Беларусь ЕХ-г орхиж, татварын системээ Оростой нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Беларусь ЕХ-г орхиж, татварын системээ Оростой нэгтгэнэ

Беларусь ЕХ-г орхиж, татварын системээ Оростой нэгтгэнэ

Беларусь улс Европын холбооноос харилцаагаа таслан, хөрш ОХУ-тай татварын систем, гаалийн хууль тогтоомж, зам тээвэр, эрчим хүчний салбараа нэгтгэхээр төлөвлөж байна.

ОХУ-д суугаа Беларусийн элчин сайд Владимир Семашкогийн тайлбарласнаар хоёр улс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эрчим хүч, зам тээврийн салбараа нэгтгэж, улмаар аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн нэгдмэл бодлого баримтлахаар төлөвлөж байгаа гэнэ.

Ийнхүү мэдэгдэхийнхээ өмнөхөн Беларусь нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг Москвагаас холдуулж,  Брюссельд дотносгох зорилготой Европын холбооны зүүн бүсийн түншлэлээс татгалзаж байгаагаа зарласан юм.

Беларусийн удирдагч Александр Лукашенко, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин нар 1999 онд гэрээнд гарын үсэг зурж нэгдмэл байхаар тохиролцсоноос хойш одоог хүртэл Минск, Москва хоёр дотно холбоотон гэдгээрээ алдартай хэвээр байна. Тухайн үед гэрээний дагуу хоёр улс хамтарсан парламент, шүүх, танхим байгуулахаар төлөвлөж байжээ. Түүнээс хойш ч нэгдсэн валют, цэрэг, гаалийн орчин бүрдүүлэх тухай үргэлж ярьсаар ирсэн юм. Гэвч дээрх олон санааны аль нь ч өдгөө 22 жилийн дараа гэхэд хэрэгжээгүй байна.

Харин энэ удаагийн мэдэгдлээс үзвэл хоёр улс дараа жилийн эхний өдрөөс эхлэн газрын тос, байгалийн хий, эрчим хүч зэрэг 28 салбараа нэгтгэхээр ажиллаж эхлэх аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж