Дэлхийгээр аялагч Ө.Батбаярыг АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Дэлхийгээр аялагч Ө.Батбаярыг АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлэв

Дэлхийгээр аялагч Ө.Батбаярыг АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлэв
Зургийг КТМС төгсөгчдийн сайтнаас авав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсаас гадаадын 20 гаруй оронд суух Элчин сайд нарын нэрийг Гадаад харилцааны яамнаас оруулж ирэн хэлэлцүүлж байна. Тэдний дунд Фэйсбүүкийн “Дэлхийгээр аялагчид” группын үүсгэн байгуулагч, админ Ө.Батбаяр АНУ-д суух Элчин сайдад яригдаж байна.

Фэйсбүүкийн "World Wanderers. Дэлхийгээр аялагчид." групп нь 2014 оны арваннэгдүгээр сард анх үүссэн. Өдгөө 722  мянган хэрэглэгчийг хамраад буй Монголын хамгийн идэвхтэй групп.

Тэрбээр Монголын гэсэн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дэлхийгээр Аялагчид” аяллын контент болон соёлтой, хариуцлагатай сайхан аялахыг уриалсан кампанит ажлыг эхлүүлэн ажиллаж буй.

Ө.Батбаяр нь 1994-2000 онд КТМС буюу “Компьютер техник менежментийн сургууль”-д электроник инженер, мэдээллийн технологи мэргэжлээр сурч төгсчээ.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
92
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
10
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж