Долоон аймаг наадам тэмдэглэхгүй | News.MN

Долоон аймаг наадам тэмдэглэхгүй

Долоон аймаг наадам тэмдэглэхгүй

Долоон аймаг наадам тэмдэглэхгүй

Тулгар төр байгуулагдсаны 2030, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа ч Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын их баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Түүнчлэн долдугаар сарын 20-оос хойш халдварын тохиолдол буурсан аймаг, сумд эрсдэлийн үнэлгээ хийлгэсний үндсэн дээр наадам зохион байгуулах зөвшөөрөл олгосон юм. Тэгвэл зарим аймгийн засаг дарга, онцгой комисс, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жил наадам тэмдэглэхгүй өнжих шийдвэрийг гаргаж, төсөв мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсноо зарлалаа. Монгол Улсын 21 аймгаас хамгийн эхэнд Өвөрхангай аймаг наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаснаар бусад аймгууд ч дагаж байна.

Өвөрхангай аймгийн Онцгой комисс  зургадугаар сарын 28-ны өдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан юм. Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулах аж.

Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан. Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Дорнод аймаг болон нийт сумдад баяр наадам зохион байгуулагдахгүй. Иймд наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдах болно" хэмээн мэдэгджээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Covid-19 халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан "Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай" зургадугаар сарын 3-ны өдрийн захирамжаа хүчингүй болгожээ.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал наадам зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан.  Тус аймаг наадам зохион байгуулахад 300 сая орчим төгрөг зарцуулдаг бөгөөд тус мөнгөнөөс 100 саяар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан байгааг хэлэв.

Хэнтий аймгийн Онцгой комиссоос  наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Наадмыг зохион байгуулах төсвийг "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд хагалгаанд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулахаар болсон байна.

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургадугаар сарын 29-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанаар Улсын баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-30 192.82.76.67

Угаасаа ЗГ-аас орон нутагт наадам хийхгүй гэсэн шийдвэр гарсан биз дээ. Тодорхой зүйл дээр яах гэж ингэж худлаа шоу хийж байдаг юм бол ? Өөрсдөө бодоод шийдвэр гаргачихсан юм шиг рекламдах юм. ЗГ-аас орон нутагт хуваариласан төсвөөс наадамд зориулсан мөнгөө буцааж татаад цар тахлын эсрэг арга хэмжээнд нэгдсэн байдлаар зарцуулахын оронд орон нутаг нь өөрсдийнхөө мөнгийг зарцуулж байгаа юм шиг юм ярих юм. Ямар ч нэгдсэн бодлого төлөвлөлт байхгүй хаана хаанаа сэтгэлийн хөөрлөөр улс төр хийсэн хүмүү

Avatar

alga uu 2021-06-30 66.181.161.5

ARHANGAI KHUVSGUL BULGAN 3 BAS L ALGA UU

Avatar

ПОП ХҮРЭЛСҮХИЙН ПОП ШИЙДВЭРИЙГ ИНГЭЭД НЯЦААХ ХЭРЭГТЭЙ !!! МОНГОЛЧУУД УХААНТАЙ ДАА !!! 2021-06-30 202.126.89.90

АЙ ДАА ЗӨВ ЗӨВ. БҮГДЭЭР ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ ГЭЖ. ИНГЭЭД МОНГОЛ ТУУРГАТАН ӨӨРИЙН БОДОЛТОЙ БАЙЖ ПОПЧИН ТӨРИЙН ПОП ШИЙДВЭРИЙГ НЯЦААЖ ПОПЧИДЫГ ЗАЙЛУУЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ !!!

Avatar

Иргэн 2021-06-30 66.181.161.111

Дорноговийн донгио бацаан Батжаргал бас наадамаа цуцлаач ээ с** минь ээ

Avatar

ПОП ХҮРЭЛСҮХ ПОПДОХОО Л БОЛЧИХ !!!! 2021-06-30 202.126.89.90

АЙМГУУД ИНГЭЭД ДАВАДГААЛЧИХААСАЙ !!! ПОП ЗАСГИЙН ГАЗАР ПОП ХҮРЭЛСҮХИЙН ПОП ШИЙДВЭРИЙГ НЯЦААЯ !!!!

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

наадамд зарцуулах мөнгөө ядаж улсын болон хувийн бүх эмнэлэгт хийж буй pcr-ийн шинжилгээг төлбөргүй болгоход зарцуулаачэээ. халдвартай хүмүүс шинжилгээ өгч чадахгүй өвчнөө хүндрүүлээд, халдвар тараагаад байна. түргэвчилсэн тест худлаа гаргаад халдвар тарах нөхцөл бүрдүүлээд байна. эмийн сангуудаар ковидын эм тан байхүй болсон байна, вакцинтай хүмүүс халдвар аваад, хүндрээд байна, байдал ноцтой болж эхэллэээ, анхаараачээээ.

Avatar

Зочин 2021-06-30 202.9.40.166

ЗГ мөнгөө буцааж тат. Төсвийн мөнгийг дураараа ийш тийш нь цацдаг хэн бэ эд нар. Хувийн мөнгөбиш шүү!

Avatar

зочин 2021-06-30 192.82.77.115

Бусад аймгууд юу хүлээгээд байгаа юи вэ? Ганц жил тэсч болохгүй болоод байна уу?

Avatar

Sergln 2021-06-30 213.164.206.124

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч ухаантай юм бол…

Avatar

urt hugatsaand.... 2021-06-30 202.21.124.66

zuv shuu, eruul enh baij ediin zasgaa uud ni tataj ard irged ni happy bh bolno

Avatar

зочин 2021-06-30 192.82.72.177

Алтайчуудаа та нар наадам тэмдэглэх гээд байгам уу

Avatar

naadmaa bolio 2021-06-30 103.10.20.198

hunmuus uheed baihad yagaad naadam hiih geed baigaag oilgohgui bn. naadam hiih mongooroo emneleguuded amisgaliin apparat em taria avch ogoojee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж