.193.45

Усан цахилгаан станцаа одоо больё. Гол нууруудаа оролдохгүй байвал яасан юм бэ? Оронднь нарны цахилгаан станц барих хэрэгтэй, өртгийн хувьд ч ашигтай.

Avatar

Зочин 2021-07-01 202.21.124.132

Үлдсэн 2 нь бүүр ядуу

Avatar

Зочин 2021-07-01 202.9.46.39

UIH TAR!!!

Avatar

naadmaa bolio 2021-07-01 103.10.20.198

naad hurlaaraa yaraltai naadmiig tsutsalj naadam hiih mongiig yaraltai eruul mendee salbartaa zartsuulahiig urialj bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж