Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа | News.MN

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсан.

Харин Д.Ганбатад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй  гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн билээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилсөн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гочоо 2021-06-30 66.181.161.108

Сахал Эрдэнэбилэг гэдэг хулгайчаа мөнгө угаасан гэсэн нь яасан бэ. МАН грууд цаагуураа мөнгө аваад энэ хэрэг хаагдах юм

Avatar

Зочин 2021-06-30 202.55.191.130

ed nar chin hereg hiigeegui bna. dahiad sain uur hereg oloodoh geed butsaasan bna shd. shuuh hurlaas umnu social media-r baahan hudal tulburt tsuurhal taraagaad nuguu uhaan muut ard tumen ni terend ni sohoroor itgeed, uruvdultei ard tumen shuu bid….

Avatar

Иргэн 2021-06-30 202.9.46.205

Буцаах аа боль боль … Эрдэнэт , Хөтөл я…. Цайсан хулгайчуудаа шорондоо шийдэж чадахгүй бол өөрсдөө шорондоо ороорой шүүгчид ээ ард түмэн Элбэгдлржтой чинь цуг шийтгэнэ шүү ….

Avatar

Зочин 2021-06-30 192.82.73.149

жэнко хүүкэд саймширч намыхныгаа хуугаар нь шоронд хийсэн дээ.тэгээд эцэст нь хүүк дээ сайхан тонгоруулсан даа.ккк

Avatar

Зочин 2021-06-30 103.212.118.252

Эрдэнэтийн 49, Багануур гээд боольхой ихтэй юм билээ

Avatar

Zailaachdee 2021-06-30 202.55.188.34

z**l z**l

Avatar

зочин 2021-06-30 66.181.180.193

хориотой байгаа хүмүүсийг сулласан юм болов уу. Өөр хэргийг бол шууд л чөлөөлөөд байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж