“Лантуун дохио” ТББ-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Тус шүүх “Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. Улмаар 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон, хэргийн оролцогч нарт товыг албан бичгээр мэдэгдсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ