Эрх баригч МАН 100 жилийн ойдоо зориулж, Өршөөлийн хуулийн тухай төслийг өчигдөр өргөн барьж, өнөөдөр шуурхай горимоор хэлэлцэж, батлах гэж байна. Уг хуулийн төсөл олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Эрх баригч намын 100 жилийн ойн өршөөлд хэнийг, ямар хэрэг зөрчлийг хамруулах талаар улстөрчид өөрийн байр сууриа илэрхийлэх болсон. Тэдний нэг бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.
Тэрбээр, “Өршөөлийн хууль ярьж байгаа юм уу. 100 жилд 1 удаа шоронгоо суллахгүй бол Төрийн Өршөөл байгаад ч яах вэ. Хүчин, санаатай амь егүүтгэсэнд хатуурхаж болно. Авлига, албан тушаалыг яах вэ гэх байх. Бүгд л улс төрийн хэрэг болж дууссан. Монголоо, хүнээ худалдсан нь ордонд, Монголоо, иргэдээ гэсэн нь шоронд орцгоосон. Жинхэнэ алуурчин, хулгайч нь уучлал, шагналаар бялхахыг би ч харлаа, Та ч харлаа. Ийм хоёр нүүртэй, харанхуй, бусармаг төрөөр Монголын ард иргэд яах ч билээ. УИХ-аас гарах өршөөлд л 100 жилийн ойн нэр нүүр, манлайлал гарвал нэг гарна. Гарахгүй бол эс гарна. Бусад нь үхэл хагацал, гамшиг гутамшиг болоод дууслаа. Өөр юу ч хэлэх вэ” гэж жиргэсэн байна.
Төрийн ордны гурван давхраас шүүгч, хуульчдад даалгавар өгч яллуулсан улс төрийн хоригдлууд бий. Тэднийг суллах ёстой гэсэн байр суурийг ч иргэдийн зүгээс гаргаж болсон билээ.
Холбоотой мэдээ