Чуулган: Хуурамч шатахуунаас болж иргэд, аж ахуй нэгж хохирдог

Хуучирсан мэдээ: 2021.07.01-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Хуурамч шатахуунаас болж иргэд, аж ахуй нэгж хохирдог

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан /07.01/

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан /07.01/

Posted by News.mn on Thursday, July 1, 2021

17 : 09
2021-7-1

Хуурамч шатахуунаас болж иргэд, аж ахуй нэгж хохирдог

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Уул уурхайн яамнаас асууя. Керосин онцгой албан татвартай болох нээ гэж ойлгож байна. Керосин бол онгоцны түлш. Тэгэхээр онцгой албан татвартай болчихвол дотоодын нийслэлийн үнэ өндөр болчих вий.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хуурамч шатахуун ихээр борлуулагддаг асуудлыг иргэд ихээр ярьдаг. Хуурамч шатахуунаас болоод иргэд аж ахуй нэгж хохирч, хуурамч болохыг нь лабораторийн дүгнэлтээр нолтлочихоод байхад албаныхан хуруугаа ч хөдлөхгүй байна. Иргэд хуурамч шатахуунаас болоод бөөн бухимдал болдог. Арга барсан аргаар онцгой татварыг нэмэгдүүлж ижил гарааны болгохоор ярьж байна. Уул уурхайн сайдаас асуухад хуурамч шатахуун гэдэг нь баримтаар нотлогдоод байхад үүн дээр салбар яам ямар нэгэн арга хэмжээ авах гэж оролдсон уу. Уул уурхайн яам энэ чиглэлээр ажилласан уу. Ийм завхрал гараад байхад яагаад дуугүй байгаад байгаа юм.

Уул уурхайн сайд Г.Ёндон: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон ау ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу УУХҮЯ-аас тусгай зөвшөөрлийг олгодог. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуй нэгжийн хугацаа дуусаагүй хүчин төгөлдөр байж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Монголд дөрвөн бүтээгдэхүүн дээр онцгой албан татвар авдаг. Нэгдүгээрт, бүх төрлийн согтууруулах ундаа, хоёрдугаарт, бүх төрлийн тамхи, гуравдугаарт, авто бензин дизелийн түлш, дөрөвдүгээрт суудлын авто машины татвар байдаг. Одоогоор дээрх жагсаалтад хоёр бүтээгдэхүүн нэмэхээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт нь газрын тосны бүтээгдэхүүний дайвар бүтээгдэхүүн, буюу энэ дотроо түлш, нефтийн хүнд фракц, нафта, алкилат, мөн керосин дээр авч байгаа. Онгоцны түлш онцгой албан татваргүй.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирээд үйлдвэрлэлийн бус аргаар шатахуун үйлдвэрлэж байсныг албаныхан дүгнэж чанарын шаардлага хангахгүй байгаа асуудлыг тавьж ирсэн. Гэхдээ шийдэлд хүрэлгүй явж ирсэн.

Эдийн засаг, машин техникт ямар хохирол учирсан талаар баримт яръя. Онцгой албан татварын төлөлтөөс зайлсхийж жилд 70-80 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн. Энэ нь мөнгө угааж буй хэлбэр.Үйлдвэрийн бус аргаар бензин нэрж иргэдийн машиныг эвдэж, хохирол учруулсан асуудлыг Засгийн газар шийдэхгүй байгаад гайхаж байна. Мөнгө угаасан хүмүүсийн барьцаанд Монгол Улс хэдий хүртэл байх вэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Хуурамч шатахуун маш ихээр орж ирж байна. 2012 онд уг бүтээгдэхүүн нийтдээ 2000 орчим тонн орж ирдэг байсан. Гэтэл 2020 оны гаалийн мэдээгээр керосин 45 мянган тонн, хүнд нефтийн фракц нь 154 мянган тонн, нафта, 500 тонн, алзалит 5500 тонн гээд өсөөд явчихсан. 2012 онд үйлдвэрүүдэд хэрэглэж байсан бол одоо хуурамч шатахуун буюу 75 хувийг нь дизель түлш хийгээд, 25 хувьд нь нафта, алкалит хийдэг. Өөрөөр хэлбэл хуурамч шатахуун үйлдвэрлэдэг  компани татвараас 60 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байна. Энэ үндэсний компаниудыг зах зээлээс шахах давхар бодлогыг явуулж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Тонн тутамд нь 280 мянган төгрөгийн татвар тавьснаар эдгээр бүтээгдэхүүн орж ирэх нь багасах уу. Бид нэг талдаа чанаргүй бүтээгдэхүүнийг хориглох тодорхой хэмжээнд хориглох ёстой. Хэмжээг нь хязгаарлаж болохгүй юу. Монгол Улсад газрын тосны үйлдвэр байхгүй. Үйлдвэрлэдэггүй мөртлөө шатахуун хийдэг дайвар болон завсрын бүтээгдэхүүн орж ирээд тодорхой хэмжээнд үйлдвэрлэл явагддаг. Улс юм бол стандарттай байх ёстой.

Ийнхүү дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

15 : 58
2021-7-1

Гурван хүн тутмын нэг нь ядуу байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг төсөл нийт зургаан бүлэг 23 зорилт, 300 гаруй арга хэмжээг ирэх онд  хэрэгжүүлэхээр тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөгжлийн төлөвлөгөө сайжирч орж иржээ. Төлөвлөгөөнд Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын барьж байгуулах ажлыг эхэлнэ гэж тусгажээ. Энэ станц ямар ач холбогдолтой юм бэ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Ховд гол дээр баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Бүх зүйл хангагдаж, тендер зарлагдсан. БНХАУ-ын талаас гурван компанийн нэрийг ирүүлсэн. Үнэлгээний хороо одоо ажиллаж байна. Эрдэнэбүрэний цахилгаан станц ашиглалтад орвол баруун бүсийн цахилгааны хэрэглээг зуун хувь дотоодоос хангах боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:. 30 жилийн хугацаанд Монгол Улс хөгжсөнгүй. Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээг гаргасан судалгаагаар Монгол Улс 64 орноос 60 дугаар байранд оржээ. Нэг хүнд ногдох ДНБ  нь 4000 гаруй шахам ам. доллар байна. Асар их баялаг Монголоос урсч байгаа. Баялгийн менежмент буруу байгааг зөв болгох шаардлагатай. Үл үзэгдэгч гарын онолыг баримтлаад 30 жил явлаа. Боловсон хүчний томилгоо буруу байна. Төсвийн орлого таван тэрбум ам.долларын хэмжээтэй байна.  Ард иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Хөгжлийг том зургаар нь хармаар байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэгтэй адил Монгол Улс 30 жилийн урт хугацааныхаа төлөвлөгөөг баталсан. Түүндээ хүрэхийн тулд жилийн төлөвлөгөөг дамжиж байж хүрнэ. Зорилгогүй төлөвлөгөөгүй явбал ойд төөрсөн сармагчин лугаа явна. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө ажилламаар байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 50 жил хөөцөлдлөө. Гэтэл төрийн албаны хүнд сурталтай хурган түшмэдүүд энэ төслийг гацаалаа. Н.Тавинбэх сайдын хэлсэнчлэн баруун аймаг байтугай Монгол Улсын эрчим хүчний системд маш их ач холбогдолтой.

Энэ төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний үнэ тав дахин буурах боломжтой. 800 тэрбумын төсөл, таван жилийн хугацаанд хийгдэнэ. Энэ төсөл явахгүй бол Н.Тавинбэх та огцрох ёстой шүү. Танай хурган түшмэдүүдийг бүгдийг нь шалгуулна. Хямд эрчим хүч Монголын ард түмэнд хэрэгтэй. Тендерийг хоёр удаа хойшлуулж, төсөл удирдсан хүнийг ажлаас халдаг байдлаар ажил хийхгүй. Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавиад зайлаарай.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол Улсын гадаад өр 32.5 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 8.5 ам.долларт хүрсэн байна. Энэ бол анхааралд орох асуудал. Баялагтаа нэмүү өртөг шингээх бодлого бидэнд байдаггүй. Бизнесээ оновчтой дэмжиж чадахгүй байдалтай байна. Цаасан дээр төлөвлөгөө гаргаад яриад суух нь илүүц байна. Ядуурлаас үүдэлтэй эрүүл Үндсэн хуулийн заалт хэрэгждэггүй. Үр ашигтай гадаад дотоодын хөрөнгө оруулалт алга байна. Хөгжлийн потенциалтай хэрнээ хөгжихгүй байгаа нь эрх баригчдын арга барилтай холбоотой.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Төлөвлөгөөг батлахыг дэмжиж байна.  Улс орны цар тахлын үед эдийн засаг хүндэрлээ. Барилга, арматурын үнэ нэмэгдсэнээс болж үнийн нэмэгдэл явна. Улсын төсөвт орсон 2021 оны бүтээн байгуулалтын ажлууд үнийн өсөлттэй холбогдуулан хүрэлцэх үү үгүй юу гэдэг нөхцөл байдал үүсч байна. Энэ төлөвлөгөө мөрөөдлийн жагсаалт байж болохгүй. Гишүүн бүр тойрогтоо бүтээн байгуулахын төлөө ажил шийдүүлэхийн төлөө байх нь зөв. Гэхдээ жилийн өмнөөс зураг тооцоог нь хийж байж асуудлаа шийддэг  байдал руу явах хэрэгтэй. Сүүлийн дөрвөн жил дураараа төсвийг хоёр дахин нэмдэг байдлыг хуулиар  хязгаарласан.

17 : 29
2021-6-30

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж