ОХУ руу ямар ч үед аялахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

ОХУ руу ямар ч үед аялахгүй байхыг анхааруулав

ОХУ руу ямар ч үед аялахгүй байхыг анхааруулав

Москва нь америкчуудыг хулгайлах, баривчлах, эрүүдэн шүүх, хилс хэргээр шоронд хорих эрсдэлтэй хэмээн үзэж, ямар ч тохиолдолд Орос руу аялахгүй байхыг АНУ-ын төрийн департментаас анхааруулжээ.

АНУ нь энэ долоо хоногт Оросыг Афганистан, Уганда, Сири зэрэг орнуудтай ижил түвшинд тооцож, ноцтой аюултай хэмээн дүгнэжээ. Түүнчлэн ард иргэддээ ОХУ руу, ялангуяа Чечень, Крым зэрэг өмнөд нутгуудад нь аялахгүй байхыг, Орост аж төрж буй америкчуудыг нэн даруй эргэн ирэхийг уриалсан байна.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд ямар  нэг ноцтой хэрэг болоогүй ч иргэддээ ийнхүү анхааруулж байгаа нь терроризмтой холбоотой гэнэ. Түүнээс гадна АНУ-ын эрх баригчид Оросын засгийн газрыг эрх мэдлээ хэтрүүлэн, хуулийг толгой мэдэн ашиглаж, зарим албан тушаалтнуудад нь ял тулгасан хэмээн шүүмжилж, цаашид шашны болон улс төрийн ажлаар ОХУ-д аж төрж буй америкчууд маш их эрсдэлд орж байгааг сануулсан аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын эхээр Женевт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаныхаа дараа хэд хэдэн хоригдол суллахаар тохиролцсон юм. Үүнд АНУ-ын талаас 2011 онд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр хорьсон нисгэгч Константин, Ярошенко нар солилцох санал гаргажээ. Харин ОХУ -ын талаас тагнуулын хэргээр хоригдсон АНУ-ын тэнгисийн цэрэг, мэдээлэл технологийн зөвлөх асан Пол Вилансг солих нь тодорхой болоод байна.

Мөн Вашингтон дээрх мэдэгдэлдээ АНУ-аас Москвад суугаа элчин сайдын яам америк иргэдээ дэмжих, туслах боломж тун хязгаарлагдмал байдгийг сануулжээ. Учир нь дөрөвдүгээр сард Вашингтоны орос дипломатчдад үзүүлсэн найрсаг бус хандлагаас болж Владимир Путин АНУ-ын элчин сайдын яамнаас ажилчдынхаа тоог 75 хувиар бууруулж, орос хүн ажиллуулахыг хориглосон юм. Улмаар АНУ-аас Москвад суугаа элчин сайдын яам цаашид нотариат, гадаадад төрсөн тухай консулын тайлан, гадаад паспорт сунгах зэрэг үйлчилгээ үзүүлэх боломжгүй болжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж