ЗГ: Гааль, 18 салбарын хязгаарлалтыг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

ЗГ: Гааль, 18 салбарын хязгаарлалтыг сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн /2021.6.30/ хуралдаанаас гарсан шийдвэрийг хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.


Засгийн газраас мэдээлэл хийж байна

Засгийн газраас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, June 29, 2021

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гарсан. Тиймээс одоогийн тогтоосон байгаа "Улбар шар" түвшингийн хөл хорионы дэглэм цаашид хэвээр мөрдөгдөнө.

Архангай, Булган, Говь-алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт Covid-19 халдвар хүн амын дунд өргөн тархаж "улаан түвшин"-д байгаа билээ. Дэлхий нийтэд Covid-19-ийн мутацилагдсан хувилбарууд гарч байна. БНХАУ болон ОХУ-д мутацид орсон хувилбарууд илэрч байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж байгаа юм.

ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙСАН 25 ЭЛЧИН САЙДЫН ТОМИЛГООНД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО

Засгийн газрын хуралдаанаар “Кибер аюулгүй байдал”-ын тухай хуулийг өргөн барьж байна. Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгууллаттайгаар кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх ач холбогдолтой. Ингэснээр кибер орчинд дундын мэдээллийн санг боловсруулах, хадгалах, түгээх зэрэг үр дүнтэй. УИХ-д хуулийг өргөн барьж байгаа.

Өнөөдрийн хуралдаанаар элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар 25 хүнийг танилцуулсан байгаа. Эдгээр томилгоог Ерөнхийлөгчийн тамгын газраас УИХ-аар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргадаг. Эдгээр элчин сайдуудын 72 хувь дипломат албаны, 28 хувь нь улс төр болон бусад салбараас танилцуулагдсан.

ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧИД:

  • Австрали улс- Д.Даваасүрэн /Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
  • Австри улс- М.Цэнгэг /Гадаад харилцааны яамны Европын газрын захирал/
  • ОХУ- Ө.Энхтүвшин /Шадар сайд асан/
  • Бүгд Найрамдах Беларусь -Б.Баярсайхан /Гадаад харилцааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/
  • Бельги- Л.Болд /Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх/
  • Болгар- Л.Саяанаа /Шадар сайдын зөвлөх/
  • Унгар-С.Баатаржав /Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд/
  • Бүгд Найрамдах Турк улс -Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга асан/
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс -Сэрээжав
  • ХБНГУ- Б.Мандахбилэг /Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд/
  • Арабын Бүгд Найрамдах Египет Улс- Э.Булган /Гадаад харилцааны яам/
  • Кувейт- Н.Наранбат /Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/
  • Бүгд Найрамдах Чех Улс –Д.Гансүх / ГХЯ-ны АОДАГ-ын захирал/
  • Сингапур- Энхбаяр /Гадаад харилцааны яам/
  • Казахстан- Д.Баярхүү /Гадаад харилцааны яам/
  • Киргизстан- Д.Ганхуяг / Гадаад харилцааны яам/
  • Арабын Нэгдсэн Эмират Улс- Ш.Одонбаатар /Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга/
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс- Б.Энхсүх /ТЕГ-ын дэд дарга асан/
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс- Л.Эрдэнэдаваа /Гадаад харилцааны яам/
  • АНУ- Ө.Батбаяр / Гадаад харилцааны яам/
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс – Ж.Бямбасүрэн /Хил хамгаалах газрын дарга асан/
  • Шинэ Зеланд- Алтангэрэл /Гадаад харилцааны яам/
  • Бүгд найрамдах Франц улс -У.Нямхүү /Нэгдүгээр нарийн бичгийн дарга/
  • Бүгд найрамдах Энэтхэг-Д.Ганболд
  • Швейцарийн холбооны улс-Р.Алтангэрэл

Эдгээр элчин сайдуудаас бусад сайдыг томилох асуудал одоогоор яригдаагүй байна.

ААН-ҮҮД БОЛОН ХИЛИЙН БООМТУУДЫН ХОРИГ ҮРГЭЛЖИЛНЭ

Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 аж ахуй нэгж, салбарын үйл ажиллагааг хязгаарладаг. Салбарын үйл ажиллагааг хязгаарласан ч хариуцлагын гэрээний хүрээнд зарим нэгжийг нээсэн. Өөр нэгэн сунгаж байгаа өөрчлөлт бол хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тодруулбал, агаарын замын Чингис хаан, автозамын Замын-Үүд, Алтанбулаг боомтоос бусад боомтын хөдөлгөөнийг түр зогсоох хугацаа наймдугаар сарын 31-нд дуусна. Хөл хорионы асуудлыг Улсын онцгой комиссоос мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж