2021 оны 6 дугаар сарын 30-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 515,253,874.22 төгрөгийн үнийн дүн бүхий 1,134,357 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай би ойл" ХК (HBO+14.00%) болон "Нако түлш" ХК (NKT +12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -13.04%) болон "Шарын гол" ХК (SHG -11.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 20,325 ширхэг нэгж эрхийг нийт 5,338,357 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 110,000 ширхэг үнэт цаасыг 11,000,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.71 хувиар өсөж, 33509.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,804,035,793,515.72 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ