Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсаас гадаадын 20 гаруй оронд суух Элчин сайд нарын нэрийг Гадаад харилцааны яамнаас оруулж ирэн хэлэлцүүлж байна. Тэдний дунд Фэйсбүүкийн “Дэлхийгээр аялагчид” группын үүсгэн байгуулагч, админ Ө.Батбаяр АНУ-д суух Элчин сайдад яригдаж байна.
Фэйсбүүкийн "World Wanderers. Дэлхийгээр аялагчид." групп нь 2014 оны арваннэгдүгээр сард анх үүссэн. Өдгөө 722 мянган хэрэглэгчийг хамраад буй Монголын хамгийн идэвхтэй групп.
Тэрбээр Монголын гэсэн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дэлхийгээр Аялагчид” аяллын контент болон соёлтой, хариуцлагатай сайхан аялахыг уриалсан кампанит ажлыг эхлүүлэн ажиллаж буй.
Ө.Батбаяр нь 1994-2000 онд КТМС буюу “Компьютер техник менежментийн сургууль”-д электроник инженер, мэдээллийн технологи мэргэжлээр сурч төгсчээ.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ