Засгийн газарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарлаа | News.MN

Засгийн газарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарлаа

Засгийн газарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарлаа

Засгийн газарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарлаа

“Лантуун дохио” ТББ-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Тус шүүх “Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. Улмаар 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

Нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон, хэргийн оролцогч нарт товыг албан бичгээр мэдэгдсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-30 202.21.113.238

za harii odoo shuuh hen boslon bol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж