ОХУ-д Covid-19-ийн "Дельта плюс" хувилбар бүртгэгджээ | News.MN

ОХУ-д Covid-19-ийн "Дельта плюс" хувилбар бүртгэгджээ

COVID-19

ОХУ-д Covid-19-ийн "Дельта плюс" хувилбар бүртгэгджээ

ОХУ-д Covid-19-ийн "Дельта плюс" хувилбар бүртгэгджээ

ОХУ-д Covid-19-ийн "дельта плюс" хувилбар бүртгэгдсэн талаар тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар (Роспотребнадзор)-ын тэргүүн Анна Попова мэдээлжээ.

Хойд хөршид өнгөрсөн долоо хоногт "SARS-CoV-2"-ийн шинэ хувилбар нэвтэрсэн гэх мэдээлэл гарсан байна. Энэ тухай Смородинцевын нэрэмжит Томуугийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга Дарья Даниленко мэдээлснийг “Фонтанка.ру” цахим хуудас иш татжээ. “Роспотребнадзор” энэхүү мэдээллийг судалж байгаагаа мэдэгджээ.

ОХУ-ын Covid-19-тэй тэмцэх зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдааны үеэр Анна Попова “Бид бүх мэдээллийг маш сайн шалгасан. "Дельта плюс" хувилбар болох нь батлагдсан” гэж хэлжээ. Түүний хэлснээр, өвчтөн хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна.

“Роспотребнадзор”-ын тэргүүн бүх иргэнээ дархлаажуулах нь маш чухал болохыг анхаарч үзэхийг хүсчээ. Попова өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын бүх бүс нутагт Covid-19-ийн өвчлөл нэмэгдсэнийг онцолсон байна. Улмаар олон нийтийн арга хэмжээг хориглох тухай "Роспотребнадзор"-ын төслийг дэмжихийг Ерөнхий сайд Михаил Мишустинаас хүсчээ.

Энэтхэгийн Махараштра мужид зургадугаар сард "Дельта плюс" (B.1.617.2.1) хувилбарыг илрүүлсэн байна. Энэ нь ихээр тархаад байгаа "дельта" (B.1.617.2) хувилбарын мутацид орсон төрөл бөгөөд халдвар аваад эдгэрсэн болон вакцин хийлгэсэн хүмүүсийн ийлдэс, эсрэг биетийн идэвхийг бууруулдаг байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРД 2021-06-30 192.82.77.39

Хөндлөнгийн гадаад хяналт хийгдээгүй, тоон мэдээллээ нуудаг Оросын эрх баригчдын яаран сандран гаргаж авсан Спутник вакциныг амьдрал өөрөө Оросын ард түмэнд хэр зэрэг хулхи болохыг нь таниулаад өгөв. Мутацид орсон вирусын эсрэг огт үйлчлэх чадваргүйгээ Спутник вакцин давхар харуулав. Мэдлэг, мэдээлэл хомс ард түмэн спутник-д хошуураад байгаагийн цаана нэг учир байсан. Зориуд ард түмний тархийг угааж байсан гэдгийг Монголын ард түмэн ойлгосон болов уу гэж бодож байна.

Avatar

Зочин 2021-06-30 124.158.65.17

улс төржихөө болиоч дээ, мал аа, чи АНУ-д гарсан бол ингэж хэлэхгүй л дээ, та нар яахаараа ийм сонин зүйл бичиж байдаг юм бэ, наад дельта+ гэдэг вирус чинь дахиад л нөгөө Энэтхэгт мутацлагдсан шинэ вирус гээд л байна, дуртай юм бол өөр вакцинаа хийгээч, барууныг шүтэгсэд, оросыг үзэн ядагсад монголоо нэг харааж зүхсэн, муулсан хүмүүс байх юм, та нарын яацын

Avatar

Зочин 2021-06-30 64.119.23.108

Бэлгэвчний шинэ төрөл юмуу хайсан

Avatar

Зочин 2021-06-30 202.126.89.189

Плюс ч гэх шиг. Плас гээч.

Avatar

Сок 2021-06-30 202.126.88.133

Оросоор тэгнэ ш дэ. По русский понимаеш чувак.

Avatar

ЗОЧИН 2021-06-30 103.212.119.136

по-русски

Avatar

зочин 2021-06-30 103.212.119.136

понимаешь

Avatar

Онч 2021-06-30 122.201.22.44

тэгнэ шүү дээ

Avatar

Зочин 2021-06-30 103.57.93.99

Плюс по русскии

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж